RSS

Цайны цагаар...

Ийшээ орж ирэхгүй хичнээн удчихаваа би... Сүүлийн үед нээрээ үнэн хувийн зохион байгуулалт муутай этгээд болчихоод байнаа. Нэг л их завгүй, замбараагүй, ажлын ардаас өндийж чаддаггүй хүн. Ядаж байхад цагаан сарын дараа хаврын оронд өвөл ирээд шал утга алгаа. Өвөлжин ажил, гэр 2-н хооронд охиноо чирж давхиад гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй. Нэгэн хэвийн уйтгартай амьдралын буг болчихож нэг мэдсэн. Гарч орж найзуудтайгаа уулзаж, хов ярьж, чалчиж сэтгэлээ сэргээмээр байх юм.
Охин том болоод л, хэл яриа нь улам тодроод л... Р үсгийг "ие" гэж хэлдэг байснаа Л үсгээр хэлдэг болоод байна. Надтай байхдаа, бас цэцэрлэг дээрээ сахилгагүй, өөр газар бол аягүй даруухан. 
Сүүлийн үед эрт унтуулах гэж нэг том асуудалтай болоод байнаа. Орой унтаж өгөхгүй, өглөө сэрж өгөхгүй ядаргаа болж байна. Уг нь орой эрт унтуулвал хүүхдийн өсөлт шөнийн 21-24 цагийн хооронд унтаж байхад нь явагддаг гэнэ шүү. Охины ангийн хүүхдийн нэг аав намайг тэгээд л үглээд байгаа. Өглөө унтаастай чигээр нь тэврээд очихоор тааралдах юм бол тэгээд л тэр аавд загнуулна шүү дээ. Хүүхдээ эрт унтуулж чадахгүй байгаа нь чиний л буруу, хүүхдэд битгий бурууг тох гээд л... Үнэн л дээ. Гэхдээ би үнэндээ хүүхдээ унтуулах гээд дийлэхгүй байгаа юм чинь...
Хүүхэд эхийнхээ тархины хөгжлийг авч төрдөг ч гэлүү, нэг уншсан яг үнэн юм шиг байнөө. Яг над шиг, эрт унтдаггүй, өглөө сэрж чаддаггүй шар шувуу. Яг миний бага шиг хэрэгтэй хэрэггүй юм болгоныг мэдэхийг хүсдэг хэрэгт дуртай. Зогсоо зайгүй юм асуучихна. Томрох тусмаа намайг залхааж байнашд. Хүмүүс зарим нь намайг хүүхдээ худлаа лаг хүн болгох гэж яагаачгүй эрт ном сургах гээд дарамтлаад байна гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Надаас асуусан юмаа тогтоочихоод байдаг байхгүй юу үнэндээ. Орой унтуулах гэхээр "ээжээ оёлаа үсгээ давтий" гэж ядаргаа болно. Ёоо би лав орой болгон тэр хүүхэдтэй үсэг давтаж тоглохоос залхаж байна. 
Одоо Маша баавгай үздэгээсээ болоод орос үг асуугаад байгаа. Мама, папа, медведь, заяц, волк, собака, кошка гэдэг үгнүүдийг тогтоочихсон. Ойлгож байгаа юм шиг Машагийн ярьдаг үлгэрүүдийг үзээд таг чимээгүй хэвтчихнэ заримдаа. Орос хэл сонсголонтой санагддаг байхаа аягүй бол. Надад сонсголонтой санагддаг лав.
Харин амтлах мэдрэмж, таашаал нь яг аав юмаа. Хоол идэх сонирхол нь надтай харшилдаад байх юм. Би гэж махчин, манай охин мах идэх дургүй кк. Болж өгвөл сүү уугаад, өндөг идээд байх санаатай аан. Чанасан өндөг, ямар ч амтлагчгүй агшаасан цагаан будаа, хүйтэн сүү... Ямар ч ногоогүй, махыг нь жижигхэн хэрчсэн гурилтай шөл, бантан идэх дуртай. Цусны бүлэг нь аавынх нь юм шиг байгаа юм. Чихэр шоколаданд дуртай нь л надтай адилхан. 
Одоо хэдхэн хоногийн дараа охины төрсөн өдөр боллоо. 4 нас хүрнэ. Хурдан юмаа. 
За за цайны цаг дууслаа. Ажлаа хийлээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS