RSS

Дорнын говьд

Баасан гаригийн орой бид нар ажлаа дуусангуутаа шууд Хамрын хийд рүү хөдөлсөн. Яг өдийд тийшээ зорих хүмүүс ихэсдэг юм байна. Тэр шалтгаанаар бидэнд вагоны билет олдоогүй учир ажлынхаа машинаар яваад... Хамрын хийд хүртэл шууд засмал замтай болчихсон учраас тийшээ явах ёстой асуудалгүй болчихсон юм байна. Харин ч их таатай яваад ирлээ. 
Өмнө нь 10 жилийн өмнө Хамрын хийдэд очиж үзэж байсан юм. Саяхан Гэгээнтэн романыг уншсанаас хийш тийшээ дахиж очих хүсэл төрөөд... Тэр хүслийг минь мэдсэн юм шиг, тийшээ очих зам шулуухан сайхан болжээ.
Зам дагаж хөгжил гэж... Мэдэгдэж байналэ шүү. Багадаа аавтайгаа Дундговь руу явахад замд оросууд амьдардаг нэг хотхон байдаг байсан юм. Нэлээн хэдэн жилийн өмнө оросууд явсны дараа нөгөө хотхон балгас болоод үлдчихсэн байсныг хараад харамсах сэтгэл төрж байлаа. Гэтэл тэр хэдэн байшингуудыг овоо захаас нь эхлээд засаад эхэлчихэж. Хүн амьдардаг болсон бололтой. Тэрнийг хараад овоошдээ, хөдөө нутаг минь эзэнтэй болж байна гэж бодогдоод жоохон уужирлаашд кк. Гэх мэтчилэн замдаа хажуугаар өнгөрөх суурингуудыг харж явахад шинээр байшин барилга баригдаж байгаа нь таатай харагдсан шүү. Гэхдээ тэнд монголчууд өөрсдөө л амьдраасай гэж залбиръя даа. Хөдөө орон нутгаар хужаа нар ирж суурьшаад байгаа сураг дуулдах юм байнашд.
Хамрын хийд дээр шөнө 1 цаг болж байхад очоод... Хэдхэн цаг дугхийгээд өглөө 5 цаг өнгөрөөгөөд аялалдаа гарав. Эхлээд Мөөм хад гэдэг газар очиж өглөөний нар үздэг гэнэ. Надаа тэр зан үйл нь таалагдаагүй ээ. Бүгд л тэр 2 бондгор хад руу нь сүү цацаад... Ямар шаардлага байнаа? Өглөөний ургах нар руу л өргөмөөр санагдаад байсан надаа бол. Ганцаараа нар руу сүүгээ өргөчихмөөр санагдсан чинь нэг мангар лам загнаад, дургүй хүргээд... Тэгээд би тэр хад руу нь ч сүү өргөөгүй, зөрүүд зан хөдлөөд кк. 
Дараа нь Шамбалын орон гээд баахан суварган дээр очив. Тэнд хүмүүс бас их тэнэглэдэг юм байнаа. Энерги авч байна гээд газар тэрийгээд хэвтэцгээчих юм. Тэгснээ энерги аваарай гээд утсаар хүмүүс рүү ярих юм. Хүмүүсийн тэр тэнэглэлд ёстой дургүй хүрсээн. Өмнө нь тэнд очиход энэ Шамбалын орон энээ тэрээ нь байгаагүй юм.
Агуйнууд дээр очих их сонирхолтой байлаа. Тэнд нөгөө сакура нь цэцэглэж байна. Урьд нь очихдоо тэр агуйнуудыг, тэр орчмын улаанаараа эргэлдсэн говийн өнгийг харж гайхаж тэрүүгээр баахан гүйж байгаад огт зургаа авахуулаагүй өнгөрчихсөн байснаа энэ удаа нөхөж авч тэнд сайн зургаа авахуулж амжлаашд кк. Дараа нь чулуужсан мод очиж үзээд... Яг тэр чулуужсан модны хавиар их сонин. Яг гол урсаж байсан шинжтэй газар. Гэгээнтэн роман дээр гардаг Хутагтын эд зүйлийг нууж хадгалсан голын сайр нь тэр байх гэж бодогдсон. Тэнд нэг бөөгнөрсөн элсэн дээр суусан чинь бас л чулуу болчихсон байналэ. Хүүе энэ элс биш байнашдээ гэж манай хэд гайхаад байсан.
Хүмүүс тэнд мөргөх гэж, хүслийг минь биелүүлж өгөөч гэж гуйх гэж л очдог юм байна. Би гэтэл зүгээр л очиж үзэх чин хүсэлтэй л байлаа. Хангайд явахад уул, ус, мод хараад, шувуудын жиргээ сонсоод сэтгэл сэргэдэг бол говьд эсрэгээрээ... Гуниг төрөөд, нэг л гунигтай мэдрэмж төрөөд байдаг юм байна. Чив чимээгүй цэлийтэл шаргалтсан уудам талыг ширтээд зогсоход гунигтай ч, цаанаа л нэг нууцлаг, сонирхол татсан. Ямар ч гэмээр юм дээ, хэлж мэдэхгүй байна, нэг л сонин сэтгэгдэл төрөөд байсан. 
Дараа нь Хүслийн Хар уул гэдэг уулан дээр нь гараад... Тэр уулын барааг хараад л, тэнд очоод л хэдий олон хүн холхисон ч гэсэн улам л гунигтай санагдсаан. Ёстой сонин. Тэр уулан дээр очсоны дараа сөнөсөн дэлхий дээр яваад  байгаа ч юм шиг... Магадгүй хэдэн сая жилийн өмнө тэнд шал өөр байгалтай байж байгаад хэт их халаад тийм болчихсон ч юм шиг...
Говийн хүмүүс яг тэмээ шигээ тэвчээртэй хүмүүс байдаг байх. Их уужуухан дотортой, тайван... Ер нь нийтлэгдээ нэг тиймэрхүү шинжтэй шүү нээрээ говийнхон. Нээрээ би лав их огцом зантай говийн хүнтэй тааралдаж үзээгүйээ. Би бол тэнд удаан амьдарч тэсэхгүй байхаа. Энд жоохон удах юм бол яалтчгүй бясалгаад суух юм шиг байна гэсэн чинь манай хэд намайг шоолж инээлдээд байсан.
Гэгээнтэн романыг уншсанаас болоод тэнд очоод өөр зөндөө сонирхолтой түүх, домог сонсох байх гэсэн төсөөлөл маань нэг тэнэг ламаас болоод талаар өнгөрөв. Юун түүх домог... Данзанравжаа хутагтын талаар бараг юу ч яриагүй, баахан мухар сүсгийн зан үйл зааж дургүй хүргэв. За одоо ажил үйлсээ даатга л гэнэ, хүслээ бичээд шатаа л гэнэ. Манай хэд хүсээд л байх шиг байсан ккк, би юу ч хүсээгүй. Энд сая жилийн өмнө ямар гоё байгалтай байсан бол, дэлхий хэт халаад галав юүлээд, динозаврууд үхээд яс нь чулуужаад говь үүсээд тэрнээс хойш хэдэн жилийн дараанаас хүн амьдарч эхэлсэн бол гэх мэтчилэн элдэв балай юм бодоод л яваад байлаашд ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Баярлалаа

Цастай, халтиргаатай, жиндүү, бүүдийсэн өглөө байна. Өнөөдөр ажлаа тараад манай ажлынхан Хамрын хийд явах гэж байгаа. Маргааш цаг агаар дулаахан байсан болохоор өнөө орой гараад шидэхээр шийдсэн. Өглөө өрөөндөө орж ирсэн чинь манай өрөө сэрүү татаад нэг л жихүүн байхаар нь курткаа тайлахгүй хэсэг суув. Өрөөний хэдийг орж иртэл дулаацангаа нетээр хэсэж сууж байгаад ийм пост олоод:

Уншсан чинь нээрээ тийм дээ гэж бодогдоод... Байгаадаа сэтгэл хангалуун амьдар гэдэг үгийг хоосон хүний сэтгэлийг засах үг гээд нээх тоодоггүй байсан чинь сая энийг уншаад бодол өөрчлөгдөж байнашд. Өөртөө байгаа бүхэндээ талархмаар санагдаад эхэллээ кк. 
Хорвоогийн нэгэн шинэ өглөө эхэлж байгааг сануулж дуугарах сэрүүлэгний дуу хийх ажилтай, очих хамт олонтой, цагаасаа хоцрохгүй явах үүрэгтэйг минь сануулж чаралдагт нь талархах хэрэгтэй аж. 
Ажлаасаа хоцорлоо хэмээн яарч өглөө дэлбэлээд гардаг гэр минь хэзээ ч гомдоллохгүй чимээгүй дүнсийгээд үлддэгт нь талархмаар ч юм шиг кк. Орой орж ирэхэд чимээгүйхэн, халуу төөнүүлэн угтаж авдаг гэрээ хоосон оргиод гэж хэлж огт болохгүй юм байна шүү. Ийм сайхан гэртэй, эрх чөлөөгөө мэдрэх орон зайтай гэдэгтээ талархаж амьдрах ёстой аж.

Гээд тоочоод байвал барагдахгүй байхөө. Залхуу хүрчихлээ кк. 
Надад байгаа бүхэнд талархлаа илэрхийлье. Нарт хорвоогийн тоосыг хөдөлгөж явах хосгүй хувь заяандаа БАЯРЛАЛАА.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS