RSS

Сошл ертөнцөд

Блогспот, твиттер, фэйсбүүк байхгүй байсан бол юугаа хийж, хуйхаа маажих байсан бол... гэж заримдаа бодогдох юмаа кк. Одоо бодвол ном унших юмуу зурагт үзэх л байсан байх даа. 
Миний хамгийн байх дуртай газар твиттер. Таних танихгүй хамаагүй янз бүрийн хүмүүстэй чалчиж байхад зугаатай байдаг юм. Хүмүүс шуурхай мэдээлэл авах боломжтой л газар гээд байдаг. Надад бол мэдээлэл гэхээсээ илүү хүмүүстэй ярилцаж, санал бодлоо солилцож, маазарч байх нь илүү сонирхолтой байдагаа. Гэртээ ганцаараа байсан ч ганцаараа байгаа мэдрэхгүй, цаг хугацаа, орон зайны ялгааг огт мэдрүүлдэггүй олон нийтийн газар.
Фэйсбүүкт анх америкт байгаа найз орж ирж зураг үз гэж хэлээд оруулж байсан юм. Нэг мэдсэн баахан найз нөхөд, хамт суралцаж, ажиллаж байсан танилууд гэх мэтчилэн нөхдүүд найзаар нэмэгдэж орж ирээд... Бас дээр нь янз бүрийн хаанахын мэдэгдэхгүй баагийнууд мессеж бичээд, уур хүргээд ккк. Шал сонирхолгүй санагдаад... Харин саяхнаас жоохон дуртай болоод байгаа. Гоё гоё пэйж хуудсуудыг олж лайк дарах хэрэгтэй юм байналээ. Тэгвэл сонирхолтой, шинэ мэдээллүүдийг ёстой жинхэнээсээ шуурхай хүлээж авах газар байналэ.
Блогспотод би жоохон идэвхигүй байдаг. Хааяа, зөвхөн өөртэйгөө яримаар санагдсан үедээ энд орж ирэхээр таатай байдаг юм. Ганцаараа яримаар, өөрт төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж үлдээмээр санагдсан үедээ би ийшээ орж ирдэг. Миний энэ блогийг цөөхөн найзууд мэднэ. Би бүгдэд нь хэлээгүй. Нээх олон хүнд хэлэхийг ч хүсдэггүй юмөө. Би нууцалдаг болохоор миний энэ "нууцхан ертөнцөөр" танихгүй хүмүүс л гүүгэлдэж орж ирж уншаад байх шиг байдаг юм. Мэддэг цөөхөн хэдэн найзууд хааяа яагаад бичихээ больчихов гэж асууж л байдаг юм. Би энд бичсэн зүйлээ эргээд бараг уншдаггүй. Ганц хоёр удаа ганц хоёр бичлэгээ дахиж уншсаан, уншсан. Гэхдээ ойрын хэдэн жилдээ уншихгүйгээр шийдсэн. 5-10 жилийн дараа таг мартсан үедээ дахиж уншвал гоё юм байна гэж ганц хоёр бичлэгээ дахиж уншиж байхдаа ойлгосон кк. 
Сая статистикаа харж байгаад, энэ блог оршин тогтносон бүхий л хугацааны туршид (нээх удаан оршин тогтносон ч юм шиг ккк) "Хайтан цэцэг" гэдэг бичлэгийг хамгийн их уншсан байх юм. Дараа нь "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг бичлэг... Хайтан цэцэг гэж юуны тухай бичсэнээ санадаггүйээ ккк. Гэхдээ дахиж уншихгүй гэсэндээ бантаад уншихгүй л байна. Дараагийн бичлэгт бол юуны тухай бичсэнээ нэг юм гадарлаад байнаа. Их эрт бичсэн зүйлээ дахин копидож оруулсан болохоороо санаад байх шиг байгаа юм кк.
Нээрээ юуны тухай бичсэн болоод тэгж олон уншсан юм бол? За за уншихгүй ээ, уншихгүй гарлаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөөрхөн бүсгүй гоё дуу дуулахаар гоё байгаа биз...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Баяртай мэдээ хүлээж авлаа

Охин бас нэг үйл явдлыг зөгнөлөө. Уржигдар "ээжээ май бичиг" гээд л хуйлаастай цаас өгч тоглоод байв. 
- Юун бичиг вэ? Мөнгө биш юмуу?
- Үгүй ээ, бичиг...
- Би бичиг биш, мөнгө авмаар байнашдээ.
- Бичигээ, бичиг...
гээд зөрүүдлээд байсан юм. Ёоо, юун бичиг вэ гээд төвөгшөөгөөд байсан чинь орой унтахынхаа өмнө "Ээжээ май мөнгө"гээд нөгөө цааснуудаасаа  надаа өглөө. Мөнгө юм бол авнаа гээд дэрэн доороо хийчихсэн кк. 
Тэгсэн чинь өчигдөр хөдөлмөрийн дотоод журам өөрчлөгдөөд гэрээнд өөрчлөлт орж байгаа гээд хөдөлмөрийн гэрээгээ шинэчилнэ гээд... Үнэхээр бичиг ороод ирсэн шүү.
Харин өнөөдөр топ удирдлага өөрсдөө өрөөнүүдээр яваад хүн бүрийн нэр дээр хаягласан дугтуйтай мэндчилгээ тараагаад, ажилтнуудтайгаа цуг зургаа авахуулаад явж байна. Дугтуйн дотор бичиг... Бичиг нь баярын мэндчилгээ, бас дээр нь цалин нэмэгдэх талаар болон урамшуулалт цалин өгөх талаар мэдээлэл... Баяртай мэдээ хүлээж авахыг урьдчилан зөгнөсөн шүү миний хөөрхөн охин.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гаднаас ирсэн хүний нүдээр...

Австралиас найзушка амралтаараа ирэв. Монгол хэлээрээ хэлд ороод, яриад сурчихсан байсан охин нь хэлээ мартаад иржээ. 6 настай яваад 3 жил болоод ирж байгаа хүүхэд. Монголоор сонсоод ойлгох хэрнээ өөдөөс англиар л ярих юм. Яана даа, яана даа, ийм хурдан эх хэлээ мартаад байвал...
Өчигдөр бид хэд уулзаж сайхан чалчиж суув. Зайсанд шинээр нээгдсэн ресторанд суугаад... Найзуудтайгаа чалчиж суух ямар сайхан байваа. Улс төрөөс бусад сэдвээр л чалчлаа ккк.
Манай найз Улаанбаатар гоё болсоныг л гайхаад байна. Мэдээж 6 жилийн өмнөхөөс сайжирсан л байлгүй дээ гээд бид хэд тоохгүй байсан чинь нээрээ үйлчилгээний газрууд бол Австрали, Америкаас илүү байна гээд байналээ. Бид нар эндээ муу хэлж суусаар байгаад зарим нэг дэвшилттэй талуудаа олж харахаа больчихсон байж магадгүй юм.
Дэлгүүр, захаас хүнс цуглуулахад маш үнэтэй байна гэнэ. Улаанбаатар бол өртөг өндөртэй хот болжээ л гэж байна. Гэхдээ гадуур хооллож, найз нөхөдтэйгөө уулзаж явахад ресторан, зоогийн газрууд нь маш тохилог, тухтай, сонголт, амт чанар сайтай, үйлчилгээ сайн болсон байна гэнэ шүү. Лас-Вегаст нэг сар аялахдаа ч ийм тав тухыг мэдрээгүй гэх юм. Үнэн байгаа даа, бурхан минь...
Автобусны үйлчилгээ хамаагүй дээр болсон байна гэнэ бас. Такси барьсанаас автобусаар явсан нь илүү хурдан байна гэнэ шүү. Болж дээ, болж. Бас ч гэж зарим талаараа сайжирч л байгаа юм байна. 
Хот дундуур машинтай жоохон явахад л "өөө ямар гоё болчихоо вэ?" гээд л дуу алдаад яваад байх юм. Зун ч бас сайхан л дөө. Мод ногоороод, цэцэг ургаад бас ч сэтгэл сэргэмээр шүү. Бид муу, муухай гэж бодож муу хэлсээр байгаад сайжирч байгаа зүйлүүдээ олж харахаа больчихсон байх. Найз гадна удаан байж байгаад ирсэн болохоор тэр өөрчлөлтийг анзаараад байх шиг байна.
Дэлгүүрүүдээр явж үзсэн чинь манайд байхгүй юм алга гэнэ шүү. Ер нь мөнгөтэй бол нээрээ юу л бол юу байна гэнэ. Тансаг зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний газрууд, брендийн дэлгүүрүүд гээд... Ядуу, дундаж иргэдийнх нь орлого л хүрэхгүй болохоос мөнгө нь байвал Улаанбаатарт хүссэнээрээ амьдрах бүрэн боломжтой болсон байна гэнэ. Гадаадад ажиллаад, монголд зун ирж амраад байхад яг сайхан таарах юм байна гэсэн эцсийн дүгнэлт гаргасан цаадах чинь кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS