Нэг мэдсэн чинь өнөө маргаашгүй он дуусах болчихсон байх юм даа. Амралтынхаа дутуу хоногийг эдэлж чадсангүй л харамсалтай юм боллоо. За яахав, яахав болношдээ, болж л таарнашд. Үнэндээ бол өглөө бүр маш хүндрэлтэйгээр сэрж байгаа ч гэсэн гүрийгээд л байгаа. Эргээд унтахад нойр сайхан гэдэг л болоод байна ойрд ккк. Өнгөрсөн 7 хоногт нэг удаа сэрүүлгээ ч сонсохгүй 8 цаг хүртэл нам унтаад... Гэхдээ л 8.40-д амжаад л цэцэрлэг дээр ирчихсэн шүү. Балрах шахсаншд кк.
Өнөө орой охинд өдөр болгон үглээд нэхээд байгаа Барбиг нь авч өгөхөөс... Цэцэрлэгээс нь орой авахад л "ээж, аав, охин Бааби авий дэхүү", өглөө сэрээд л "ээж, аав, охин Бааби авий дэхүү" гээд бараг л цаг тутам хөхөөтэй цаг шиг донгодож байна. Орой гэртээ орохын өмнө заавал Наран кидс орно гэж хошуугаа унжуулдаг болсон. Гэртээ ороод гомдож орон дээр түрүүлгээ харж хэвтэнэ. Ёстой их юм болж байнаа бид 2. Залхааж байнашд намайг үнэндээ ккк.
Хоол хийдэг гал тогооны хэрэгсэл авахуулна гээд эртээр авахуулсан. Одоо орой болгон тайван суулгахгүй янз бүрийн хоол, кофе, цайгаар дайлаад намайг будаа болгож байгаашд бас хаха. Эртээр бас 2500-хан төгрөгтэй болчихсон байсан чинь 3500 төгрөгийн үнэтэй хөргөгчин дээр наалддаг соронзтой үсэг авна гэж уурлаад... Гэрийн гадаа байдаг бичиг хэргийн дэлгүүр рүү намайг чирж ороод нэхээд салдаггүй. Тэгсэн худалдагч нь намайг огт танихгүй байж нөгөө үсгийг нь өгсөнөө "дараа нь мөнгөтэй болохоороо өгчихөө" гээд... Би санаа зовсондоо байгаа 2500 төгрөгөө өгөөд гэртээ талхгүй орж байгаа юм чинь. Дараа нь цалин буухаар нь очиж 1000 төгрөгийг нь өгөнгөө нэмж соронзтой тоонууд бас авлаашд. Одоо хөргөгчин дээр бүгд наалттай, бас орой болгон хичээлээ давтъя гэж шалаад намайг урд нь аваачиж суулгачихаад "энэ ямая үсэг үү, энэ хэдийн тоов?" гэж байцаадаг ажилтай болсон ккк.
Дээр нэг удаа Скай дотор байдаг Мир номын дэлгүүрт орсон чинь цаашаагаа дахиад хаалга гаргаад бэлэн хувцасны дэлгүүр нээчихэж... Гоё платьенууд харагдаад байхаар нь үзэх гээд орсон чинь охин аймаар уурласнаа "ээжээ ном үзий л даа" гээд намайг чирээд... Тэгсэн тэр дэлгүүрт байсан нэг ах "энэ ямар сайн охин бэ, номонд дуртай..." гэнээ ккк. Хөндлөнгийн хүмүүсээс лаг үнэлгээ авсаншд.
Өнгөрсөн 7 хоногт би дээр үед хэрэглэж байсан нэг номоо хайгаад... Ээж, аавын хэрэглэж байсан хуучны 2 бор чемодан одоо болтол надад байдаг юм. Би зарим дэвтэр, номнуудаа тэнд хадгалдаг болохоор нандигнан хадгалдаг л даа. Соц үеийн хүмүүсийн хэрэглэдэг байсан тэр чемодан одоо он цаг улирах тусам улам нандин эд болох шинжтэй. Ээжийн бор авдар гэдэг шиг л ккк. Царай муутай хуучны юм гээд шкафан дотор далд хадгалдаг юм. Тэгээд эртээр ном хайгаад ухахдаа анзаарсан чинь... Цаг хугацаа өнгөрөх тусам ховор бараа болж байгаа эд байналээшд. Тэнд охиныг хэдхэн сартай байхад нь том болоод уншиг гээд хэдэн хөөрхөн жижигхэн англи ном аваад хадгалчихсан байсан юм. Тэгээд мартчихсан байсан чинь эртээр охин олоод харчихсан. Одоо хэд хоноод л "ээжээ чи боё чимдаанаа ухаачээ, би номоо үзмээмайн..." гэж шаналгадаг ажилтай болсон бас ккк.
Янз бүрийн дуу, шүлэг сураад их хөөрхөн байгаа. Хүүхдийнхээ шүлэг уншаад, дуу дуулахыг нь сонсох ёстой хөөрхөн юмаа. Ёстой жинхэнэ таашаал өгдөг юм байна. Орой бол зурагтаар мэдээ харах ч эрхгүй, хамт хүүхдийн суваг үзээд л суудаг болж байнашд. Мэдээллээс ангид, хүүхдийн ертөнцөөр л амьдраад байх юм шиг байнашд нэг хэсэгтээ л кк.
Орой унтаж өгөхгүй, өглөө сэрж өгөхгүй ёстой хэцүү. Том болох тусмаа өглөө сэрэхээ болиод байна. Би өөрөө бас тийм болохоор ойлгож байгаа ч гэсэн өглөө дуудахад сэрэхгүй болохоор нь уур хүрээд байгаа юм чинь кк. Нэг удаа уур хүрээд бөгс рүү нь хэд сайн алгадаад авсан чинь орой нь "ээжээ чи намайг ёстой аймаар зодсон тээ" гээд байсан хахаха. Тэрнээс хойш өглөө сэрээх тоолондоо "сэрэхгүй бол ээж нь яадаг билээ?" гэхээр нүдээ нээж чадахгүй ч байсан босоод л ирж байгаа. Тэгээд хувцаслуулаад гэрээс гарахдаа шууд тэврүүлээд л нам унтаад өгнөө. Унтаж байгаа хүүхэд тэвэрч явах чинь яг бул хар чулуу өргөж байгаа юм шиг кк. Цэцэрлэг дээрээ ирчихээд өвөр дээр хэсэг унтаж байгаад сэрээд ордог болсоншд. Өнөө өглөө цэцэрлэг рүү орж явахдаа бүр гар өвдөөд... Хэдий болтол энэ бул хар чулууг ингэж өргөж зовох юм болоо гэж бодож явсанаа гэнэт муухай бодлоо өөрөөсөө зайлууллаашд кк. "Юун зовлон, энэ чинь жаргал байхгүй юу, үр хүүхэдгүй бол ийм олон хөгжилтэй асуудал, ийм зугаатай таашаалыг чи эдлэхгүйшд, цөг гэм чи..." гэж өөрийгөө дотроо тас загнаад ккк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment