Ойрын өдрүүдэд Монгол улсад банкны байгууллага үүсэж бэхэжсэний 90 жилийн ой гээд сэтгэл догдлолын хэм хэмжээ хэвийн хэмжээнээс жоохон дээгүүр болчихоод яваад байна. Өнгөрсөн баасан гаригт банкуудын холбооноос зохион байгуулсан гала концерт үзлээ. Ойрд тийм концерт үзээгүй сайхан л байлаа. Ер нь сүүлийн нэлээн хэдэн жил эстрад концерт амьдаар нь огт үзээгүй байх юм.
Өчигдөр бас банкны хүндэтгэлийн концерт болоод... Үнэхээр гоё болсон. Мундаг мундаг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцсон ёстой тасархай гоё концерт үзлээ. Тэр Ариунбаатар гээд дуурийн дуучин залуу... Мундаг гоё дуучин байнаа. Зорьж байгаад тэр залуугийн оролцсон дуурийг нэг үзэх юм шүү гэж бодоод сууж байлаа. За тэгээд цэргийн дуу бүжгийн чуулгын симфони оркестр, хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүдийн үлээвэр, цохивор хөгжмийн чуулга, Увертюра хамтлаг энэ тэр бол тасархай, тасархай...
Банкны байгууллагын нэгэн гишүүн, нэгэн эд эс нь болоод нэлээд олон жилийг ардаа үдчихсэн байнашдээ, нэг мэдсэн. Банкаар сурсан оюутны 4 жилийг оруулбал бас нэмэгдэнэ. Ямар хурдан юм бэ?
Шинэчлэгдсэн банкны тогтолцоог хөгжүүлж бэхжүүлэхэд миний хувь нэмэр өчүүхэээн ч гэсэн байгаа гэж бодохоор сэтгэл өег байна. Манай улсын хөгжлийн түүчээ нь банкны байгууллага гэж би боддогоо. Шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн турш шинэ техник технологи, шинэ үйлчилгээний соёлыг монголын банкууд л хамгийн түрүүнд нэвтрүүлж, хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Унах нь унаж, амь тэмцэн үлдэх нь үлдэж байсан олон туршлага бий ч ерөнхийдөө энэ салбар монголын эдийн засгийн хөгжлийн түүчээ болж чадсаар ирсэн. Миний эзэмшсэн мэргэжил, миний насаараа хийсэн ажил энэ байгууллагат харьяалагддаг болохоор бахархмаар байна.
Тээр жил... Конкурсанд тэнцээгүй юугаа ч мэдэхгүй тэнэг охин... Нэг л их инженер болно гэж тоо, физикийн хичээл давтсан охин... Инженер гэж ямар ажил хийдэг хүнийг ч мэдэхгүй байж баахан хоосон мөрөөдөл... Дараа жилийн конкурс өгөх хугацаа хүртлээ банкинд ажилд ор гэсэн аавын шийдвэр... Банкны байгууллагын нэгэн гишүүн болгохоор өлгийдөж авсан ажлын хамт олон... Ааяаяаяа тэр жилүүдийг эргээд дурсахаар нэг тийм жаргалтай мөртлөө бас хөнгөхөн гуниг төрөөд байнаа.
Ажлын цагаар маш хатуу шаардлага тавьдаг аймаар зарчимч, аймшгийн нямбай, чанга, хатуу сэтгэлтэй ч гэмээр ах, эгч нар... Ажлын бус цагаар эгээ л нэг ээж, аав минь юм шиг сайхан сэтгэлтэй, халамжтай, хөгжилтэй хүмүүс гэхдээ. Анх ажилд ороод удаагүй би ажлаас нь халшраад аймаар стрессддэг байлаа. Ерөөсөө л би энэ ажлыг хийж чадахгүй юм байна гэж бодож байсан юм.
Банкны ажил өдөртөө л дуусах ёстой. Их ажил ч байсан, бага ажил ч байсан чи тэр өдөртөө л бүх ажлаа дуусгах ёстой. Алдаа гаргаж болохгүй. Бүх зүйл эмх цэгцтэй байх ёстой. Нэг төгрөг л зөрүүлэх юм бол чи маш том алдаа гаргасан гэсэн үг. Энэ бол банкны хүнд байж болшгүй том асуудал... Алдаа гаргасан бол алдаагаа олтлоо чамд гэртээ харих эрх байхгүй. Банкны баланс бүртгэл өдөр бүр яв цав тулаад явах ёстой учраас... Тэдний надад сургаж байсан зүйл энэ. Тэр үеийн хуучны банкинд ажиллаж, хатуу чанга сахилга баттайгаар ажиллаж сурсан ахмад ажилтнуудын баримталдаг зарчим энэ байсан. Энэ зарчмаа шинээр орж ирсэн залуу үедээ ч заавал сургаж, хэвшүүлдэг байж.
Анх надад энэ нь дэндүү, бүр дэндүү ядаргаатай санагддаг байсан юм. Нэг төгрөг жижигхэн болохоор тоолоход хамгийн хэцүү нь байдаг байлаа. Тийм болохоор эхний үед харилцагч 101-ээр багцлаад боогоод ирсэн мөнгийг шалгаж авахдаа сайн тоолж чадахгүй 101-ээр багцлаад боогоод явуулчихдаг л байлаа. Тэр тоолонд бөөн скандал... Аймаар... Миний хувьд илүүдсэн нэг төгрөг нь хог юм шиг санагдавч, банкны ажилчны хувьд бол байж болшгүй том алдаа... Эсвэл 1 ширхэгийг дутуу тоолж шалгаж, боогоод мөнгө дутаачихна.
Эхний 2-3 ийм алдааны дараа би тэсвэр алдаад... Ажлаа тарж гэртээ орж ирэнгүүтээ ванны өрөөндөө орж дотроос нь түгжиж аваад цурхиртал уйлж байлаа. Би ийм ажил хийж чадахгүй гээд л ккк. Аав тэгэхэд "одоо тэвчихээс өөр зам байхгүй, амархан юм гэж хаана ч байхгүй" гэхээс өөр үг хэлдэггүй байв. Уйлж, уйлж тайвшраад л "за ёстой бушуухан дээд сургуульд орж амрах минь..." гээд л боддог байвшд. Дээд сургуульд л орчихвол бүх юм амархан болно гэж мөн ч гэнэн бодолтой байсан байгаа юм даа. Дээд мэргэжилтэй л болчихвол амраад л өндөр цалин аваад байдаг гэж боддог байсан юмуу хаашаа юм ккк.
Гээд л гүрийсэн дээ. Нэгхэн жилийн дараах ирээдүйгээ бодоод гүрийх хэрэгтэй гэж шийдсэн. Тэр хугацаандаа ажилдаа дадсан. Хамт олондоо дассан. Банкны ажилд дуртай болсон. Хамгийн гол нь банкны мэргэжил эзэмшихээр эргэлт буцалтгүй шийдсэн. Шийдвэр гаргасан. Дараагийн зорилго тодорхой болсон. Ирээдүйгээ төсөөлөх төсөөлөл өмнө нь бүрхэг байсан бол тодорхой болж ирсэн. Эргээд харамсахааргүй л шийдвэр гаргасан гэж боддог. Одоо бол би энэ мэргэжилдээ, энэ ажилдаа дэндүү дуртай. Магадгүй миний хувь тавилан л энэ байсан байх.
Өчигдөр тэгээд банкны 90 жилийн ой гэж хөөрөнгүүтээ хамт ажиллаж байсан эгч нар руу утасдаж мэнд хүргээд, бүгдээрэнгийнх нь сэтгэлийг хөвсөлзүүлээд хаясөөн кк. Тэмдэглэхгүй бол болохгүй гээд л догдолцгоогоод байналээ. Ойрын хугацаанд тэд бас нэг арга хэмжээ төлөвлөх байх кк.
Хамт сурч байсан, хамт ажиллаж байсан, одоо хамт ажиллаж байгаа хамт олон болгонтойгоо өнгөрсөн он жилүүдэд олон сайхан гэгээн дурсамжуудыг үлдээсэн дээ. Би азтай хүн. Би дандаа сайн хүмүүстэй ажиллаж, сайхан дурсамжийг сэтгэлдээ тээж үлдээж... Дуусаагүй байна. Дахиад цаашаа зөндөө удаан үргэлжилнэ. Дурсамжийн галт тэрэг хүрэх эцсийн зогсоолд хүрэх хаа ч байсан юм...