Олон улсын цирк ирсэн гэхээр нь охиндоо үзүүлье гэж бодоод ажил дээрээ яриад сууж байсан юм. "Билет нь олдохгүй байгаа, шагаар 50000 хүрч байгаа гэнэ" гэсэн яриа бид хэдийн дунд өрнөөд сууж байсан чинь нөгөө өрөөнөөс манай нэг ажилтан орж ирээд "Манай дүү циркт ажилладаг, би аваад өгье" гээд... Тэгээд л ОК. Охины ажил ингээд л өөрөө бүтээд байдаг байхгүй юу. Хагас сайн өдрийн билет захиж авахуулаад...
Суудалгүй билет болохоор эрт очихгүй бол суудал олдохгүй шүү гэж хүмүүс захиад байхаар нь цагийн өмнө очлоо. Тэгсэн чинь 7 цагт эхлэх ёстой байхад 6 цагт цирк пиг дүүрэн болчихсон байгаа юм чинь... Манайхан нээрээ циркээр ёстой ангаж, цангачихсан байгаа юм байналэ. Аргагүйшд сүүлийн хэдэн жил цирк гэдэг юмыг бараг мартах шахаад байхад.
Охин гэрээсээ гараад л унтчихсан. Цирк дээр оччихоод унтаад л байсан. Яанаа сэрээд уурлаад, уйлахвий гэж санаа зовоод сууж байсан чинь яг цирк эхлэнгүүт цочоод сэрсэнээ гайхаад... Ангайгаад томоотой суучихсан кк. Хамгийн эхэнд манай дээс тоглодог залуус гарч ирээд... Ямар ч хөдөлгөөнгүй сууж байгаад үзсэншд.
Цирк дотор циркийн нэмэгдэлтэй шаар, тоглоом зараад, тэрнээс нь бас авахгүй бол болохгүй байлаа. Зүгээр л нэг нарийхан урт шаар 1500 төгрөг, зурагтай бөмбөлөг 5000, гэрэлтдэг дохиур 2500 төгрөг гээд хажуугаар намайг шатаах юмнууд зөндөө явж байгаа юм чинь. За тэр ч яахав.
Цирк үнэхээр гайхалтай байлаа. Охин гайхаж, миний сэтгэл хөдөлж... Бага насны дурсамж сэргээд, сэдрээд үргэлжлүүлээд Лениний музей, тэгээд дараа нь Ялалт кинотеатр ормоор санагдавшд кккк.
"Ойла цик үзцэн тэмээ? Алиачич шааяаа хагацан тэмээ" (2-лаа цирк үзсэн тиймээ? Алиалагч шаараа хагалчихсан тиймээ) гээд л яриад байгаа. Өнөө өглөө хүртэл босоод л тэгж ярьж байналээ. Цирк их л гоё сэтгэгдэл үлдээсэн бололтой.
Өчигдөр гадаа муухай болохоор нь гэрээсээ гарахгүй гэж бодоод сууж байсан чинь багш нь залгаад... Ангийнхаа хэдэн охины зургийг сэтгүүлийн нүүрэн дээр гаргана гэнээ. Хөлдөж үхэх шахан хүүхдээ тэврээд зургийн студи руу явлаа. Бөөн юм болж байж зургаа авахуулсан. Нэг жижигхэн охин зургаа авахуулахгүй гэж уйлаад... Гэхдээ ёстой хөөрхөн зураг авахуулсан. Одоо сэтгүүл дээр яаж гарахыг нь л харах үлдлээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment