Маша баавгай гар утсаар үзээд орой унтаж өгөхгүй, өглөө босож өгөхгүй ёстой ядаргаа болж байнаа. Өчигдөр орой утсаа цэнэглэж байна гээд орны хөлний тэнд байдаг залгуурт утсаа залгачихаад унтуулах санаатай байсан чинь шууд дэрээ орны хөлд аваачиж тавингуутаа утас бариад хэвтчихдэг байнашд. Боль гэхээр ёстой яагаад ч дийлдэхгүй байнаа. Өөрийнхөө хийнэ гэсэн юмыг заавал хийж байж сална.
Одоо сүүлийн үед хувцас голоод балалж байна. Заавал дэрэвгэр хормойтой платье өмсөнө. Ангийнх нь охидууд бүгд тэгж байна. Дөнгөж 3 настай байж гангалахаа мэдээд байнашд. Гэрт бол байнга гоёлын платьетай байдаг болсон кк. Энгэр лүүгээ сүү тарагаа асгаж халтайчихаад л нэг л ганган платьетай охин л гүйгээд байна. Тапочки өмсөхгүй ботинк туфль өмсөнө гэж уурлаж байна. Энэ зун ч урьдных шигээ хамаагүй хувцас өмсгөөд аваад гарч болохоо болих бололтой кк.
Өчигдөр сэтгүүл дээр гарах зургийг нь багш нь өгөөд... Нээх хөөрхөн гарсан байналээ. Орой гэрт очоод зургийг нь харж байснаа би: "Миний охины уруул нь яг аавынх нь, хамар нь харин ээжийнх нь юм шиг байнаа" гэсэн чинь "Үгүй энэ миний хамая, миний уюул за юу. Энэ аавых биш. Ээжийн хамая энэйн" гэж уурлаад миний хамар луу заасаншд хахаха.
Гэснээс... Одоогоос 4 жилийн өмнө манай дүү хаалга онгойлгох гэж хүчтэй түлхээд унтлагын өрөөний хаалганы шилийг цуулчихсан юм. Тэгээд тэрнийгээ далдлах гээд сэтгүүл дээрээс нээх муухай будмал эмэгтэйн зураг аваад наачихсан байсан юм. Би тэрнийг харж цочоод, уурлаад кк... Тэгсэн "энэ болох уу?" гэснээ нөгөө урсан сэтгүүл дээрээсээ нэг хөөрхөн бяцхан балеринагийн зураг үзүүлэв. Тэр хөөрхөн охины зураг надад таалагдаад хаалган дээр наачихсан байсан юм.
Сүүлд охинтой болсон хойно нээх сонин, яагаад ч юм тэр зураг надад охин дуудсан юм шиг санагдаад би найзууддаа ярьдаг байлаа. Зүгээр л надад тэгж санагдаад байдаг болохоор л дэмий юм ярьж байхгүй юу... Гэтэл өчигдөр охиныхоо зургийг хараад сууж байснаа би гэнэт аймаар гайхсаан. Миний охины зураг авахуулахдаа өмссөн хувцас нь, зогсож байгаа байдал нь яг тэр охин. Надад тэр зураг амилаад миний охин болчихсон юм шиг санагдсан. Магадгүй тэр зураг охиныг минь дуудсан гэдэг далд зөн совин үнэн байх магадлалтай ч юм шиг санагдсан шүү.

0 Сэтгэгдэл:
Post a Comment