Өнөөдрөөс л овоо зуны уур амьсгалыг мэдэрч эхэлж байна. Гадаа ч ёстой гоё байна даа. Нээрээ майн баяр юм чинь аргагүй ч юмуу кк. Бушуухан тараад охиноо аваад гэр хүртлээ алхах минь...Ийм сайхан өдөр хажууд шулганах охиноо дагуулаад алхах шиг сайхан юм энэ хорвоо дэлхий дээр алга даа гэхгүй юу ккк.
Уржигдар амраад... Өдөр нь охинтой гэрийн ойр хавиар жоохон явсан юм. Тэгсэн маргааш өглөө нь цэцэрлэг рүүгээ явж байхдаа "энүүгээе явсан тэмээ" гээд л заагаад яриад байсан. Явсан газруудаа юун ч сайн тогтоодог юм.
Тэр битгий хэл жилийн өмнө л Интерном руу дагуулж орж байсан, тэгсэн уржигдар оронгуутаа алга болчихсон. Гайхаад хайгаад байсан чинь шууд чигээрээ гүйгээд хүүхдийн номын тасагт нь орчихсон явж байдаг байгаа. Хүүхдийн номнууд тэнд байдаг гэдгийг мартаагүй байнашд. Өнгөрсөн бүтэн сайнд бас Мир номын дэлгүүрт ороод худалдагчаас нь ярьдаг цагаан толгойд нь ямар батарей авах уу гэж асуухын хооронд л сүнгэнэтэл хэдэн үнэтэй ном шүүрч аваад тэргэнцэр дээр тавих гээд үзэж байналээ. Тоолдог хэд нь хэмжээтэй гэдгийг яаж ч хэлээд ойлгохгүй байгаа юм чинь. Ядаж байхад тэр авсан номнууд нь дандаа л 50000-с дээш үнэтэй ярьдаг, дуулдаг номнууд кк. Арай гэж аргалж байж нэг хямдхан гэрэлтүүлж зураг зурдаг прожектор авлаашд. Тэр хүүхдийн дураар ном авах чадал одоохондоо алга.
Зээлээ төлөөд эхэлсэн болохоор одоо тооцоотой амьдрахгүй бол болохгүй. Тооцоотой байна гээд хичээгээд байхад л охин намайг бас дийлэх юмаа. Интерномд орчихоод гарч өгөхгүй "чи надаа энийг авч өг зааву" (за юу гэхийг зааву гэдгийн хаха) гэж гүрийсээр байгаад My Discovery House гээд бас нэг чарласан байшин авахуулчихсөөн. Нэлээн хэдэн дуулдаг, ярьдаг ном, компьютер, тоглоомтой болж байна.
Ярьдаг цагаан толгойныхоо дууг тавьчаад дагаж дуулаад байнаа нээх хөөрхөн. Англи цагаан толгойг сонсголоороо зүглүүлээд л дуулж өгч байна. Эй би си би ий би би эйж ай жэй бэ ий би би .... гээд л хахаха.
Дуулдаг номныхоо хөгжмийг хаа хамаагүй дараад л дуулаад байхыг нь сонссон чинь бас овоо хэдэн дуу мэддэг болчихжээ. Одоохондоо ч тас солгой хоолойтой... Ямар ч байсан дуунд их дуртай, бас дагаж дуулаад байх нь хөөрхөн юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment