Өчигдөр ёстой айснаасаа болоод яг галзуурах шахав. Ёоох, одоо эргээд бодохоос бүр хамаг биений хүйтэн хөлс чийхраад байна. Аймаар...
Охин ойрд хөлд нь хий орчихсон юм шиг сав л хийвэл хар хурдаараа гүйгээд байдаг болчихсон юм. Үнэн ядаргаатай, цэцэрлэгээс нь авах гээд очихоор гүйж гарч ирэнгүүтээ коридороор гүйгээд тоглож өгнө. Чилээд байдаг юмуу хаашаа юм. Арай гэж хувцсыг нь өмсүүлж байгаа юм чинь... Өчигдөр бас баахан наашаа цаашаа гүйж намайг чангалж байгаад хувцсаа өмссөн.
Ажил дээр ирэнгүүтээ "би би би өөеөө" гээд л шатны өөд, уруу бас өөрөө гарч, буух гэж үзчихнэ. Намайг компьютераа унтраагаад гарч ирэх хооронд гялс түрүүлж гарч гүйгээд шатны уруу өөрөө бууж байгаад харуул ахыг цочоож, цус харвуулах шахав кк. Манай шат тахиралдсан болохоор доошоо буухад нээх эвгүй толгой эргэмээр жоохон эвгүй л дээ. Тэрийг мэдэх болохоор харуул ах охиныг ойччих вий гэсэндээ айгаад тэгж дуу алдсан байх. "Хүүе ээ, ойчно, зогс чи..." гээд л чанга дуугарсан чинь охин бас цочоод дороо зогсов кк. Тэр дуунаар би гүйж ирж хөтөлж буулгавшд. "Ёоо ганцаараа шатаар бууж байгааг нь гэнэт харсан чинь зүрх рүү ёг гээд явчихлаа" гэж үү, нээх хөөрхөн кк.
Гадаа гоё байвал бид хоёр сайхан алхдаг юм. Өчигдөр бас дулаахан байсан болохоор алхаад явж байсан чинь талбайн хажууд ирэнгүүтээ "ээжээ табаа явий" гээд л шууд талбай руу гүйчихдэг байгаа. Гүйцэгдэхгүй алга болж байгаа юм чинь. Зогсолтгүй гүйгээд, хааяа нэг над руу эргэж харж инээчихээд л гүйсээр байгаад Чингисийн хөшөөний шатаар өгсөөд гараад явчихаж байгаа юм даа. Тэгж байж нэг санаа нь амраад буцаж бууж ирэхээр нь бушуухан тэврээд авсан. Төвөг зүгээр...
Гэрийн хажууханд байдаг Хадгаламж банкаар оров. Намайг гүйлгээ хийлгэх гээд зогсож байхад сандал дээр авирч босож зогсоод л, эсвэл бүр сандал дээр хэвтээд л янз бүр болоод байхаар нь "томоотой суу, ойчно" гэж хэлчихээд теллер лүү харж гүйлгээ хийлгэчихээд эргээд харсан чинь охин байхгүй... Заалаар тойруулаад харсан харагддаггүй. Үүдэнд сууж байсан харуулаас:
- Сая энд байсан жоохон охин яасан бэ?
- Мэдэхгүй, юун охин??? гэж мэдрэлтдэг юм даа.
- Сая энд ягаан курткатай жоохон охин байсан чи хараагүй юм уу?
- Үгүй, анзаараагүй...
- Мал юм уу чи, юугаа харж суудаг юм... гээд л би өөрийн эрхгүй хашгираад гараад гүйсэн чинь гадаа байхгүй.
Ойр хавьд огт байхгүй. Үүдэнд зогсож байсан хүмүүсээс асуусан чинь бүгд хараагүй, анзаараагүй. Ёоо ёстой газар цөмөрч, галав юулэхээс илүү аймшигтай болов. Гадаа зогсож байсан хүмүүс анзаараагүйн бол дотор байгаа юм болов уу гээд эргэж гүйж ороод харсан огт байхгүй. Харуул залуу руу шууд хашгираад, загнаад:
- Хурдан камераа шүүгээчээ новшоо, үхсэндээ хөдөлж ядаад байгаа юм. Миний хүүхэд алга болчлоошд. Жоохон хүүхэд харах хүнгүй гарч явахад анзаарахгүй юм бол чи энд юугаа хийж зогсдог юм... гээд л чаралчихсөөн.
Өөрийн ухаангүй шахам болж байгаа юм чинь. Юун өөрийгөө хянах, тэрүүхэн хооронд хорвоогийн бүх аймшигт бодол толгойд орж ирээд, зүрх хаагдахад бараг ганцхан хором дутуу болж байгаа юм чинь.
- Одоохон камер шүүх гэж л байнашдээ, камер шүүдэг хүн яг одоо алга гэнээ харуул залуу. Жоохон хүүхэд алга болчихлоо гэхэд цочирдож байгаа ч юм алга. Ёстой малнууд...
Нэгэнт дотор байхгүй юм чинь энэ камераа шүүж байг гэж бодоод буцаад гараад... Банкны үүдэнд зогсож байсан нэг ах "Хүн амьтан аваад явчихсан юм биш биз дээ? Бушуухан автобусны буудал руу гүй" гэж айлгаад... Яг автобусны буудал руу гүйх гэж байсан нэг хэдэн эгч нар "Сая энүүгээр нэг ягаан курткатай жоохоон хүүхэд гүйсэн, ийшээ гүйгээд явчихсан..." гээд гэрийн тийшээ зааж байна. Заасан зүг рүү нь хар хурдаараа гүйгээд 2 байшин тойроод байрныхаа гадаа ирсэн чинь харагддаггүй... Хүнсний захаас гарч ирж байгаа баахан хүмүүс л харагдсан.
Айсандаа яг зүрх хаагдаж үхдэгийн даваан дээр.... Ёооооох, орцны үүдэнд инээгээд зогсож байвал яах уу? Харангуутаа ёстой хамаг айдас сад тавиад хамаг чадлаараа өөрийн эрхгүй орилдог юм байналээшд кк. "Яагаад ганцаараа явж байгаа юм бэ чи" гээд тэр хавийн байшингуудыг цуурайтаж, доргитол нь хашгираад охиноо загнаад нэг сайн гөвөөд авлаашд. Нөгөөх нь гайхаад, цочоод, уйлаад... Тэр чигт нь чирээд л гэр лүүгээ ороод хамаг айдас, уураа гаргаад ёстой зад загнасан. Хашгираад загнахаар гайхаад чив чимээгүй суучихаж байнаа бас. Ямар хэрэг тарьсанаа ойлгохчгүй байгаа юм чинь.
Тэгж нэг хүүхдээ алга болгох ямар аймшигтай байдгийг бие, сэтгэл, зүрхээрээ мэдэрч нэгэн оройг аймшигт адал явдлаар дүүрэн өнгөрөөвшд. Оройжин бодогдоод бүр тайвширч чадахгүй байгаа юм чинь. Одоо хаширсан, тас зуураад л яваад байхгүй бол ид хөдөлгөөнтэй үедээ ёстой осолтой юм байна.

Овоо тайвшраад хоолоо хийчихээд, зурагт үзэхээр диван дээр тухалж авсан. Охин аль хэдийн надад загнуулсанаа мартчихсан, дуулдаг номоо чарлуулаад диван дээр тухлаад сууж байсан юм. Тэгэхээр нь:
- Ээждээ удирдлага аваад өг дөө гэсэн чинь
- Эээжэээээ, би завгүйэйншдэээ... гэж үү хахаха. Ёстой сайхан хэнэггүй сууж байгаа юмаа харин ч нэг...
0 Сэтгэгдэл:
Post a Comment