Сүүлийн үед энэ блогоор шагайхаас залхуу хүрээд байдаг болчихсон. Тэгж байгаад л гэнэт бичмээр санагдаад эхэлнэ. Бичмээр санагдаад ийшээ орж ирээд л залхуу хүрээд буцаад л гарчихна. Ёстой нэг учир нь олдохгүй хүмүүний ааш гээч нь энэ байх даа. Намайг чимээгүй болчихоор зарим нь гайхаад утасдаж байналээшд ккк. Ажил ихтэй болохоор ч блог манатай л болох юм дөө.
Ойрд амралтын өдөр болгоноор Богд уул руу алхаж байгаа. Хөдөлгөөний дутагдлаас болоод хөшиж чилээд ядаргаатай юм. Уул руу алхсан чинь харин их кайфтай гоё байгаашд. Юун фитнесст явах, юун зааланд дасгал хийх... Тэрнээс чинь шаал өөр, үнэн гоё кк. Ой модон дунд хөхөө донгодох, горхи шоржигнон урсахыг сонсоод, гоё гоё өнгө өнгийн цэцэг дэлгэрсэнийг, хааяа нэг үзэгдэх модноос мод дамжин гүйх хөөрхөн хэрэмийг хараад, хүчилтөрөгчөөр амьсгалаад ой модны гоё тансаг үнэрт уул өөд өгсөөд алхахаар сэтгэл сэргээд үнэхээр таатай юм билээ. Тэгж явахад хэрээ гуагалах хүртэл гоё сонсогдож байгаа юм чинь кк.
Хүмүүс уул руу зөндөө явдаг юм байна. Бүр жим гарчихсан. Гадаад хүмүүс ч их явах юм. Өглөө эрт явахад л өөдөөс зарим нь бууж ирж байна. Эртхэн ийм зам байдгийг мэдээд, эртхэн л явж байхгүй гэж бодоод харамсаад байгаашд кк. Лучше поздно, чем никогда. Одоо байнга уул руу алхаж байна гэж бодоод байгаа. Өглөө 5.30 цагт охиноо унтаж байхад гараад л 10 цаг өнгөрөөд сэрж байхад нь ороод ирнэ. Ууц нуруу хөшөөд чилээд байсан чинь уул руу 3 алхаад л гайгүй болчихсоон. Эрүүл агаар, хөдөлгөөн хослоод эм болж байна.
Гар утсаараа цэцэгний зураг аваад л алхаад байгаа би. Багадаа гоё цэцэг харахаар шууд тасдаад авчихдаг байсан бол одоо зургийг нь авч кайф авдаг болчихсон байнашд. Аппарат үүрсэн залуучууд зураг дараад л яваад байдаг юм байналэ. Зураг авах ч бас урлаг юм шиг байгаа юмаа. Би бол чиглүүлээд л дарчихаж байгаа юм чинь кк. Юун тэр гэрэл сүүдрийг нь тааруулах, донжийг нь олж дарах... Аялаад л, зураг аваад явах хоббитой хүмүүс их байдаг юм байна. Их гоё хобби юмаа.
Богд ууланд бага насны минь зуны амралтууд өнгөрсөн болохоор тэр олон өнгийн цэцэгс, гүзээлзгэнийн навч, нохойн хошууны бут, хад асга харахаар хүүхэд насны минь дурсамж сэргээд, яг зуны амралт эхлээд лагерьтаа оччихоод ойд тэнэж яваа юм шиг гоё санагдаад байгаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment