Сүнгэнэтэл ажлаа хиймээр сайхан өдөр байна. Хурц наргүй бүрхэг, хүйтэн ч биш, дув дулаахан ч биш, гэхдээ дулаахандуу кк. Өрөөний температур яг сайхан таарчихсан. Бас манай өрөөнийхөн амрах нь амраад, гадуур ажилтай нь гадагшаа гараад, одоо энэ өрөөнд 2 хүн л сууж байна. Нэг нь би. Тэгэхээр сайхан нам гүм, тааламжтай орчин бүрэлдэж байнашд. Яг ийм үед толгой ёстой сайхан ажилладаг юм.
Сайхан ажлаа хийж сууж байснаа гэнэт банштай цай уумаар санагдаад ккк. Сэмхэн гараад Берлинбургер ороод амжуулчихаад ирлээшд. Тэгээд орж ирэнгүүтээ энд саатан тухалмаар санагдаад... Юун нөгөө ажил хийх их урам зориг чинь замхраад алга болсөөн.
Ер нь өдийд ажил хийдэг монгол хүн байдаг юмуу? Бүгд л амралтаа аваад хөдөө гадаа найр наадам хэсэж алга болоод, ажилтай хэд нь амралтын байдалтай налайж ажилласан дүр үзүүлээд л таардагшд. Би ч гэсэн юунаас нь дутахав дээ кк.
Охиноо агаарт гаргаж чадахгүй, зунжин гэрээс нь гаргаж чадахгүй жоохон онцгүй байнаа. Нэг уул руу явахдаа дагуулаад явчихсан чинь ялаа, эрвээхэйнээс айгаад "ээжээ энд баба байна, гэртээ харий" гэж уйлаад, бөөн юм болов. Уйлуулаад хүчээр аваад явсан, өөр арга байгаагүй. Мөрөө тас хавччихаад хөдөлж өгөхгүй зогсоод байхаар нь уур хүрээд орхиод яваад өгсөн чинь эрвээхэйнээс айсандаа араас гүйгээд ирж байгаа юм чинь. Охиноо жоохон стрессдүүлчихсэн. Тэгээд саравчтай малгайн дээрээс нь цамцных нь юүдэнг өмсгөөд, нарны шилийг нь зүүлгээд ханцуйг нь татаж гарыг нь далд хийгээд кинонд гардаг тагнуул, туршуул шиг дүртэй болгож аваад үүрээд уул өөд өгслөөшд кк.
Тэгсэн чинь замд нэг ах тааралдаад ийм жоохон хүүхэд уул руу хамаагүй гаргаж болдоггүй гээд... Ямар учиртай юм гэхээр болдоггүй ээ л гээд байсан. Бас нэг учир начир байдаг юм байлгүй дээ. Гэртээ ирээд иогын ном санаандгүй харж байсан чинь 12 хүртэлх насны хүүхдийг булчин шөрмөсийг нь хамаагүй ажиллуулж болохгүй гэнэ. 12 нас хүртлээ хүүхэд идэвхигүй сул байх ёстой гэнэ. Тэгээд ер нь дахиж тэгж хамаагүй уул руу авч явахгүй гэж шийдсэн. Харах хүнтэй бол уулын бэлд, горхины хажууд охинтойгоо үлдээчихээд өөрөө уул өөд гарчихаад бууж ирээд байвал их аятайхан байнаа. Тэгэхгүй бол энэ хүүхэд байгал дэлхийгээсээ тасраад байшингаас өөр юм мэдэхгүй хүүхэд боллоошд, яанаа.Үсрээд л байрны гадаа байдаг гулгуураас цааш хэтрэхгүй хүүхэд боллоо.
Өнгөрсөн амралтын өдрөөр парк ороод... 6 сард парк ороод 8 тоглоомын эрхтэй багцын билет авсан чинь 4 тоглоомон дээр тоглоод л өөр тоглох тоглоом олдохгүй байвал яахуу? Манай парк үнэн өрөвдөлтэй жижигхэн болчихсон юм байналээ. Бидний багад бол өөр байсан даа. Том хүүхдийн, жижиг хүүхдийн тоглооомтой 2 хэсэг байсан биз дээ. Одоо тэгсэн бөгс эргэх зайгүй шахам жижигхээн талбайд хэдхэн ширхэг тоглоом... Үнэхээр өрөвдөлтэй, хөгийн парк болсоныг нь тэгж мэдрэв. Тэгээд дахиад нөгөө 4 тоглоомон дээрээ тоглуулаад дуусгадаг юмуу гэж бодсон чинь нэг охин харин "1 сарын хугацаатай байдаг юмаа, сардаа хүчинтэй болохоор та дараа ирж болно" гэнэ. Тэгэхээр нь үүдэнд нь очиж дахиж лавлаж асууж байгаад паркаас гарсан юм. Тэр билетээрээ дахиж очиж тоголж байгаа нь тэр... 3 настан тоглох боломжтой тоглоом нь морин тойруулга, мэлхий, динозавр. Тэгээд л болоо. Агаарын дугуйн дээр би өөрөө авч суугаад тэгээд гүйцээ. Арай ч дээ, хайран парк гээд өөрийн эрхгүй халагласаан. Бидний үед зөндөө тоглоом байсан юм байнаа. Одоо энэ парк хуучин паркийн газрын 4/1-д нь байж чадаж байна уу, үгүй юу? Эргэлзээтэй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment