Уулзаагүй удсан нэг найз маань ярив. Гэр ахуйн жижиг бараа оруулж ирж байгаа гээд надад тэрнээсээ бэлэглэнэ гэж нэлээн дээр хэлж байсныг нь би мартчихаж. Тэгсэн өнгөрсөн амралтын өдрөөр над руу залгаад "хүн үнэгүй юм өгнө гээд байхад ирж авдаггүй юмуу, ажил дээр хүрээд ир" гэж дуудав. Бэлгэнд дургүй хэн байхав дээ кк, давхиад очдог юм байгаа биз дээ. Гоё хогийн шүүр, шалны хувин, мод, аяга угаах хэдэн төрлийн пролон, плитка, плита, аяга арчих зориулалтын алчуурууд, бээлий гээд баахан гоё юмтай боловшд кк. Алчуураа баздаг зориулалтын хувинтай болчихсон чинь гараа норгохгүйгээр шалаа угаах боломжтой болчихсон, ёстой гоё ккк.
За тэр ч яахав. Оруулж ирж байгаа барааг нь сонирхонгоо баахан буу халж суусан юм. Хааяа нэг утсаар л ярихаас өөрөөр тухтай уулзаагүй удсан болохоор ажил амьдрал, ойр зуурын асуудал ярьж сууж байгаад сонин сэдэв рүү орчихсон юм.
Хашир өмнөх эхнэрээсээ салаад одоогийн эхнэртэйгээ суугаад 3 жил гаран болж байгаа байхаа. Өмнөх эхнэртэйгээ байхдаа яахав дажгүй л амьдралтай байсан л даа. Гэхдээ л бас ажил, амьдрал нь асуудал ихтэй, дээр нь сэтгэл санаа нь ч тийм тогтвортой биш, архи, тамхи ч хэрэглэчихдэг, эхнэр хүүхэдтэй байж томоогүй нэгэн байлаа. Тэрнээсээ болж надад тэнэг мангар, завхай замбараагүйгээрээ дуудуулаад л явдаг байвшд. Тэгж явахдаа нэгэн бүсгүйд сэтгэл алдраад... Нэлээн удаан тэрэнтэйгээ нууцаар уулздаг байсан юм. Тэрнийгээ надаа хэлдэг болохоор би тэр бүсгүйг нь хараагүй ч гэсэн мэддэг байсан юм. Тэгээд би эхнэрийг нь Нансалмаа, тэр бүсгүйг нь Хоролмаа гэж нэрлэчихээд бид 2 тэр нэрээр нь нөгөө 2-нх нь тухай ярьдаг байлаашд хахаха. Олон хавар нэгэндээ гэгчээр тэгж явж байгаад нэг л өдөр эхнэртээ баригдчихав. Тэгээд л тэр 2-н хооронд хэрүүл эхэлсэн, нөгөөх маань нэгэнт ил болсон юм чинь гээд шууд цайрсан л даа. Гэрээсээ оргох нь ч ихсээд ирсэн юм шиг байгаа юм. Нэг л өдөр эхнэрээсээ салахаар шийдсэнээ надад дуулгав. "Битгий тэнэгтээд бай чи" гэж би уурлаад... Нөгөөх чинь "Чи бас ингэж хэлээд байхдаа яадаг юм. Ойр дотны бүх хүмүүс намайг эсэргүүцээд байна. Би яагаад ингэж сэтгэл хангалуун биш амьдрах ёстой юм. Ганц удаа амьдрах юм чинь би жаргамаар байнашд" гэж намайг загнав. Хэн ч тэрний гэр бүл салалт, дахин гэрлэлтийг зөвшөөрөөгүй эсэргүүцсэн ч гэсэн тэр дийлсэн. Дийлэх шалтгаан нь бас экс эхнэрийнх нь шийдвэр байсан юм. Нөгөө бүсгүйтэй нь хамт дуудаж уулзаад "Нэгэнт асуудал ийм дээрээ тулсан юм чинь 3-лаа хамтдаа ярилцъя. Чи чимээгүй хувцсаа аваад яв, харин хүүхдүүд бага учраас нэг хэсэгтээ мэдэгдэхгүй зохицуулъя. Том болоод учир ойлгоцгооно биз. Миний хажууд тогтохгүй болсон сэтгэлийг би тогтоож барих гээд ч яахав" гэж хэлсэн юм байхаа. Тэгээд л эргэлт буцалтгүй салахаар шийдвэр гаргасан. Тэрнээс хойш бид 2 хааяа нэг утсаар ойр зуурын юм ярихаас өөрөөр тухтай уулзаагүй удсан юм.
Харин сая уулзсан чинь нөгөөх маань нэг л өөр болчихжээ. Өнгө зүс ороод, урьдны хааяа нэг дампуурдаг залуу биш болчихож... Хүүхдүүдээ өөр дээрээ авчихсан, дахиад хүүхэдтэй болчихсон, ажил үйлс нь ч өөдрөг. Архи тамхи огт хэрэглэхээ больчихсон, үзэл бодол нь ч өөр болчихсон, ер нь л зөв хүн болчихжээ. Нээрээ хавар надад зөв хооллолтын талаар зөвөлгөө өгсөн юм байнашд. Мэйлээр бичээд явуулсан байсан юм кк. Найзыгаа хараад "Амжилттай яваа эр хүний ард ухаалаг бүсгүй байдаг" ч билүү нэг үг байдаг даа. Надаа тэр үг санагдсаан.
- Би одоо эхнэрийг чинь Хоролмаа гэж нэрлэхээ болилоо, чи үнэхээр өөр болсон байна гэж хэлсэн чинь найз маань,
- Цаанаасаа заяагдсан, зохицсон хосууд байдаг гэдэгт би лав итгэх болсон. Бид 2 их л зохицдаг юм шиг байгаа юм, ажил амьдрал өөрөө л санаснаар болоод өөдрөг, бүтэмжтэй гоё байна. Нэгэнт зохицохгүй байгаа хүнтэй хамт амьдарч бие биенээ зовоож, стрессдэж амьдарч байснаас эртхэн бид хэд шиг учир зүйгээ олоод ингээд явбал дээр байгаа биз дээ гэнээ.
- Тийм юм шиг байна гэсэн чинь,
- Чи тухайн үед намайг юу гэж загнаж байлаа, одоо л ойлгов уу чи гэж ам асуувшд кк.
Чин сэтгэлээсээ бие биенийгээ хайрлах хайр амьдралыг гэгээлэг, өөдрөг болгодог юм шиг санагдсан.
За би энэ талаар бас нэг жишээ дараа нь завтай болохоороо бичнээ.
2 Сэтгэгдэл:
hi,tungaa.
tavilan gej sonin yums bdag shig bgaa yum shuu.
gol ni hun oooroo alivaag mederch shiidej zalj chadah yostoi ch yum shig.
gehdeee ul oilgoh yums ihtei ene yertonts oilgogdoh uyedee l tomilolt duusgavar boloh ed
yum shig deee.
odii hurtel amidrahad neg hesegtee yertonts tun sonirholtoi tumen bodisiin hicheel shig bsanaa tegsneee tun oilgomjtoi met bolsnooo sayahnaaas denduu buh l yums neg l avtsaldaagui yum shig burhan GOD gegch ed tun ch aviyasgui buteeegch met sanagdaaad ehleh yum... yostoi buu med.
ingehed mundag ohin ulam mundag tom bolj bgaa bizdee. manai zaluu yutai ch pampersnaas garah ajillagaa yeronhiidee perfect boloh chigleld oroh geeed l dunshaad bgaa geh uu dee kkk...
hun boloh ajillagaa gegch ed bas ih sonin ed bdag yum bna shuuu.
bas neg saihan medee gevel nutag yavaad kkk... neg dor hoyor ch salbariin shagnalaaar engeree myalaagaaad irsen gej bgaa kkk...
from korea
Hi,
Баяр хүргэе, ингэхэд ямар салбарын хүн бэ дээ өөрөө?
Манай охин ямар ч байсан "би бийзасмаамай" (би бие засмаар байна) гэж хэлээд асуудлаа шийдүүлээд байдаг болчихсөөн амар кк. Танай хүү ч бас нэг л өдөр тийм болно л доо, хаашдаа л болох ёстой юм чинь тээ.
Post a Comment