Өнгөрсөн оны хамгийн сүүлийн хагас сайн өдрөөр шинэ жилийнхээ буузыг чимхээд сууж байхад зурагтаар "Амьдрал нулимсанд дургүй" кино гарахаар нь буузаа чимхэнгээ үзэж л орхилоо. Энэ киног багаасаа л үзсэн, одоо ч гэсэн хааяа гарч таарвал үзчихээд байдаг юм. Гоё кино болохоор үзэх дуртай. Гэхдээ бас сайн анзаардаггүй, зүгээр л гоё кино гэж бодсон сэтгэлийн хөөрлөөр л үзээд өнгөрдөг байсан юм шиг байнаа урьд нь... Сая үзэхдээ нэг зүйлийг их соргог анзаарлаа. Иймэрхүү зүйлийг анзаарч байнаа гэдэг чинь би хөгширч байнаа гэдгийг л надад сануулаад байна даа кк.
Александрагийн төрсөн эцэг нь олон жилийн хойно уулзахдаа: "Катя минь дээ, чиний өмнө буруу зүйл хийсний төлөө амьдрал намайг хангалттай шийтгэсэн. Хоёр удаа гэрлээд хоёулаа бүтэлгүй болсон. Амьдрал минь ер тогтож өгөхгүй өдий хүрч байна" гэж хэлдэг юм байнашд. Тэгэхээр үйлийн үр гэдэг бол мухар сүсэг гэсэн үзэлтэй социалист нийгмийн үеийн кино зохиолч, найруулагч нар ч гэсэн амьдралын туршлагаараа үйлийн үр гэж байдаг гэдгийг олж харж, киногоороо дамжуулж хэлдэг л байсан юм байна.
Сарын өмнө нөхрөөсөө нэлээн хэдэн жилийн өмнө салсан нэг найзтайгаа ярьж суутал тэр "манай хүүгийн аав яриад, ажил үйлс нь бүтэмж муутай, их л тааруу яваа юм байна, бас хадам ээж их хүнд өвчин тусаад зовж байгаа гэнээ" гэж яриад... Тэгснээ "Миний хүү бид 2-г их зовоосон доо. Бас 2 дүүгийнх нь эхнэрийг их зовоодог байсан. Гурван бэрийг зовоож, гурван ачаа аавгүй болгосон хүнийг амьдрал гэсгээдэг л юм байна. Надтай хүн шиг харьцаж, миний хүүг мах цусны минь тасархай гээд хайрладаг байсан бол би тэр эмэгтэйд санаа тавиад гүйх л байлаа. Биднийг зовоосон үйлийн үрийг нь амьдрал эдлүүлээд өгөхөөр заримдаа Бурхан гэж нээрээ байдаг ч юм болов уу гэж бодогдох юм" гэж ярьсан нь санагдаад...
Тэгсэн өчигдөр орой бас сүүлийн үеийн нэг орос кино үзсэн чинь бас үйлийн үрийн тухай... За манай монголын сүүлийн үеийн кинонууд бол бас дандаа л үйлийн үрийн тухай гардаг болсон доо.
Нээрээ л нэг ийм амьдралын хууль байх шигээ... Гээд бодохоор үр хүүхэд минь үргэлжлээд амьдрана шүү гэдгийг санаж зөв л явах хэрэгтэй юм шүү гэж бодогдох боллоо.
Нээрээ л нэг ийм амьдралын хууль байх шигээ... Гээд бодохоор үр хүүхэд минь үргэлжлээд амьдрана шүү гэдгийг санаж зөв л явах хэрэгтэй юм шүү гэж бодогдох боллоо.
0 Сэтгэгдэл:
Post a Comment