Австралиас найзушка амралтаараа ирэв. Монгол хэлээрээ хэлд ороод, яриад сурчихсан байсан охин нь хэлээ мартаад иржээ. 6 настай яваад 3 жил болоод ирж байгаа хүүхэд. Монголоор сонсоод ойлгох хэрнээ өөдөөс англиар л ярих юм. Яана даа, яана даа, ийм хурдан эх хэлээ мартаад байвал...
Өчигдөр бид хэд уулзаж сайхан чалчиж суув. Зайсанд шинээр нээгдсэн ресторанд суугаад... Найзуудтайгаа чалчиж суух ямар сайхан байваа. Улс төрөөс бусад сэдвээр л чалчлаа ккк.
Манай найз Улаанбаатар гоё болсоныг л гайхаад байна. Мэдээж 6 жилийн өмнөхөөс сайжирсан л байлгүй дээ гээд бид хэд тоохгүй байсан чинь нээрээ үйлчилгээний газрууд бол Австрали, Америкаас илүү байна гээд байналээ. Бид нар эндээ муу хэлж суусаар байгаад зарим нэг дэвшилттэй талуудаа олж харахаа больчихсон байж магадгүй юм.
Дэлгүүр, захаас хүнс цуглуулахад маш үнэтэй байна гэнэ. Улаанбаатар бол өртөг өндөртэй хот болжээ л гэж байна. Гэхдээ гадуур хооллож, найз нөхөдтэйгөө уулзаж явахад ресторан, зоогийн газрууд нь маш тохилог, тухтай, сонголт, амт чанар сайтай, үйлчилгээ сайн болсон байна гэнэ шүү. Лас-Вегаст нэг сар аялахдаа ч ийм тав тухыг мэдрээгүй гэх юм. Үнэн байгаа даа, бурхан минь...
Автобусны үйлчилгээ хамаагүй дээр болсон байна гэнэ бас. Такси барьсанаас автобусаар явсан нь илүү хурдан байна гэнэ шүү. Болж дээ, болж. Бас ч гэж зарим талаараа сайжирч л байгаа юм байна.
Хот дундуур машинтай жоохон явахад л "өөө ямар гоё болчихоо вэ?" гээд л дуу алдаад яваад байх юм. Зун ч бас сайхан л дөө. Мод ногоороод, цэцэг ургаад бас ч сэтгэл сэргэмээр шүү. Бид муу, муухай гэж бодож муу хэлсээр байгаад сайжирч байгаа зүйлүүдээ олж харахаа больчихсон байх. Найз гадна удаан байж байгаад ирсэн болохоор тэр өөрчлөлтийг анзаараад байх шиг байна.
Дэлгүүрүүдээр явж үзсэн чинь манайд байхгүй юм алга гэнэ шүү. Ер нь мөнгөтэй бол нээрээ юу л бол юу байна гэнэ. Тансаг зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний газрууд, брендийн дэлгүүрүүд гээд... Ядуу, дундаж иргэдийнх нь орлого л хүрэхгүй болохоос мөнгө нь байвал Улаанбаатарт хүссэнээрээ амьдрах бүрэн боломжтой болсон байна гэнэ. Гадаадад ажиллаад, монголд зун ирж амраад байхад яг сайхан таарах юм байна гэсэн эцсийн дүгнэлт гаргасан цаадах чинь кк.
1 Сэтгэгдэл:
Ter ch unen shuu. Mongol 3 jiliin dotor oorchlogdson baigaa baihaa. Bi ochoogui barag 5 jil bolj baina. Daraa jil huugee avaad ochih sanaatai. Humuus zun Mongold amraltaar ochood l saihan shuu gej yarih yum. Shop restaurant-uud medeej saijirsan baih, gehdee hamgiin ih medregdeh oorchlolt hodoonii avtozam baihaa. hezeech zam ochihgui gej bodoj baisan gazar zasmal zamaar UB-tej holbogdloo gej unshih yum. Altanbulag - Zamyn-Uud hurtel hurdyn zam barchihval yostoi neree dajgui boloh baihaa. Evropt barag shine zam barigdahgui, mongo baihgui geed l suuj baihad Mongol 1000 km 3 jillin dotor hiine geed baidag n neeree zorigtoi shuu.
Post a Comment