RSS

Залуу насны эрч хүч

Энд бичих гэж байгаа зүйл зөвхөн миний л бодол шүү. Хэдэн тохиолдлоос болоод ингэж бодоход хүрсэн учраас зүгээр л бодлоо бичмээр санагдаад... Ямар ч шинжлэх ухаан энэ талаар нээгээгүй байх, энэ асуудлаар ямар нэгэн шинжлэх ухааны нээлт байсан ч би лав уншиж байгаагүй. Зүгээр л өөрт төрсөн бодлоо бичмээр санагдав. 
Оюутан байхад манай ангийн нэг охин анх харахад их том эгч шиг харагдсан юм. Танилцаад төрсөн оноо мэдэлцсэн чинь миний үеийнх байж таарсан. Уг нь их хөөрхөн бүсгүй, гэхдээ өөрөөсөө 10 ах нөхөртэй, гэрлээд удаагүй байсан юм. Тэр үед зүгээр л ямар овортой харагддаг юм бэ гэж боддог байв. 
Манай бас нэг найз өөрийнхөө үеийн нөхөртэй байж байгаад гэнэт ямар тахил нь буруу өргөгдсөн юм мэдэхгүй, нөхрөөсөө салаад өөрөөсөө 9 ах алтны уурхай муурхайтай нэг баян хөгшин хар юмтай суучихдаг юм. Мөнгөтэй, чадалтай нөхөртэй, амьдрал нь юугаар ч дутдаггүй ч нөхөртөө нэг л сэтгэл дундуур байдгийг нь нэг удаа ярианаас нь олж мэдсэн. Бүсгүй хүн өөрөөсөө олон ах эрийг нас нь явах тусам таалдаггүй юм шиг. Нас нь явах тусмаа эд хөрөнгө, тохь тухтай тансаг амьдралаас илүү чин сэтгэлээсээ хайрлах, хайрлуулах хүнийг чухалчилдаг юм шиг сэтгэгдлийг тэр 2-н амьдрал надад төрүүлээд байгаа юм. За яг бичих гэхээр эвлэж өгөхгүй байна. Юу ч гэмээр юм дээ... Нэг тийм физиологийн асуудал... Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс эд эс нь сэргээгдэж байдаг ч юмуу, юу ч гэж хэлмээр юм.  Байнгын харьцаатай эр хүнийхээ насаар эмэгтэй хүний биологийн нас тодорхойлогддог ч гэх юм уу... Саяхан нэг уулзсан чинь аягүй стресстэй байсан. "Би яагаачгүй залуугаараа цэвэрших гээд байх шиг байна" гэж хэлэхэд нь стрессдээд байгаа шалтгааныг нь олсон л доо. 40 нас ч хүрээгүй байхад бол энэ ноцтой асуудал байлгүй яахав.
Бас нэг найз энэ өвөлжин надтай ярихаараа л нэг тийм эмзэг, бас л нэг том асуудлаас болоод стрессдээд байгаагаа хэлдэг байв. Өөрөөсөө 12 ах нөхөртэй. Бас л нөхрийнхөө насны үеийн эмэгтэйн асуудалтай тулгарчихаж. Саяхан уулзсан чинь аль уже галт тэрэг хөдлөөд, эцсийн зогсоолдоо хүрчихсэн гэж байна. Эмчид үзүүлсэн чинь бараг өнгөрсөн хорвоо гэсэн юм байх. 
Дөнгөж өчигдөр ойрд уулзаагүй, урьд нь хамт ажиллаж байсан найз бүсгүйтэйгээ уулзаж буу халж суусан юм. Бас л өөрөөсөө хөгшин, 10 насаар ах нөхөртэй байсан юм. Хүүхдээ аваад, нөхрөөсөө бараг зугатаад явчихсан гэнэ. Яаж байгаа нь тэр вэ гэсэн чинь... Эхлээд нөхөртөө хайртай байсан. Гэхдээ он жилүүд өнгөрөх тусам олон ах нөхөр улам л таагүй санагдаад байдаг гэнэ. Хүүхдээ бодоод олон жил тэвчсэн, хамт байх гэж өөрийгөө их хүчилсэн. Жил өнгөрөх тусам амьдрал улам аз жаргалгүй санагдаад байснаас гадна, эр хүн улам л сонирхохоо болоод байсан гэнэ. Тэр битгий хэл бас л нөхрийнхөө үеийн эмэгтэйчүүдийн асуудалтай тулгарч эхэлсэн гэнэ. Бүтэн нэг жил бодож шийдвэр гаргасны эцэст өөрийнхөө залуу насыг эргүүлж сэргээмээр санагдаад ажилдаа явсан хойгуур нь хүүхдээ аваад ээж аав дээрээ оччихсон гэнэ. Эхний хэдэн сар хүү нь аавыгаа санаад хэцүү байсан ч гүрийсэн гэнэ. Нөхөр нь уйлж дуулж бас баахан араас нь чаргууцалдсан ч гэсэн тэвчээд даваад өнгөрөөчихлөө гэнээ. Одоо овоо чимээгүй болсон, намайг эргэж очихгүйг ойлгосон байх гэж ярьж байна. Саяхнаас өөрийнхөө үеийн найз залуутай болсон, одоо л эмэгтэй хүн гэдгээ мэдэрч эхэлж байна гэж авдаг юм даа. 
Өчигдрийн ярианаас санаа аваад дээр бичсэн найз бүсгүйчүүдээ би дурссан хэрэг. Хамт сурч байсан оюутны ангийн охинтой одоо холбоогүй байгаа болохоор мэдэхгүй юм. Нөгөө 3 нь гурвуулаа олон ах нөхөртэй, нэг том асуудалтай байна гэхээр би ийм сонин юм бодож оллоо л доо кк. Магадгүй юм шиг санагдаад биччихлээ. Залуу насны эрч хүчийг эмэгтэй нь эрэгтэйгээсээ авдаг болохоос эрэгтэй нь залуу эмэгтэйгээс, эсвэл геритамин витаминаас авдаггүй юм шиг байна хаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment