RSS

Зөнч шоргоолж

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд зөнч наймаалж энэ тэр гэж яригдсанаас эхлээд гэнэт багын нэгэн дурсамж санаанд оров.
Тавдугаар ангид байхад тохиолдсон явдал л даа. Хавар шалгалт эхлэх гээд хажуу байранд байдаг ангийнхаа нэг охинтой цуг нээх худлаа шалгалтандаа бэлддэг мундаг хоёр юм байрныхаа гадаа хамтдаа шалгалтандаа бэлдэнэ гээд дэвтрээ бариад сууж байсан юм. Тэгээд чалчаад сууж байснаа хаанаасаа ч сонссон юм шоргоолж их мэргэн гэсэн гэж ярьж байснаа гэнэт үнэн эсэхийг шалгахаар шийдээд... 
Байрны ард талын зүлэг рүү гүйлээ. Дэвтрийнхээ хуудаснаас нэгийг урж аваад дээр нь математикийн сургалтын материал дээрх бүх бодлогын дугаарыг тойруулаад бичлээ. Тэр үед шалгалтанд тэр номноос л ирдэг байсан юм. Яг маргааш нь математикийн шалгалттай байж таарсан юмаа. Тэгээд нэг шоргоолж барьж аваад цаасныхаа голд тавихаар нөгөөх нь муриганаад нэг тоон дээгүүр жирилзээд гүйнэ биз дээ... Яг тэр тоог нь бичиж аваад л... Шалгалтанд 5 бодлого ирдэг байсан болохоор 5 удаа өнөөх шоргоолжоо цаасныхаа голд авч тавиад л дээгүүр нь гүйсэн тоог л тэмдэглэж аваад байсан юм. 5 бодлогын дугаараа бичиж тэмдэглэж авч байхдаа л тогтоочихсон. 
Тэгээд гэртээ ороод нөгөө бодлогуудаа ч анзаарч хараагүй. Итгээгүй юм чинь тэр муу шоргоолжинд... Хэсэг тоо бодож сууж байгаад, маргааш өглөө нь шалгалтаа өгөхөөр сургууль руугаа явлаа. 
Шалгалт эхлэв. Багш самбар дээр шалгалтын бодлогуудыг бичиж эхэллээ. Эхний тоо... Яг шоргоолжийн мэргэлснээр... 2 дахь тоо... Бас л шоргоолжийн мэргэлснээр... 3 дахь, 4 дэхь, 5 дахь тоо... Яг нөгөө шоргоолжийн мэргэлснээр яг таарчихдаг юм даа. Бид 2 бүр ангайгаад өөд өөдөөсөө гайхаж хараад... Сонин юм болсоон кк.
Шалгалт дуусав. Ангийнхаа охидуудад сонин үйл явдлыг яриад... Ангиар дүүрэн сенсаци дэгдээвшд. Дараагийн шалгалт монгол хэлний шалгалт байсан юм. Ангийн бүх охидууд сургуулийн хашаан дотроос шоргоолж барьж аваад хэддүгээр билет сугалахаа мэдэх их ажилтай болцгоов кк. Бид 2 бас бүх билетний дугаараа цаасан дээр бичиж байгаад л нэг шоргоолж барьж аваад нөгөөхөө муриганууллаа. Надад лав 5-р билет ирнэ гэж таарав. Нөгөө шоргоолжиндоо хэт итгээд 5-р билетийг ягштал уншаад, бараг цээжлээд л шалгалтандаа орсон. Тэгсэн чинь юу вэ... 13-р билет сугалж новширдог юм даа хаха. 
Тэрнээс хойш дахиж шоргоолжинд итгэж найдахаа больсон л доо кк. Эхний удаа санамсаргүйгээр их зөнч мэргэн шоргоолжтой учирчихсан байгаа юм. Амьдрал санамсаргүй адал явдлаар дүүрэн юм даа. Ямартай ч бид 2-т нэг хөөрхөн дурсамж үлдээчихсээн тэр шоргоолж кккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment