RSS

Тас...

Өнгөрсөн амралтын өдрийг хөгжилтэй бас онигоотой өнгөрөөлөө. Онигоогоо бодохоор жоохон санаа зовоод байх юмаа, бусад нь ч яахав кк. 
Хагас сайнд анх сургууль төгсөөд хамгийн анх хамт ажиллаж байсан эгч нар уулзана гээд дуудав. Очив. Караокед оров. Хоол захиалав. Идэв. Уув. Нэмээд уув. Дуулав. Ингэж бичвэл товч бөгөөд тодорхой гоё ч юмуу хаха. За тэр ч яахав. 
Манай нэг алиа эгч" Хоньчин барилгачин хоёр" гэдэг соц. үеийн дууг үнэн чадварлаг дуулаад хахаха.... Одоо эрэгтэй нь дуулна гэнгүүтээ бүдүүн хоолойгоор, одоо эмэгтэй нь гэнгүүтээ нарийхан хоолойгоор дуулаад. Дуулж байгааг нь эхлээд шоолж байснаа дууных нь үгийг харсан чинь үнэн алиа үгтэй. Үгийг нь хараад л би бүр саваад уначихсан. Нийгмийн өмчөө хамгаалнаа, яана яана ч гэнэ вэ мэдэхгүй. Тэгээд дахиж дуулуулаад, бид нар бүгдээрээ ёстой элгээ хөштөл инээлдсэн.
Тэгээд бөөн инээд хөөр болоод дуулаад, бүжиглээд юу болсон юм бүү мэд... Би амьдралдаа анх удаагаа юугаа ч мэдэхгүй тас согтож үзлээ. Бүр эргээд саная гэхээр огт санахгүй байгаа юм чинь. Гэрлүүгээ харьж байснаа бүдэгхэн санаад байгаа юмаа. Нэг эгчийн нөхөр нь охинтойгоо цуг машинтайгаа ирээд... Машины ард тэр эгч, бас нэг эгч бид 3 суусан байсан. Тэр 2 баахан буу халж байгаад нэг нь гэрийнхээ гадаа буугаад, дараа нь би гэрийнхээ гадаа буугаад гэртээ орсон. тэгээд л дахиад тас... Юу ч санахгүй байгаа юм чинь аймаар. Нэг сэрсэн чинь хувцастайгаа бүхлээрээ орондоо орчихсон унтаж байдаг юм даа кк. 
Үдээс хойш утсаа харсан чинь баахан миссед колл... Манай дүү бас охины аав залгачихаж. Тэгсэн би эхлээд охины аав руу залгасан байх юм. Дараа нь нөгөөх нь буцаад залгахад нь би утсаа ч сонсоогүй тас үсэрчихгүй юу хаха. Яанаа, би юу ярьсан юм болоо гээд бүр санаа зовоод, колл рекордероо шалгасан чинь "би яг үхлээ, намайг ирж ав" гэж томорсон байгаа юм даа онигоотой. Нөгөөх нь "хаана байгаан?" гэхээр  өөдөөс нь "хаа байгаа газраас нь ирж ав" гэж тэнэгтсэн байнашд хахаха. Ёоо, ёстой онигоотой. 
Тэр хэдэн эгч нартайгаа уулзахаар инээсээр байгаад таардаг юмаа, бүр хөөрчихдөг юм. Үнэн алиа, мааз нөхдүүд байгаан кк. Нөхрүүд нь заримдаа бид хэдийг уулзаж байхад ирэхээрээ "та хэд нийлэхээрээ ямар аймаар юм бэ" гэж савж унасаар байгаад таардагшд. Тэр хөгжилтэй хүмүүстэй уулзахгүй удахаараа санаад байдаг юм кк. Мөн ч хэцүү хүмүүс шүү. Нэг нь их алиа, бас нэг нь их шооч, за тэгээд бусад нь нөгөө 2-оо хөөргөөд явж өгнөшд кккк. Яг хамт ажилладаг байхдаа би ёстой өдөр болгон инээдэг байсаншд. Миний инээд дуусна гэж байхгүй ээ, ёстой сонин. 
Саяны уулзалтан дээр би тас үсэрснээрээ их онцлог уулзалт боллоо. Одоо дараагийн уулзалт дээр миний онигоог давсалж, хачирлаж, нэмж яриад бас бөөн инээдтэй ярианы гол сэдэв болгоноо тэд нар. Би яг мэдэж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хайр, энхрийлэл

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сонирхолгүй өдрийн сонин бодол

Өнөөдөр ямар сонин өдөр вэ? Толгой ажиллахгүй, гараас юм гардаггүй, нэг л утгагүй өдөр байна. 2 өдөр утас дуугараагүй, нэг ч мессэж ирээгүй. Гайхаад сая залгаад үзсэн чинь "таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэж авдаг юм даа. Унтраагаад асаасан чинь наян мессеж пирхийтэл орж ирж байнашд. Утас сүлжээгүй болчихоод л яваад байсан байна. Гэхдээ интернет ороод л байсан даа, сонин юм. 
Сүүлийн үед манай охин улам л их шулганаад байдаг болчихлоо. Надтай бол зогсоо зайгүй. Нээх хөөрхөн. Ёстой уйдах зав өгөхгүй. Тэгсэн мөртлөө танихгүй хүний хажууд юу ч дуугарахгүй. Зөвхөн таньдаг хүмүүстэйгээ л ярина. Өдөр болгон ажил дээр ирсээр байгаад манай хэдтэй одоо хамаагүй шулганана шүү дээ. Нөгөө хэд нь ч өхөөрдөөд... Шулганаад олон юм ярихаар нь бүр эгдүү хүрээд байх юмаа гээд байсан.
Орой цэцэрлэгээс нь аваад л ороод ирэхээр үүдний харуулууд "Аан манай 2-р ээлжийн дарга ирлээ" гээд л өхөөрдөөд сүйд болно. Анх төрөхөд нь эмнэлэгт "тэргүүн хатагтай" гээд л өхөөрдөөд байсан. Одоо дарга гээд л өхөөрдөөд... Энэ ер нь нэг том хүний сүнс гэдэг нь үнэн байхаа гээд байхгүй юу ккк. Төрснийх нь дараа нөгөө зурхайч ах тэгж хэлэхэд нь би нээх ач холбогдол өгөөгүй юм. Хүн болгонд л тиймэрхүү юм хэлж хошгоруулдаг байх гэж бодоод тоогоогүй юм. За гэхдээ үнэн ч юм уу, худлаа ч юмуу, ямартай ч эргээд төрөхөд нь танихгүй байх вий гэсэн шиг их тод тавьсан тэмдэгтэй л хүүхэд шүү. Урьд насныхаа талаар ярихад нь анзаарахгүй өнгөрчих вий, бусад нь ч яахав.
Гэснээс саяхан Д.Бямбасүрэн гуайн оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг би хичнээн удаа үзэвээ. Ёстой мундаг хүн. Жинхэнэ төрийн хүний, жинхэнэ монгол аавын идеал... Ёстой бахархсан. Тэр нэвтрүүлэг дээр ханийнхаа тухай ярихдаа нээх хөөрхөн, хайр хүрмээр болж байгаа юм чинь кк. Ач охиноо миний хань эргэж ирсэн гэж байналээ. "Эргэж ирсэн тухайгаа надад их олон янзаар хэлж, ойлгуулах гэж оролдсоон. Би Далай ламтай нэлээн дотно байдаг болохоор миний ханийг надтай ойрхон эргүүлж төрүүлээч гэж аминчлан гуйсан" гээд нээх хөөрхөн жоохон хүүхэд шиг ярихад нь би улам сонирхоод, бүр чих тавин яриаг нь чагнасан. Хөгшинөө бурхан болохоос нь өмнө хамт урд явж байхдаа нэг хөх цамц авсан гэнэ. Тэгээд бурхан болсных нь дараа суварга бүтээсэн юм байх. Тэгэхдээ тэр цамцыг нь суварганд хийчихэж л дээ. Тэгсэн ач охин нь шкаф ухаж байхдаа "Энд миний нэг хөх цамц байсан, яачихав?" гэж асуусан гэнэ. 
Сонин юм шүү. Ямар ч байсан хүн эргэж төрдөг гэдэгт би лав итгэдэг. Энэ амьдралд маш олон тийм бодит жишээ харлаа.
За ямар ч зорилгогүй энд орж ирсэнээ сайхан хадуурч өгдөг байнашд кк. Ойрд угаасаа блог хөтлөх онгод орохгүй байгаа юм. Зав ч гарахгүй, сонирхол ч төрөхгүй. Тэгсэн зарим найз "чи юу ч бичихгүй байна" гээд загнах шинжтэй болж байналээшд хаха. Бичих сэдэл төрөхгүй бол би юугаа бичихэв дээ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гал голомт минь мандан бадар

Толгойны өвчин болоод байсан нэг асуудал шийдэгдэж, санаа амарлаа. Ёоооох... гэхгүй юу хаха. Зээл шийдэгдсэн гээд баярлаад байсан чинь байрны ордер гарч өгөхгүй хичнээн удаваа. Сүүлдээ зээлийн шийдвэрийн хугацаа дуусах гээд намайг хэд хоног бас хөөрхөн түгшээлээ. Шийдвэрийн хугацаа дуусахаас яг 2 хоногийн өмнө ордер авчирч өгөөд... Таньдаг нотариат руугаа ярьж хүлээлгэж байгаад орой ажлаа тараад зээлийн гэрээгээ батлуулаад, бас таньдаг хүнээрээ дамжуулж гуйлгаж байгаад өглөө эрт очиж үл хөдлөхөд барьцаа хөрөнгөө бүртгүүлж аваад, өчигдөр зээлээ авч бүрэн санаа амарлаа. Ёооох, би бүр жинхэнээсээ ёоох гэмээр болоод байгаа юмаа хаха. Мааанннгар том асуудал шийдэгдсэн болохоор аргагүйшд ккк. 
Танилтай бол талын чинээ гэж... Хүмүүс надад туслаагүй, би ном журмаар нь, манай төрийн албаны бичигдсэн дүрмээр явж ажлаа хөөцөлдсөн бол яавч амжиж бүтэхгүй л асуудал байлаа. Хаана ч, хэзээ ч хүнтэй нийцтэй, олонтой явах нь хамгийн чухал гэдгийг дахиад л мэдэрлээ. Надад тусалсан бүх хүмүүст хязгааргүй их баярлаж байна. Найз нөхөд, танил тал олонтой, бусдад гэмгүй явбал тэгээд бүх юм ОК юм байна шүү кк.
Байрнаас нь хөдөлгөөд 3 жил дэнжигнүүлсэн гал голомтоо өчигдөр баттай байр суурьтай болгосон болохоор одоо би дэндүү жаргалтай байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

МУЗЫКА ДОЖДЯ

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бараг л Маша...

Өчигдөр орой охин бараг л Маша шиг байлаа. Миний утсаар Маша, баавгайгаа үзээд  нээх хөөрхөн инээгээд л байсан. Их л инээд нь хүрээд байгаа бололтой. Утаснаас нь түр салгаад усанд оруулчихаад, цэмбийлгээд, цэвцийлгээд орхичихоод аяга угаагаад эргээд хартал нүүрээрээ дүүрэн шоколад наачихсан халтайсан юм зурагт үзээд сууж байгаа юм даа хаха. 
Нүүрийг нь угаачихаад унтуулах гээд ор засаад хэвтүүлэх гэсэн хөгжим асаачихаад унтаж өгдөггүй. ФМ-ээр явах аянд салбаганаад бүжиглэж өгсөн. Бас хөөрхөн эвсэлтэй салбаганаж байналээ кк. Гэнэт би ухаан ороод бүжиглэж байхад нь бичлэг хийгээд эхэлсэн чинь шууд орон дээр гараад Маша шиг үсэрч эхэлдэг байнашд. 
- Хөөе чи ээжийнхээ угаасан даавуун дээр тапочкитайгаа үсрээд байхдаа яадаг юм? гэнгүүт тапочкигаа тайлаад чулуудангуутаа:
- Үгүй би чаавчиктай үшээгүй гэж мэлзсэнээ дахиад үсэрч өгдөг юм кк.
Үсэрч байгаад нэлээн хэд өнхөрч ойчсон. Инээгээд л босоод үсрээд байсан. Тэгж байгаад нэг эвгүй ойчоод, уйлж аваад дахиад үсрэхээ болив. 
Тэгээд орондоо ороод хэвтэнгүүтээ утсаа бариад дахиад л инээгээд эхлэхээр нь "алив хамт үзье" гээд харсан чинь энийг үзээд л инээгээд байсан юм байналээ. Хэд дахин үзээд, үзэх тоолондоо инээгээд байсан кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Баярын өдөр

Шөнийн 3 цаг өнгөрч байдаг. Миний нойр хүрдэггүй ээ. Өглөө эрхээ эдэлдэг өдөр гэсэн шиг 11 цаг өнгөртөл унтчихсан чинь нойр хулжаад алга болчихсон. Хаагуур тэнэж яваа юм бүү мэд, өдий болтол ирэхгүй ккк.
Өнөөдөр охинтой цуг сайхан тэнэлээ. Өдөр нэг найз ирж пицца ид гэж дуудаад... Гарынхаа пиццагаар дайлна гэнэ. Тэгээд тэднийд очиж ганц цаг юм ярьж суусан юм. Тэгээд гадаа гармаар санагдаад болдоггүй... Гэртээ харьж, арай намхан гутал өмсөж аваад буцаж гараад Скай их дэлгүүр оров. Бид хоёрыг дэлгүүр орох үед бороо ороод байх шиг байсаан. Газар нороод... Нэлээн гэгээтэй байсан юм. Дэлгүүр дотор тэнэж тэнэж яваад гараад ирсэн чинь харанхуй болчихсон байгаа юм даа. Ухаанаа алдтал дэлгүүр хэссэн юм байлгүй ккк.
Хүүхдийн хувцсан дээр нэлээн удсан. JMBear-н хувцаснууд хямдрал зарлачихсан байхаар нь охиндоо баахан куртка өмсгөж үзээд... Хэд хоногийн өмнө "амралтын өдрөөр охиндоо шинэ куртка авч өгнөө, за" гэхэд "би умбал шае кутиктэй болно" (би улбар шар курткатай болно) гээд байсан юм. Тэгээд нэлээн хэдэн куртка өмсөж үзээд... "Ээжид нь таалагдсаныг авнаа за" гэсэн чинь нээх хөөрхөн "таалажийн, таалажийн" гээд өмссөн куртка болгоноо кк... Сонирхолтой нь охины хэлснээр ганц улбар шар өнгөтэй куртка нь охинд хамгийн гоё зохисон, надаа ч хамгаас илүү таалагдсан. Тэгээд 50% хямдралтай, бүүр гоё. Шууд л авсан. Мөнгөө хэмнэсэн юм чинь дахиад нэг юм авчихъя гэж бодоод бас нэг хөөрхөн платье, бас 50% хямдралтай авчихлаа. Нийлээд нэг куртканы үнэ ч хүрэхгүй, ёстой гоё.
Би платье сонгох гэж нэлээн удсан юм шиг байгаа юм. Охин бүүр залхчихсан, түнтийтлээ улайгаад халууцчихсан байдаг юм. Тэгээд доод давхар луу заагаад "машинд сууя, машинд сууя л даа" гээд болдоггүй. Би баахан удаж, сонголтоо хийж, тооцоогоо хийчихээд доошоо буусан чинь, аягүй азтай яг шатны үзүүрт нэг машин байж байдаг юм даа. Дэлгүүрийн хүүхдийн машин хэлбэртэй, түрдэг тэрэг нь цөөхөн байдаг болохоор хүүхэдтэй орж ирсэн бүх хүмүүст хүрэлцдэггүй байхгүй юу... Манай охины юм ингээд нээх гоё цаанаасаа зохицуулагдаад л бүтээд байнаа.
Халууцсан хүүхдийн гадуур хувцсыг нь тайлаад, машинд суулгаад дэлгүүр дотор харин ч нэг тааваараа тайван явлаа. Мир номын дэлгүүрт орж нэлээн саатсан. Орос хэл дээр гоё ном уншмаар санагдаад болохгүй байгаа юм сүүлийн үед. Тэгэхгүй бол улам л мартагнаад байнашд, хэрэглэхгүй болохоор. Олигтой ном даанч байхгүй юмаа. Үзэж, үзэж аргаа бараад Д.Донцовагийн детективээс авдаг юм билүү гэж бодоод... Д.Донцова ч гоё л доо, үнэхээр сонирхолтой. Гэхдээ би сүүлийн үед яагаад ч юм детектив уншмааргүй санагдаад байгаа. Сонирхолтой, ээдрээтэй үйл явдлууд гарах ч гэсэн дандаа л гэмт хэрэг шүү дээ. Айдаст автуулаад, тух алдуулчихдаг юм.
Тэгсэн ашгүй дээд талын тавиурт нь байгаа жижиг номнууд дандаа хайрын тухай байна. Гэмт хэрэг уншсанаас гэгээлэг хайрын тухай уншсан нь дээр биз дээ? Номных нь өмнөх үгийг нь уншиж байгаад 3 ном сонгоод авчихсан. Одоо сайхан, нэг хэсэгтээ л унших юмтай гоё. Номоо аваад, тооцоо хийх гэтэл охин "тэе улаан ном надаа" гэхээр нь харсан чинь "Ярьдаг цагаан толгой" гэнээ. Заасан номыг нь үзээчгүй бас авчихсан. Гэртээ ирээд үзсэн чинь англи үсэгнүүд байналэ. Зөв номоо авсан байнаа бас.
Тэндээсээ спорт тасаг руу нь, тэгээд хүнс рүү... Баахан л явлаа.Тэгж тэгж гарч ирсэн чинь гадаа харанхуй болчихсон, цасаар шуурчихсан байгаа юм даа. Нөгөө дуслаад байсан бороо нь цас болчихож. Дэлгүүрт зөндөө удсанаа огт анзаараагүй би лав. Охин замдаа тэврүүлнэ гэж урваганаад... Орцонд ороод лифтэнд оронгуутаа шууд намайг налаад хөлнөөс зуураад зүүрмэглэдэг байнашд ккк. Гэрийнхээ хааалгаар нүд нь аниатай, гуйвж дайваад орсон хаха... Үнэн инээдтэй. Өдөр унтдаг хүүхдийг дэлгүүр авч хэсээд ядраачихсан юм чинь аргагүй ээ.
Гэртээ орж ирэнгүүтээ найзтайгаа барьцаад бас пицца хийлээшд. Пицца захиалж байснаас өөрөө хийвэл хамаагүй хямдхан, бас их амархан юм байна. Анх удаа хийсэн гэхэд дажгүй болчихсоон. Гурил нь жоохоон хатуу болсныг эс тооцвол... Дараагийн удаа бүр гоёыг хийнээ. Жоохон материалаар хоёр пицца болчихсон. Идэж барахгүй их пицца хийчихдэг байнашд кк. Дараагийн удаа тааруулаад ганцыг хийж байнаа.
Баярын өдөр нэг иймэрхүү л өнгөрөв. Нойр хүрэхгүй болохоор нь сая бас хамаг хувцсаа угаагаад... Тэгээд бас нойр хүрэхгүй болохоор нь ийшээ орж ирж дэмийрч сууж байнашд кк. Одоо л нэг юм жоохон нойр хүрэх тийшээ хандаж байна. Унтах гээд үзнэ дээ одоо...


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цэвэр бичигтэн

Бичиж тэмдэглэж үлдээхгүй л бол ажлаа хийж чадахгүй нь кк. Өчигдөр орой охин "бичцээн" гээд байхаар нь "юугаа сарааччихаад гайхуулах гээд байгаа юм бол..." гэж бодоод төвөгшөөн байж үзүүлсэн дэвтрийг нь харсан чинь агаагийнхаа дунд сургуулийн дуусаагүй тооны дэвтрийн нэг хуудсан дээр нэг мөр жирийтэл, маш жигдхэн цэвэрхэн гэгч нь (-) тэмдгүүд биччихсэн байгаа юм даа. 3 настай битгий хэл 5-6 настай хүүхдүүд хазайж, далийгаад хачин юм бичдэгшдээ. Би бол 8 настайдаа л хамаг хичээл зүтгэлээ гаргаж байж тэгж жигд бичиж сурч байсан юм даг.
"Хүүе ээ, чи ингээд биччихэж байгаа юм уу?" гээд уулга алдсан чинь баярлаад, онгироод байнаа.  "Ямар мундаг юм бэ, сайн байнашдээ, миний охин" гэсэн чинь улам онгироод... Бас магтуулах дуртай байнаа кк. 
Үзэг, бал зөв барьж сураг гээд багаас нь зургийн дэвтэр, өнгийн харандаатай найзлуулсны хэрэг гарсан байна шүү. Ямартай ч энэ хүүхдийг сургуульд ороход нь бичүүлж сургах гэж үйлээ үзэхгүй нь тодорхой боллоо. 
Тэгээд нээх хөөрхөн, "одоо би дугаег дүш жулаа" (одоо би дугариг дүрс зурлаа) гэснээ нэг зуйван дүрс зураад байнаа. Цэцэрлэгтээ заалгасан юм шиг байгаа юм кк. Ёстой хөөрхөн, бүр хайр хүргээд хаячихсан.
Өчигдөр орой Universe Best Songs үзсээр байгаад нэлээн оройтсон. Арай л орой гарах юмаа. Нэвтрүүлэг нь гарч дуусахгүй, охин унтаж өгөхгүй. Тэгж тэгж 23 цаг нэлээн өнгөрөөгөөд нэг юм дуусаад унтахаар хэвтсэн чинь "унткуээ, номоо уншина" гэснээ "Маша и медведь" гэдэг үлгэрийн ном тэврээд хэвтчихэж байгаа юм даа кк. Уншиж чаддаг ч юм шиг. Намайг ном уншиж хэвтдэг болохоор бас дуурайгаад хажуугаар ном бариад хэвтдэг юм. Одоо бас над шиг хэвтэж уншдаг зуршилтай боллоо л доо, өнгөрсөөн.  Нэг насны муу зуршил ингээд тогтож байгаа байхгүй юу. Яг л миний copy, paste болоод байх юмаа. Хөгжим асаагаад, орондоо орж хэвтээд тухалж байгаад ном бариад хэвтдэг болсон кк.
Орой охиноо авахдаа 2 багшид нь цэцэг, шоколадны набор авч очноо.  Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа юм чинь. Миний охиныг ингэж сургаж байгаа хүмүүсийг дандаа л баярлуулаад баймаар санагдаад байдаг юм. Өдрийн цагаар намайг орлож байгаа хүмүүс шүү дээ.
Гэснээс нээрээ өглөө ажилдаа орж ирсэн чинь Гүйцэтгэх захирал бүх эмэгтэй ажилтнуудаа угтаад гоё ном, сарнай бэлэглээд, бас сугалаа сугалуулаад зогсож байна. Айн Рэндийн "Бид амьд хүмүүс" гэдэг номтой болчихоод бөөн баяр сууж байна би кк. Миний хувьд лав номноос үнэтэй, илүү гоё бэлэг байхгүй ээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Музыка без слов

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"Жигшин зэвүүцэх" арга

Гадаа гоё дулаараад байхад би жин нэмээд байх юмаа. Ёстой дургүй хүрмээр... Өчигдөр орой гэртээ хариад бариу цамц өмсөж байгаад хамаг харвин юугаан ил гаргаж бултайлгаж байгаад толинд харж, өөрийгөө "жигшин зэвүүцэх" арга хэрэглэж үзлээшд хахаха. Шууд хоол идэхээс дургүй хүрээд, муухай бүдүүн гэж бодохоос сэтгэл гутаж байгаа юм чинь. Хааяа нэг хэрэглэж болмоор л арга юм шиг санагдлаа кк. Заримдаа тэгж өөрийгөө харж, дургүй хүрч байвал бас өөрийгөө ялж болмоор ч юм шиг... Тэгээд орой хоол идээгүй тэвчээд өнгөрсөн. 
Өглөө хувцсаа өмсөөд толинд харангуутаа "би ч бас нээх тийм яадгаа алдсан бүдүүн  биш шүү, аймаар бүдүүн хүмүүсийн хажууд бол бас ч боломжийн, миний жинг хүсэж байгаа хүмүүс  зөндөө л байгаашд" гэж бодоод л сэтгэл сэргэчихэж байгаа юм чинь ккк. 
Одоо орой хариад дахиад өөрийгөө "жигшин зэвүүцэх" аргаа хэрэглэнээ. Өглөө, өдөр идчихээд л орой идэхгүй тэвчээд байвал жоохон танагтай болох нь уу, үгүй юу... Өөртөө сэтгэл хангалуун байж үзэх юмсан, ганц удаа ч гэсэн кк. 
Өчигдөр охины 2 багш нь миний охинд төрсөн өдрөөр нь бэлэг өгч амжаагүй гээд нэг хөөрхөн чихмэл нохой, шоколад өгсөн юм. Гэртээ хариад нохойгоо гаргаж ирсэнээ "машина юм байна" гэхээр нь харсан чинь шилэнд наадаг зүүлттэй юм байна. Машины цонхонд наадаг тоглоом гэж хэлж байгаа нь тэр юм байна. Тэгсэнээ шууд "машинтай болно" гээд аягүй тод хэлсэн. Гудамжинд улаан өнгийн машин харах л юм бол "миний машина" гэдгийн. Тэгэхээр манайх нэг улаан машинтай л болох юм шиг байна даа кк. Улаан машинтай болохоосоо өмнө жингээ хасаж, гуалиг болчих юмсан даа гэхгүй юу хаха...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS