RSS

Сонирхолгүй өдрийн сонин бодол

Өнөөдөр ямар сонин өдөр вэ? Толгой ажиллахгүй, гараас юм гардаггүй, нэг л утгагүй өдөр байна. 2 өдөр утас дуугараагүй, нэг ч мессэж ирээгүй. Гайхаад сая залгаад үзсэн чинь "таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэж авдаг юм даа. Унтраагаад асаасан чинь наян мессеж пирхийтэл орж ирж байнашд. Утас сүлжээгүй болчихоод л яваад байсан байна. Гэхдээ интернет ороод л байсан даа, сонин юм. 
Сүүлийн үед манай охин улам л их шулганаад байдаг болчихлоо. Надтай бол зогсоо зайгүй. Нээх хөөрхөн. Ёстой уйдах зав өгөхгүй. Тэгсэн мөртлөө танихгүй хүний хажууд юу ч дуугарахгүй. Зөвхөн таньдаг хүмүүстэйгээ л ярина. Өдөр болгон ажил дээр ирсээр байгаад манай хэдтэй одоо хамаагүй шулганана шүү дээ. Нөгөө хэд нь ч өхөөрдөөд... Шулганаад олон юм ярихаар нь бүр эгдүү хүрээд байх юмаа гээд байсан.
Орой цэцэрлэгээс нь аваад л ороод ирэхээр үүдний харуулууд "Аан манай 2-р ээлжийн дарга ирлээ" гээд л өхөөрдөөд сүйд болно. Анх төрөхөд нь эмнэлэгт "тэргүүн хатагтай" гээд л өхөөрдөөд байсан. Одоо дарга гээд л өхөөрдөөд... Энэ ер нь нэг том хүний сүнс гэдэг нь үнэн байхаа гээд байхгүй юу ккк. Төрснийх нь дараа нөгөө зурхайч ах тэгж хэлэхэд нь би нээх ач холбогдол өгөөгүй юм. Хүн болгонд л тиймэрхүү юм хэлж хошгоруулдаг байх гэж бодоод тоогоогүй юм. За гэхдээ үнэн ч юм уу, худлаа ч юмуу, ямартай ч эргээд төрөхөд нь танихгүй байх вий гэсэн шиг их тод тавьсан тэмдэгтэй л хүүхэд шүү. Урьд насныхаа талаар ярихад нь анзаарахгүй өнгөрчих вий, бусад нь ч яахав.
Гэснээс саяхан Д.Бямбасүрэн гуайн оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг би хичнээн удаа үзэвээ. Ёстой мундаг хүн. Жинхэнэ төрийн хүний, жинхэнэ монгол аавын идеал... Ёстой бахархсан. Тэр нэвтрүүлэг дээр ханийнхаа тухай ярихдаа нээх хөөрхөн, хайр хүрмээр болж байгаа юм чинь кк. Ач охиноо миний хань эргэж ирсэн гэж байналээ. "Эргэж ирсэн тухайгаа надад их олон янзаар хэлж, ойлгуулах гэж оролдсоон. Би Далай ламтай нэлээн дотно байдаг болохоор миний ханийг надтай ойрхон эргүүлж төрүүлээч гэж аминчлан гуйсан" гээд нээх хөөрхөн жоохон хүүхэд шиг ярихад нь би улам сонирхоод, бүр чих тавин яриаг нь чагнасан. Хөгшинөө бурхан болохоос нь өмнө хамт урд явж байхдаа нэг хөх цамц авсан гэнэ. Тэгээд бурхан болсных нь дараа суварга бүтээсэн юм байх. Тэгэхдээ тэр цамцыг нь суварганд хийчихэж л дээ. Тэгсэн ач охин нь шкаф ухаж байхдаа "Энд миний нэг хөх цамц байсан, яачихав?" гэж асуусан гэнэ. 
Сонин юм шүү. Ямар ч байсан хүн эргэж төрдөг гэдэгт би лав итгэдэг. Энэ амьдралд маш олон тийм бодит жишээ харлаа.
За ямар ч зорилгогүй энд орж ирсэнээ сайхан хадуурч өгдөг байнашд кк. Ойрд угаасаа блог хөтлөх онгод орохгүй байгаа юм. Зав ч гарахгүй, сонирхол ч төрөхгүй. Тэгсэн зарим найз "чи юу ч бичихгүй байна" гээд загнах шинжтэй болж байналээшд хаха. Бичих сэдэл төрөхгүй бол би юугаа бичихэв дээ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment