RSS

Цэвэр бичигтэн

Бичиж тэмдэглэж үлдээхгүй л бол ажлаа хийж чадахгүй нь кк. Өчигдөр орой охин "бичцээн" гээд байхаар нь "юугаа сарааччихаад гайхуулах гээд байгаа юм бол..." гэж бодоод төвөгшөөн байж үзүүлсэн дэвтрийг нь харсан чинь агаагийнхаа дунд сургуулийн дуусаагүй тооны дэвтрийн нэг хуудсан дээр нэг мөр жирийтэл, маш жигдхэн цэвэрхэн гэгч нь (-) тэмдгүүд биччихсэн байгаа юм даа. 3 настай битгий хэл 5-6 настай хүүхдүүд хазайж, далийгаад хачин юм бичдэгшдээ. Би бол 8 настайдаа л хамаг хичээл зүтгэлээ гаргаж байж тэгж жигд бичиж сурч байсан юм даг.
"Хүүе ээ, чи ингээд биччихэж байгаа юм уу?" гээд уулга алдсан чинь баярлаад, онгироод байнаа.  "Ямар мундаг юм бэ, сайн байнашдээ, миний охин" гэсэн чинь улам онгироод... Бас магтуулах дуртай байнаа кк. 
Үзэг, бал зөв барьж сураг гээд багаас нь зургийн дэвтэр, өнгийн харандаатай найзлуулсны хэрэг гарсан байна шүү. Ямартай ч энэ хүүхдийг сургуульд ороход нь бичүүлж сургах гэж үйлээ үзэхгүй нь тодорхой боллоо. 
Тэгээд нээх хөөрхөн, "одоо би дугаег дүш жулаа" (одоо би дугариг дүрс зурлаа) гэснээ нэг зуйван дүрс зураад байнаа. Цэцэрлэгтээ заалгасан юм шиг байгаа юм кк. Ёстой хөөрхөн, бүр хайр хүргээд хаячихсан.
Өчигдөр орой Universe Best Songs үзсээр байгаад нэлээн оройтсон. Арай л орой гарах юмаа. Нэвтрүүлэг нь гарч дуусахгүй, охин унтаж өгөхгүй. Тэгж тэгж 23 цаг нэлээн өнгөрөөгөөд нэг юм дуусаад унтахаар хэвтсэн чинь "унткуээ, номоо уншина" гэснээ "Маша и медведь" гэдэг үлгэрийн ном тэврээд хэвтчихэж байгаа юм даа кк. Уншиж чаддаг ч юм шиг. Намайг ном уншиж хэвтдэг болохоор бас дуурайгаад хажуугаар ном бариад хэвтдэг юм. Одоо бас над шиг хэвтэж уншдаг зуршилтай боллоо л доо, өнгөрсөөн.  Нэг насны муу зуршил ингээд тогтож байгаа байхгүй юу. Яг л миний copy, paste болоод байх юмаа. Хөгжим асаагаад, орондоо орж хэвтээд тухалж байгаад ном бариад хэвтдэг болсон кк.
Орой охиноо авахдаа 2 багшид нь цэцэг, шоколадны набор авч очноо.  Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа юм чинь. Миний охиныг ингэж сургаж байгаа хүмүүсийг дандаа л баярлуулаад баймаар санагдаад байдаг юм. Өдрийн цагаар намайг орлож байгаа хүмүүс шүү дээ.
Гэснээс нээрээ өглөө ажилдаа орж ирсэн чинь Гүйцэтгэх захирал бүх эмэгтэй ажилтнуудаа угтаад гоё ном, сарнай бэлэглээд, бас сугалаа сугалуулаад зогсож байна. Айн Рэндийн "Бид амьд хүмүүс" гэдэг номтой болчихоод бөөн баяр сууж байна би кк. Миний хувьд лав номноос үнэтэй, илүү гоё бэлэг байхгүй ээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment