RSS

Бараг л Маша...

Өчигдөр орой охин бараг л Маша шиг байлаа. Миний утсаар Маша, баавгайгаа үзээд  нээх хөөрхөн инээгээд л байсан. Их л инээд нь хүрээд байгаа бололтой. Утаснаас нь түр салгаад усанд оруулчихаад, цэмбийлгээд, цэвцийлгээд орхичихоод аяга угаагаад эргээд хартал нүүрээрээ дүүрэн шоколад наачихсан халтайсан юм зурагт үзээд сууж байгаа юм даа хаха. 
Нүүрийг нь угаачихаад унтуулах гээд ор засаад хэвтүүлэх гэсэн хөгжим асаачихаад унтаж өгдөггүй. ФМ-ээр явах аянд салбаганаад бүжиглэж өгсөн. Бас хөөрхөн эвсэлтэй салбаганаж байналээ кк. Гэнэт би ухаан ороод бүжиглэж байхад нь бичлэг хийгээд эхэлсэн чинь шууд орон дээр гараад Маша шиг үсэрч эхэлдэг байнашд. 
- Хөөе чи ээжийнхээ угаасан даавуун дээр тапочкитайгаа үсрээд байхдаа яадаг юм? гэнгүүт тапочкигаа тайлаад чулуудангуутаа:
- Үгүй би чаавчиктай үшээгүй гэж мэлзсэнээ дахиад үсэрч өгдөг юм кк.
Үсэрч байгаад нэлээн хэд өнхөрч ойчсон. Инээгээд л босоод үсрээд байсан. Тэгж байгаад нэг эвгүй ойчоод, уйлж аваад дахиад үсрэхээ болив. 
Тэгээд орондоо ороод хэвтэнгүүтээ утсаа бариад дахиад л инээгээд эхлэхээр нь "алив хамт үзье" гээд харсан чинь энийг үзээд л инээгээд байсан юм байналээ. Хэд дахин үзээд, үзэх тоолондоо инээгээд байсан кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment