RSS

Үлгэрийн цаг

Сүүлийн үед охиндоо унтахынх нь өмнө үлгэр ярьж өгдөг болоод байгаа. Урьд нь алдаг оног хааяа нэг ярьж өгдөг байсанаа одоо өдөр бүр алдахгүй ярьж өгөхийг хичээх болсон. Учир нь Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр ерөнхийлөгч ярихдаа багад нь ээж нь унтах болгонд нь үлгэр ярьж өгсөөр байгаад тийм уран илтгэгч болгочихсон гэсэн түүхийг сонсоод кк... 
Ээж нь унтах болгонд нь үлгэр ярьж өгдөг байсан гэнэ. Мань эр нөгөө үлгэрээ бодоод л, худалч хүнд бараг шөнөжин зүүдлээд хонодог байсан юм байх. Дараа нь сургуульд орсон хойноо нөгөө үлгэрүүдээ дотуур байрныхаа хүүхдүүдэд ярьж өгдөг байж гэнэ л дээ. Хүүхдүүд үлгэр яриулах гээд булаацалддаг байсан гэнэ шүү кк. Тэгээд л тэр чадвар нь өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч болоход нь зөндөө нэмэр болсон байлгүй. Ер нь бол маш сайн уран илтгэгч шүү дээ мань хүн. Ёстой хүмүүний сэтгэлийн утсыг доннн хийтэл ярьдагшд кк.
Тэр түүхийг сонсоод би үлгэр ярихаа огт завсарлаж болохгүй юм байна гэж бодоод одоо аминдаа нэг өдөр ч алгасахгүйг хичээгээд байгаа. Яаж ч нойр хүрч байсан үлгэр ярьж өгч байж унтана гэж л үзээд байна. Үр дүн нь үнэхээр мэдэгдэж байна шүү. Хэл ярианы баялаг сайтай болох шинжтэй. Бас сонссон үлгэрээ хурдан цээжилчихдэг юм байна. Би 3 орой ярьж өгсөн үлгэрийг тогтоочихсон надаа эргүүлээд ярьж өгч байнашд. Тэгснээ зээ дүүгийн охин ирсэн чинь дүүдээ үлгэр ярьж өгч байнаа. Чимээгүй сонсоод байсан чинь яг миний ярьдаг үгээр "элтээ ульдийн цагт эмэг өвгөн хоёл айл болон амьдалж аж төлөн суужийж ингэнээ..." гээд л нээх хөөрхөн ярьж алдсан ккк. 
Одоо Өнхрүүш, Манжин, Улаан малгайтыг бол ярихтайгаа болчихоод байна. Надаар яриулсаар байгаад цээжилчихсэн. Уржигдар би утсандаа оросын аудио үлгэр татаж аваад... Хөөрхөн зурагтай, тэгээд оросоор үлгэр ярьдаг. Тэгсэн тэрийг ойлгож байгаа юм шиг л сонсоод байгаа. Гол нь зурагаар нь ойлгоод байгаа л даа. Ёстой хөөрхөн апп байналээ. Тийм монгол апп байсан бол бүр хөөрхөн, би үлгэр ярьж өгөх ч шаардлагагүй болчихношд.
Өчигдөр унтахынх нь өмнө би үлгэр ярьж өгөхөө мартчихсан хэвтэж байсан чинь "ээжээ чи надаа үлгэл ялихийму, би эсүүл утсаалаа үлгэлээ сонсохыму?" гэнээ хаха. Аймаар дарамталсан намайг кк. Би тэгээд алтан загасны үлгэр ярьж өгөв. Яг сайхан үлгэр дундаа ороод явж байтал нам унтаад өгөхөөр нь азны юм, унтчихлаа гэж бодоод буруу хараад хэвтсэн чинь "чи надаа үлгэлээ ялиач" гэж үү нүдээ ч нээж чадахгүй шал нойрмог... Унтчихсан гэж бодсон чинь сонсоод зүүрмэглэж байсан юм байна л даа кк. Тэгээд үлгэр ярьж дуусаад "амар сайхандаа жаргажээ" гэж хэлэхээр л санаа нь амраад бүр унтдаг юм шиг байна. Би ч хагас дутуу товчилж яриад л алтан загасны үлгэрийг жаргаачихсан. Бүрэн эхээрээ маш гоё орчуулгатай гоё үлгэршд. Нетээс хайгаад бүрэн эхээр нь хэвлэж авахаар олоогүй. Гадуур номыг нь олж авахыг бодноо.
Ер нь ярьж өгдөг үлгэртээ бас цензур тавих хэрэгтэй юм байналээ. Зарим үлгэр бас насанд нь тохироогүй байдаг юм байнаа. Жишээ нь, ямх охин гэдэг үлгэрийг уншиж өгөхөөр нэг л их хараад дурласан, тэгсэн таалагдаагүй, тэгээд гэрлэх санал тавьсан энэ тэр гээд манай охины ойлгохгүй асуудлууд ихтэй. 
Манжингийн үлгэр бол эвтэй бол хүчтэй, багаараа ажиллаж чадвал амжилтанд хүрч чадна гэсэн санааг агуулж байна. Өнхрүүш болохоор онгироо зан хэрэггүй гэдгийг ойлгуулж байна. Улаан малгайт бол анхаарал болгоомжгүй байж болохгүй, бас хаа хамаагүй хүнд хувийн асуудлаа ярих хэрэггүй гэдгийг сануулж байна. Алтан загасны үлгэр бол шуналтай, муухай сэтгэлтэй бол шулмас болно гэдгийг ойлгуулж байна. Гэх мэтчилэн үлгэр нь дөнгөж ухаан орж байгаа нялхаст зориулсан хүмүүжлийн хичээл юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Жинхэнэ эр хүн

Өнөөдөр цэргийн баяр... Цэрэгт явсан яваагүй эрэгтэйчүүдийн далимдуулдаг өдөр нь кк. Цэргийн баярыг тохиолдуулаад цайны цагаараа би дуртай киноныхоо 1-р ангийг үзчихлээшд. Энэ ёстой гоё кино.



Энэ киног анх үндэсний телевизээр гарахад нь ёстой амьсгаа түгжээд л үздэг байлаа кк. 8 ангитай кино байсан санагдаж байна. Жинхэнэ эр хүний идеал бол энэ киноны гол дүрийн 3 баатар. Эр хүний, тэр тусмаа эх орноо хамгаалж байгаа цэргийн хүний идеалыг харуулсан мундаг гоё кино. Оросууд ч бас киног хийнэ шүү.
Анх энэ киног үзчихээд хэзээ нэгэн цагт хүүтэй болдог юм бол яг энэ 3 залуу шиг, ялангуяа Анатолий Лощилин шиг хүн чанартай мундаг залуу болгож хүмүүжүүлнэ гэж дотроо өөртөө андгайлж байсан юм. Миний хэлэх дуртай нэг үг байдаг. "Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг" гэж... Амьдрал дээр олон жишээ харлаа. Эр хүн зөв байх нь л хамгийн чухал юм байна гэж би дүгнэсэн. Тэгээд хүүтэй болдог юм бол боловсролтой, зөв бодолтой, сэтгэлгээний хувьд ч, бие бялдрын хувьд ч бие даасан, эрүүл чийрэг, хугардаггүй, бөхийдөггүй мундаг эр хүн болгох юм шүү гэж мөрөөдсөн хэрэг кк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өөрчилнөө...

Гадаа дулаараад эхлэхээр нэг л гоё. Хаврын синдром хөдөлмөр аядаад байна ккк. Өвлийг арай л дэндүү, бүр арай л дэндүү уйтгартай өнгөрөөчихсөнөө сая л анзаарав. Зөвхөн ажил гэр, гэр ажил гэсэн маршруттай л байлаашд. Бодит ертөнцөөс тасрөөд цахим ертөнцийн иргэн болчихсон юм байна. Тэгээд л гэртээ ирээд твиттерт эргүүтээд сууж байдаг нэгэн хэмийн амьдралтай. Одоо больёоо энэ чинь...
Сая тэмдэглэлийн дэвтэр дээрээ ойрын хэд хоногийн төлөвлөгөөгөө бичлээ. Үсээ засуулна, будуулна, хими хийлгүүлнэ. Ямар ч хамаагүй шинэ хувцас худалдаж авна кк. Шинэ хувцас л бол юу ч худалдаж авсан яахавээ гэхгүй юу хаха. Гоё нүдний шил шинээр худалдаж авна. 
Өвөлжин уулзаагүй, заримтай нь бараг утсаар ч яриагүй найзуудтайгаа уулзана. Гадуур гарна. Хоол идэж, вино, пиво ууж чалчиж сууна. Охинтойгоо кино театрт очно. Одоо кино театрт кино үзэж чадах болсон байлгүй дээ. Чанга дуу чимээнээс нь айх байх гээд огт тийшээ дагуулж очиж үзээгүй. Кинотеатр гэж мэдэхчгүй манай охин кк. Одоо мэдүүлнээ.
Пальтогоо хими цэвэрлэгээнд өгчихсөн. Өнөө орой ажил тараад авна. Хавар болоод хувцас хөнгөрөхөөр сэтгэл бас хөнгөрөөд гоё байдаг юм нээх сонин.
Өвөл даарах байх гэж бодоод, хамгийн гол нь залхуураад уул руу огт гараагүй. Одоо амралтын өдрөөрөө уул руу гарна. Алхана. Гэх мэтчилэн төлөвлөгөө бичив кк.
Одоо цалин нэмэгдчихвэл ч...  Цалин нэмэгдээсэй л гэж бодохоос орлогоо яаж өсгөх үү гэж боддоггүй эргүү гар шүү би бас кк. Орлогоо нэмэгдүүлмээр байна. Өөр нэмэлт орлого олж байх хэрэгтэй байна. Сардаа 3-5 сая төгрөгийн цалингийн орлоготой бол ингэж нэмэлт орлого энэ тэр гэж толгойгоо гашилгахчгүй сайхан амьдрах боломжтой байхгүй юу. Ганц цалингаар манай улсад амьдрах ч бас л...
За би ямар ч байсан өнөөдрөөс шинэчлэлт өөрчлөлтийн салхи салхилуулахаар шийдлээ ккк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэт их халамж бол хайр биш

Бага байхад аав ээж 2 манай дүү бид 2-ыг өвөл нь даараад ханиад хүрчихнэ гээд бэгнэчихдэг, зун нь наршчихна гээд өдрийн цагаар гадаа гаргадаггүй байсан юм. Ах нарыг болохоор зуны амралт нь эхлэв үү, үгүй юу хөдөө аав ээж дээрээ аваачаад мал маллуулчихна. Эгчийг пионерийн зуслан явуулчихна. Үр дүнд нь дүү бид 2 өвөлжин ханиад хүрээстэй, халуураастай, хоолой нь өвдөөстэй. Нөгөө 3 хогийн ургамал аятай яахчгүй.
Бодвол өөрсдөө багадаа хөдөө хөрвийн аргаар өсөж бойжсон л байж таарна. Тэгээд яагаад тийм буруу аргаар бид 2-ыг бөөцийлж халамжилдаг байсан юм бүү мэд. Тэрнийгээ буруу гэдгээ ч ойлгоогүй энэ ертөнцөөс буцсан даа. Тэдний минь буруу ч биш л дээ. Хамаг байдгаараа хайрлаж, халамжилж байгаа нь л тэр. 
За тэгсэн чинь.... Манай дүү бас 2 хүүхдээ яг ээж аавын арга барилаар хайрлаад халамжилчихнаа. Гол нь тэр арга барил нь буруу гэдгээ ер ухаарахгүйд л хэргийн гол учир оршоод байна. Байнга бэгнээд л, бөөцийлөөд л, хоол идэх дургүй байхад нь хүчээр идүүлэх гэж зүтгээд л... Байнга л хоол өгч байгаа юм шиг л эм өгч харагдана. 
Тэгсэн зээ дүү одоо бас хүүхдээ тийм арга барилаар бөөцийлж байна. Тэрнийх нь үр дүнд хүүхэд нь ханиаднаас салахгүй, саяхан бүр хатгаа тусаад эмнэлэгт 2 удаа ойрхон хэвтлээ. 
Хэт их халамжийнхаа үр дүнд хүүхдээ өвдүүлж зовоож, өөрөө тэрнээс илүүтэй шаналах... Тэгээд дээр нь ажлаа алдана, алдсан ажлынхаа хоногоор цалингаа алдана, тэр хэмжээгээр өрхийнх нь орлого буурна. Дээр нь эм тарианд мөнгө зарцуулах хэрээр өрхийн орлого нь улам буурч байгаа гэдгийг огт ойлгохгүй. Хэлээд хэлээд хүн үг хэлж байна ч гэж тоож хүлээж авахгүй.
Би гэтэл яаж байна? Зэрлэг ээж шүү дээ кк. Хөл нүцгэн гүйж байхад нь тоохчгүй. Манай охин бол гэртээ байнга хөл нүцгэн. Одоо бүр сурчихсан. Оймс өмсгөхөөр нэг мэдэхэд л тайлаад хаячихсан гүйж байна. Шөнө унтаж байхдаа хөнжлөө тийрээд хаячихаар нь хучдагчгүй. Хучихаар буцаагаад тийрээд хаячихдаг болохоор би тоохоо больчихсон. Өвөл гадаа явж байхдаа ам хамрыг нь ороолтоор нь тагладаггүй. Бүр багад нь байрны гадаа нэг эмээ тэгж зөвлөснөөс хойш тэгээд сургачихсан юм. Одоо манай охин бусад хүүхэд шиг ам, хамраа ороолтоороо таглуулах үнэн дургүй. Хоолоо идэхгүй бол өлсөж үхлээ чи ид гэж шахдаггүй. Зөнд нь орхичихдог. Аяндаа өлсөхөөрөө өөрөө хоолоо нэхээд л идчихдэг юм чинь кк. Үр дүн нь яаж илэрч байна? Охин эрүүл байна, би тайван байна. ВСЁ. Надаа энэ л хангалттай. 
Манай дүү мүү гэсэн мулгуу нөхдүүд үүнийг ойлгоосой гэж бодох юм. Хэлээд хэлээд ойлгохгүй бол хэлэхээ болиод бичээд орхичихоос доо ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн...

Нойр хүрээд байнаа яг одоо. Шал залхуу хүрч байна. Өчигдөр орой утсаа цэнэглээд унтлагын өрөөнд хаячихсан хойгуур охины аав залгасан байсан. Би сонсоогүй болохоор эргээд залгасан чинь утсаа аваагүй. Бас л сонсоогүй бололтой. Тэгснээ хэсэг хугацааны дараа яг утсаа оролдоод сууж байхад над руу залгахаар нь утсаа авах гэсэн чинь утас гацчихсан хаха. Үнэн бүтэлгүй... Яг сайхан зүүрмэглээд унтаж байсан чинь дахиад залгадгийн дурак чинь. Нойрондоо дийлдээд юун утсаа авах... Бушуухан дууг нь хаагаад л нам... Өглөө сэрчихээд над руу "байна уу?" гэж мессеж бичсэн шиг санагдаад утсаа үзсэн чинь ямар ч мессеж алга. Зүүдэлсэн үү, эсвэл шөнө нойрмоглож байхдаа устгасан уу, бүү мэд. Зүүрмэглэж эхэлж байх үед сэрээсэн утасны дуудлагаас болоод шөнөжин элдвийн зүүд зүүдлээд үнэн тавгүй унтчихлаа. Өглөө сэрээд зүүдээ ч эргэж санахгүй байгаа юм чинь... Бүрэн уймралттай шөнө байлаашд ккк.
Одоо гоё шоколад идчихвэл сайхан сэргэмээр ч юм шиг... Гэснээс нээрээ өчигдөр орой гэртээ байхдаа нетээр тэнэж байгаад нэг мундаг гоё зураачийн сайтаар орчихсоон. Ном уншиж байгаа бүсгүй хүн, хөөрхөн охин зурах их хоббитой хүн бололтой. В.Волегов гээд орос зураачийн зурсан зургууд:
Зургуудынх нь дийлэнх нь ном уншиж байгаа бүсгүй хүн байгаа нь их сонирхолтой. Гоё ч зурах юм. Одоо байнга тэр хүний зургийн галерейгээр тэнэх ажилтай болсон би гэдэг хүн кк. Зурагнуудыг нь үзэхээр ёстой нүд баясаж, сэтгэл сэргэж байгаа юм чинь. Уран зураг харах ч бас л нэг таашаал байна шүү. Зураач болсон бол ямар гоё вэ гэж бодогдсоншд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бүсгүй заяа

Би фэйсбүүк рүү бараг ордоггүй. Яагаад ч юм тийшээ орох нэг л дуртай биш. Хааяа нэг орж хол байгаа найзуудынхаа хуудсаар шагайчихаад л гараад явчихдаг юм. Сая өнгөрсөн амралтын өдрөөр нэг шагайгаад Австралид байгаа найз бүсгүйнхээ хэдэн зургийг үзчихсэн чинь...
Хармын сэтгэл төрөөд байнаа. Тэр найзыгаа харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байна. Уг нь би найздаа аз жаргал хүсэх ёстой. Угаасаа манай хүн их өөдрөг үзэлтэй, дайчин бүсгүй. Найзууддаа үргэлж эрч хүч өгдөг, нэг тийм бусдыг дандаа өөдрөг зүйл рүү өдөөж чирж байдаг тийм л зантай бүсгүй. Юунд ч бууж өгөх дургүй. 
Монгол бүсгүйчүүдийн цусанд нэг тийм дайчин, өршөөлгүй зан байгаад байх шиг байдаг юм. Тэгээд хараад байхад тиймэрхүү характертай бүсгүйчүүд дандаа ганц бие, өрх толгойлсон байх нь их ч юм шиг ажиглагддаг. Лавтайяа миний ойр хавьд дандаа тийм жишээнүүд байна. 
Найз маань Австрали яваад 6-7 жил болчихлоо. Гэхдээ орчин үеийн технологийн дэвшлийн буянаар дэргэд байгаа юм шиг л байх юм даа. 
Оюутан цагаасаа л эхлээд найзууд болсон. Тухайн үед найзууд дундаа ганцаараа нөхөртэй нь байсан юм. Дунд сургуулийнхаа ангийн залуутай үерхэж байгаад дээд сургуульд ороод гэр бүл болчихсон байсан л даа. Нөхөр нь бас өөртэй нь адилхан царайлаг залуу байсан. Бодибилдингээр хичээллэнэ, Монголын мистер тэмцээнд орно. Тэр хэрээрээ охидын анхааралд их өртөнө. Олон охидууд араас нь гүйгээд байхаар эрэгтэй хүн зүгээр байдаггүй юм шиг байгаа юм. Манай хүн тэр занг нь тэвчээгүй, тэр үеийг давж гарч тэсээгүй. Нөхрөө хаясан. Хар нялхаасаа үерхсэн 2 бас тийм амархан ч салаагүй юмаа. Нөхөр нь ч салахгүй гэж их араас нь гүйсэн. Нөхөртөө гомдоод л тэмдэглэлийн дэвтэр дээр хамаг гомдлоо асгаж бичээд л уйлаад суудаг байлаа. Одоо эргээд бодохоор бид нар ч гэсэн тэнэг байжээ. Тэр салалтыг тухайн үед өөгшүүлэн дэмжиж, нөхрийг нь буруутгаж байсан юм. Тэгж байтал нөхөр нь өөр бүсгүйтэй нэг гэрт орсон. Салсан. Дахиад гэрлэсэн сураг байсан. Дахиад л салсан сураг гарсан. Гэхдээ манай хүнд хайртай хэвээр, тэр битгий хэл ээж аав нь хүртэл хүүтэйгээ эргүүлж нийлүүлэх гэж нилээн гүйж билээ.
Дараа нь аав, ээж нь өнгөрөөд хэдэн өнчин дүү нараа бүгдийг нь сургууль соёлыг нь төгсгөж амьдралын захад хүргэсэн. Тэр үедээ ч гуниж гутардаггүй, болноо болгоноо гээд л зүтгэдэг байлаа. Тэгж явахдаа манай хүн өөрөөсөө нилээн хэд ах залуутай нийлээд нэг хөөрхөн охинтой болсон юм. Харамсалтай нь тэр хүн хань болж чадаагүй. Бас л хөөрхөн зовоосон доо. Тэр хүнтэйгээ асуудалтай байхад нь хүртэл өмнөх нөхрийнх нь аав ээж нь манай хүнийг өөрийнхөө охин шиг хайрладаг, хааяа бид хэдийг гадуур гарах үед охиныг нь харж өгдөг байж билээ. Бид хэд тэгэхэд нь тэнэг юм шиг шоолоод л сууж байдаг байж... Тэнэг байжээ тэнэг байж.
Охиныхоо аавыг бас тэвчиж чадаагүй, орхисон. Нэг л өдөр 3-хан настай охиноо дүүдээ үлдээгээд Австрали явчихсан юм. Тэгж байгаад бас их огцом шийдвэр гаргачихнаа. Үнэндээ бид хэд явуулмааргүй л байсан. Бидний хүслээр болдог байсан бол... Нэг тийм хажуунаасаа салгамааргүй хүн байдагшд. 
Охин нь ээжийгээ санаад хэцүүдсэн л дээ. Манайд нэг хэсэг амьдарсан юм. Охин бид 2-той хамт байхдаа ээжийгээ санах нь хэсэг арай гайгүй болсон байхаа. Би бүр охиныг нь өрөвдөөд найзыгаа загнаад... Тэгэхэд надад "Би зорилгоо биелүүлэхийн тулд хэсэг хугацааг золиослохоос өөр арга алга. Тодорхой хэмжээний золиос байж л дараа нь жарганашд. Зовсны эцэст жаргадаг гэдэг биз дээ" гэж хэлж байсан юм. Бурхан зорилгодоо тууштай хүнийг ивээдэг болохоор азаар охиных нь виза бүтэж сургуульд орохоосоо өмнө ээж дээрээ очиж амжсан л даа. 
Одоо би хааяа фэйсбүүк орж тэр 2-н жаргалтай зурагнуудыг хардаг юм. Харин уржигдар... Манай хүн нэг шар толгойтой юмтай баахан зугаалж яваа зурагнууд оруулчихаж... Ёооох, тэгээд л найзыгаа шар толгойтод алдаж байгаа юм байна гээд бодчихсон чинь харамлаад байнашд. Тэр хүн тэгээд Монголдоо бүр эргэж ирэхээ больчихвол... Тийм дайчин монгол бүсгүйчүүд нь л гадагшаа гарч сая, живаа, дүнчүүр хүмүүсийн дунд орж уусаж алга болоод, энд мань мэтийн юмнууд нь үлдээд байхаар... Гэж бодохоос л би харамсаад байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хайрлахгүй байхын аргагүй

Өглөө охиноо загнаад, бөгсөн дээр нь алгадаж уйлуулаад... Нойроо харамлаад сэрж өгдөггүй. Ажлаасаа хоцорчих гээд сандарч байхад уур хүргээд байхаар нь тэсэхгүй тас загнаж босгоод, хүчээр шүд, нүүрийг нь угаагаад хувцаслаад аваад гарчихсан. Өчигдөр орой их эрт 21 цагт унтчихаад сэрэхгүй байгаа юм чинь. Эрхлээд байгаа юмуу хаашаа юм? Хэсэг уйлж байснаа чимээгүй болоод надад загнуулаад гэрээсээ гарлаа. Би гэж бөөн уур охиноо ч анзаарах сөгөөгүй, угзчаад хөтлөөд гараад нэлээн явж байгаад зам хөндлөн гарахдаа тэвэрсэн чинь юу ч болоогүй юм шиг над руу харж инээгээд "би ээждээ хайлтай" гээд үнсэхэд нь.... Нүдний нулимс мэлмэрээд л явчихсан. Замдаа нүднийхээ будгийг урсгачихгүйг хичээгээд сэмхэн уйлавшд. Бодохоор л над руу инээмсэглэсэн харц нь харагдаад, хөөрхөн бүлээн уруул нь, зөөлхөн үнсэлт нь мэдрэгдээд... 
Яах гэж загнаж зодвоо гэж бодохоос л гол харлаад, өөрийгөө баахан зүхэв. Миний охин аягүй амархан гомдож, аягүй амархан гомдлоо мартчихна. Гомдохоороо хошуугаа унжуулаад толгой гудайгаад зогсчихно, эсвэл орон дээр түрүүлгээ хараад хэвтчихнэ. Тэгээд 1-2 минутын дараа л юу ч болоогүй юм шиг инээгээд босоод ирнээ кк. Ийм муухай амьтныг чинь яаж хайрлахгүй байх юм бэ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS