RSS

Үлгэрийн цаг

Сүүлийн үед охиндоо унтахынх нь өмнө үлгэр ярьж өгдөг болоод байгаа. Урьд нь алдаг оног хааяа нэг ярьж өгдөг байсанаа одоо өдөр бүр алдахгүй ярьж өгөхийг хичээх болсон. Учир нь Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр ерөнхийлөгч ярихдаа багад нь ээж нь унтах болгонд нь үлгэр ярьж өгсөөр байгаад тийм уран илтгэгч болгочихсон гэсэн түүхийг сонсоод кк... 
Ээж нь унтах болгонд нь үлгэр ярьж өгдөг байсан гэнэ. Мань эр нөгөө үлгэрээ бодоод л, худалч хүнд бараг шөнөжин зүүдлээд хонодог байсан юм байх. Дараа нь сургуульд орсон хойноо нөгөө үлгэрүүдээ дотуур байрныхаа хүүхдүүдэд ярьж өгдөг байж гэнэ л дээ. Хүүхдүүд үлгэр яриулах гээд булаацалддаг байсан гэнэ шүү кк. Тэгээд л тэр чадвар нь өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч болоход нь зөндөө нэмэр болсон байлгүй. Ер нь бол маш сайн уран илтгэгч шүү дээ мань хүн. Ёстой хүмүүний сэтгэлийн утсыг доннн хийтэл ярьдагшд кк.
Тэр түүхийг сонсоод би үлгэр ярихаа огт завсарлаж болохгүй юм байна гэж бодоод одоо аминдаа нэг өдөр ч алгасахгүйг хичээгээд байгаа. Яаж ч нойр хүрч байсан үлгэр ярьж өгч байж унтана гэж л үзээд байна. Үр дүн нь үнэхээр мэдэгдэж байна шүү. Хэл ярианы баялаг сайтай болох шинжтэй. Бас сонссон үлгэрээ хурдан цээжилчихдэг юм байна. Би 3 орой ярьж өгсөн үлгэрийг тогтоочихсон надаа эргүүлээд ярьж өгч байнашд. Тэгснээ зээ дүүгийн охин ирсэн чинь дүүдээ үлгэр ярьж өгч байнаа. Чимээгүй сонсоод байсан чинь яг миний ярьдаг үгээр "элтээ ульдийн цагт эмэг өвгөн хоёл айл болон амьдалж аж төлөн суужийж ингэнээ..." гээд л нээх хөөрхөн ярьж алдсан ккк. 
Одоо Өнхрүүш, Манжин, Улаан малгайтыг бол ярихтайгаа болчихоод байна. Надаар яриулсаар байгаад цээжилчихсэн. Уржигдар би утсандаа оросын аудио үлгэр татаж аваад... Хөөрхөн зурагтай, тэгээд оросоор үлгэр ярьдаг. Тэгсэн тэрийг ойлгож байгаа юм шиг л сонсоод байгаа. Гол нь зурагаар нь ойлгоод байгаа л даа. Ёстой хөөрхөн апп байналээ. Тийм монгол апп байсан бол бүр хөөрхөн, би үлгэр ярьж өгөх ч шаардлагагүй болчихношд.
Өчигдөр унтахынх нь өмнө би үлгэр ярьж өгөхөө мартчихсан хэвтэж байсан чинь "ээжээ чи надаа үлгэл ялихийму, би эсүүл утсаалаа үлгэлээ сонсохыму?" гэнээ хаха. Аймаар дарамталсан намайг кк. Би тэгээд алтан загасны үлгэр ярьж өгөв. Яг сайхан үлгэр дундаа ороод явж байтал нам унтаад өгөхөөр нь азны юм, унтчихлаа гэж бодоод буруу хараад хэвтсэн чинь "чи надаа үлгэлээ ялиач" гэж үү нүдээ ч нээж чадахгүй шал нойрмог... Унтчихсан гэж бодсон чинь сонсоод зүүрмэглэж байсан юм байна л даа кк. Тэгээд үлгэр ярьж дуусаад "амар сайхандаа жаргажээ" гэж хэлэхээр л санаа нь амраад бүр унтдаг юм шиг байна. Би ч хагас дутуу товчилж яриад л алтан загасны үлгэрийг жаргаачихсан. Бүрэн эхээрээ маш гоё орчуулгатай гоё үлгэршд. Нетээс хайгаад бүрэн эхээр нь хэвлэж авахаар олоогүй. Гадуур номыг нь олж авахыг бодноо.
Ер нь ярьж өгдөг үлгэртээ бас цензур тавих хэрэгтэй юм байналээ. Зарим үлгэр бас насанд нь тохироогүй байдаг юм байнаа. Жишээ нь, ямх охин гэдэг үлгэрийг уншиж өгөхөөр нэг л их хараад дурласан, тэгсэн таалагдаагүй, тэгээд гэрлэх санал тавьсан энэ тэр гээд манай охины ойлгохгүй асуудлууд ихтэй. 
Манжингийн үлгэр бол эвтэй бол хүчтэй, багаараа ажиллаж чадвал амжилтанд хүрч чадна гэсэн санааг агуулж байна. Өнхрүүш болохоор онгироо зан хэрэггүй гэдгийг ойлгуулж байна. Улаан малгайт бол анхаарал болгоомжгүй байж болохгүй, бас хаа хамаагүй хүнд хувийн асуудлаа ярих хэрэггүй гэдгийг сануулж байна. Алтан загасны үлгэр бол шуналтай, муухай сэтгэлтэй бол шулмас болно гэдгийг ойлгуулж байна. Гэх мэтчилэн үлгэр нь дөнгөж ухаан орж байгаа нялхаст зориулсан хүмүүжлийн хичээл юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment