RSS

Хэт их халамж бол хайр биш

Бага байхад аав ээж 2 манай дүү бид 2-ыг өвөл нь даараад ханиад хүрчихнэ гээд бэгнэчихдэг, зун нь наршчихна гээд өдрийн цагаар гадаа гаргадаггүй байсан юм. Ах нарыг болохоор зуны амралт нь эхлэв үү, үгүй юу хөдөө аав ээж дээрээ аваачаад мал маллуулчихна. Эгчийг пионерийн зуслан явуулчихна. Үр дүнд нь дүү бид 2 өвөлжин ханиад хүрээстэй, халуураастай, хоолой нь өвдөөстэй. Нөгөө 3 хогийн ургамал аятай яахчгүй.
Бодвол өөрсдөө багадаа хөдөө хөрвийн аргаар өсөж бойжсон л байж таарна. Тэгээд яагаад тийм буруу аргаар бид 2-ыг бөөцийлж халамжилдаг байсан юм бүү мэд. Тэрнийгээ буруу гэдгээ ч ойлгоогүй энэ ертөнцөөс буцсан даа. Тэдний минь буруу ч биш л дээ. Хамаг байдгаараа хайрлаж, халамжилж байгаа нь л тэр. 
За тэгсэн чинь.... Манай дүү бас 2 хүүхдээ яг ээж аавын арга барилаар хайрлаад халамжилчихнаа. Гол нь тэр арга барил нь буруу гэдгээ ер ухаарахгүйд л хэргийн гол учир оршоод байна. Байнга бэгнээд л, бөөцийлөөд л, хоол идэх дургүй байхад нь хүчээр идүүлэх гэж зүтгээд л... Байнга л хоол өгч байгаа юм шиг л эм өгч харагдана. 
Тэгсэн зээ дүү одоо бас хүүхдээ тийм арга барилаар бөөцийлж байна. Тэрнийх нь үр дүнд хүүхэд нь ханиаднаас салахгүй, саяхан бүр хатгаа тусаад эмнэлэгт 2 удаа ойрхон хэвтлээ. 
Хэт их халамжийнхаа үр дүнд хүүхдээ өвдүүлж зовоож, өөрөө тэрнээс илүүтэй шаналах... Тэгээд дээр нь ажлаа алдана, алдсан ажлынхаа хоногоор цалингаа алдана, тэр хэмжээгээр өрхийнх нь орлого буурна. Дээр нь эм тарианд мөнгө зарцуулах хэрээр өрхийн орлого нь улам буурч байгаа гэдгийг огт ойлгохгүй. Хэлээд хэлээд хүн үг хэлж байна ч гэж тоож хүлээж авахгүй.
Би гэтэл яаж байна? Зэрлэг ээж шүү дээ кк. Хөл нүцгэн гүйж байхад нь тоохчгүй. Манай охин бол гэртээ байнга хөл нүцгэн. Одоо бүр сурчихсан. Оймс өмсгөхөөр нэг мэдэхэд л тайлаад хаячихсан гүйж байна. Шөнө унтаж байхдаа хөнжлөө тийрээд хаячихаар нь хучдагчгүй. Хучихаар буцаагаад тийрээд хаячихдаг болохоор би тоохоо больчихсон. Өвөл гадаа явж байхдаа ам хамрыг нь ороолтоор нь тагладаггүй. Бүр багад нь байрны гадаа нэг эмээ тэгж зөвлөснөөс хойш тэгээд сургачихсан юм. Одоо манай охин бусад хүүхэд шиг ам, хамраа ороолтоороо таглуулах үнэн дургүй. Хоолоо идэхгүй бол өлсөж үхлээ чи ид гэж шахдаггүй. Зөнд нь орхичихдог. Аяндаа өлсөхөөрөө өөрөө хоолоо нэхээд л идчихдэг юм чинь кк. Үр дүн нь яаж илэрч байна? Охин эрүүл байна, би тайван байна. ВСЁ. Надаа энэ л хангалттай. 
Манай дүү мүү гэсэн мулгуу нөхдүүд үүнийг ойлгоосой гэж бодох юм. Хэлээд хэлээд ойлгохгүй бол хэлэхээ болиод бичээд орхичихоос доо ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment