RSS

Өмнөх үг

Өмнө нь би блог хөтөлдөг байлаа. Блогт нэг хэсэг нэлээн донтсон. Өөрөө бичнэ, бусдын бичсэнийг уншина гэдэг зугаатай байсан л даа. Гэхдээ охин минь ирсэнээс хойш би блогийг бараг бүрмөсөн мартсан.
Саяхны нэгэн өдөр блогоо санаад орж үзсэн л дээ. Гэхдээ бүх бичлэгээ устгая гэж бодож орсон. Тэгээд яг өөрийнхөө санаснаар устгаж явж байгаад хүүхэд насныхаа дурсамжийг бичсэн бичлэг дээр ирээд гацчихлаа. Яагаад ч устгаж чадсангүй. Тэр битгий хэл тэр сэдвээр бичсэн бичлэгүүдээ эргээд уншихад үнэхээр сонирхолтой байсан. 
Ингээд ер нь хүн мартаагүй дээрээ амьдралынхаа сайн сайхан бас сургамжтай үйл явдлуудыг бичиж байсан нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Он жил өнгөрөх тусам бид байгалийн жамаар хөгширнө, ой санамж муудна. Эргээд хүүхэд, залуу насныхаа сайхан цаг үеийг хэзээ ч санахгүйгээр ор тас мартахыг үгүйсгэхгүй.
Бичиж байхаар сэтгэл шулуудлаа. Тэгээд энд блогоо нээж байгаа нь энэ. Мэдээж бичлэгүүдээ хувийн архивтаа давхар хадгалаад явна. Миний охин том болоод уншиж байг ядаж. Ээжийнх нь дурсамж бусдад биш юмаа гэхэд миний охинд сонирхолтой байх нь дамжиггүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment