Уржигдар манай гэрт "Маша баавгай 2" хүүхэлдэйн киноны Машка "зочловшдээ" кккккк.
Охиныхоо гоёлын платьег нь өмсгөөд ёлканы өмнө зургийг нь авъя гэж бодоод... Тэгээд платьег нь гаргаад ирсэн чинь аягүй дуртай, томоотой сууж байгаад хувцсаа солиулваа. Цав цагаан платье, трико, ботинк өмсгөөд цагаан бантиктай боолтоор үсийг нь боогоод л харсан чинь яг Машкатай адилхан болчихсон. Яг нөгөө Машка сургуульд ордог анги дээр гардаг шиг...
Ёоо тэгсэн нөгөөх чинь гоё хувцсаа өмсөнгүүтээ яг Машка шиг сахилгагүй болчихдогийн. Жирилзээл гүйгээл эхэлсэн нүд эрээлжилтэл... Юун зураг авахуулах. Онгироол, орилоол, хашгираал өрөөн дотуур гүйгээд байхын....
Яаж ийгээд зургий нь авчий гэж бодоод диван дээр гаргаад зогсоосон чинь диван дээр наашаа цаашаа гүйчихсэн. Уначих гээд...
Тэхээр нь арай өргөнөөр нь орон дээр аваачаад тавьсан чинь бас наашаа цаашаа гүйгээд тогтдоггүй. Үглээл, дуулаал, гар хөлөө сарвалзуулаал бүжиглээл .... Балайг нь авдаг байнашд хахаха...
Сүүлдээ аргаа бараад хөдөлгөөн бүрийнх нь зургийг дараад... Дундаас нь ганц ч гэсэн наашаа харсан зураг гарах байлгүй гэж бодоод... Мэдкү ээ баахан цаашаа харсан, хажуу тийшээ харсан, гар хөл нь сарвалзсан, ам нь ангайсан, тонгойсон зурагнууд л дарсан. Дундаас нь ганц олигтой зураг гарахнуу гүй юу... Гайгүй зураг байвал Фэйсбүүк дээрээ оруулнаа. Гайтай зурагнаас нь ч гэсэн оруулнаа, инээдтэй байх биз.
Залхаад зураг авахаа болий гээд хувцсыг нь тайлах гэсэн тайлахгүй гээд орилцон. Хувцсаа тайлуулахгүй гээд сарвалзаад, миний гарыг цохиод бөөн зодоон болов. Арай гэж хувцсы нь тайлсан чинь миний үс мүс сэгсийгээд, цэнэглэгдээд 10 тийшээ арзайгаад яг тогонд цохиулцым шиг болцон байгаам чинь хахахахаха...
0 Сэтгэгдэл:
Post a Comment