RSS

Гуюу жажина үенэ

Өнөөдөр бурхан надад миний сахиусан тэнгэрийг бэлэглэсэн өдөр. Цайны цаг болохоос өмнө гарч гүйх гээд ажлуудаа сүнгэнүүлээд сууж байна. Нэлээн ажил цааш нь харуулчихлаа кк.
Ойрд ажил аймаар их. Хариуцдаг журам заавруудаа шинэчиллээ. Шинээр аргачлал боловсрууллаа. Одоо батлуулаад авчихвал нэг хэсэг ажил цэгцрэх гээд байна. Аан тэгээд дахиад дараагийн ажил үргэлжилчихнээ. Ямар ч байсан эхлээд гол ажлуудаа нугалаад авчихъя. 
Өдөр охины цэцэрлэг дээр торт аваачиж өгнө. Хүүхдүүдэд өгөх бэлэг авчихаад гялгар уутнуудыг нь мартчихаж кк. Ойрхон дэлгүүрээс авчихъя гэсэн чинь байдаггүй юм байна. Хүнсний захаар л байдаг юм байлгүй. Одоо амжихгүй бол  яанаа... Уутгүй бэлэг өгчихвөл муухай байх даа.  Соруултай ундаа, шоколад, чихэр гурав...
Өчигдөр орой "Миний охин хэдэн нас хүрэх билээ?" гэсэн чинь "Гуюу жажина үенэ" гэж үү ккк. Нас гэхийг яахаараа жажина гэж хэлдэг байнаа айн... Өглөө дахиад асуусан чинь "наш" гэж хэлээд байсан. Янз бүрийн хэлээр, янз бүрийн акцентаар ярих юмаа энэ хүүхэд. Зарим хүүхдүүд хэзээний том хүн шиг яриад байхад манай охин хэлээ хазсан хэвээрээ ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ойлгомжгүй

Гэрт wi-fi-тай болчихсон чинь охин утас булаацалдаад ёстой ядаргаатай болчихлоо. "Утшаа Миша баавай үжий" гээд салахаа больсон. "Утсаар Миша баавгай үзье" гэж хэлж байгаа нь тэр. Эсвэл кабелийн видео сангаас Маша баавгайгаа үзээд суучихна. Тэр үед нь би нэг утасныхаа барааг харах юм. Тэгээд зурагтаар өөр юм үзэх эрхгүй, хамт хүүхэлдэйн кино үзээд суучихнашд. Одоо Маша баавгай хоёрын бараг бүх ангийг нь цээжлэх шахаж байна дөө. Ёстой үнэн лайтай сахилгагүй охин. Пээ тийм охинтой бол ёстой галзуурсаан. Харин баавгай бол сайхан сэтгэлийн туйл болсон амьтан юмаа. Машаг ёстой тэвчихийн дээдээр тэвчиж, хайрлахын дээдээр хайрлахыг нь яанаа. Ёстой хөөрхөн ккк. 
Өнөөдөр охины үсийг нь аятайхан хэлбэртэй засуулчихъя гэж бодоод Lollypop гэдэг хүүхдийн салонд очив. Ноднин даахийг нь аваад одоо нэг юм овоо үстэй болж байгаа. Тэгээд нэг аятайхан тайруулчихаад ургуулъя гэж бодоод... Тэгсэн шаал муухай тайраад хаячихсан. Хэрэггүй тэр салонд очиж гэж одоо харамсаад байна. Ёстой муу үсчидтэй газар байна. Яахав санаа нь сайхан л юм. Хүүхдийг машинд суулгаад, урьд нь зурагтаар Маша баавгай гаргаж байгаад үсийг нь засдаг юм байна. Тэгэхээр хүүхэд сатаараад үсээ засуулдаг юм шиг байгаа юм. Манай охин бол тийм юмгүй салонд очвол бараг томоотой сууж байгаад үсээ засуулах байх. Тэр салонд машинаар нь оролдоод томоотой суухгүй байгаа юм чинь... 
Өнөө маргаашгүй төрсөн өдөр нь болох гэж байхад үсийг нь муухай болгоод хаячихдаг нээрээ...  Одоо өнгөрсөөн, өнгөрсөн. 
Өчигдөр ажлынхантайгаа хуучин захирлаа гаргаж өгөөд... Их Монголд суугаад... Би энэ хүмүүсийг ер ойлгохгүй юмаа. Нээх сонин... Архи уугаад байгаа юм даа. Өөр юм хольж уухгүй, цагаан архи л ууя гээд байх юм бүгдээрээ. Би архи уухгүй гэсэн ч заавал уулгана. Уувал бүгдээрээ л хамт уух ёстой. Энэ манайхны дунд тогтсон ёстой тэнэг, гаж бичигдээгүй хууль юмаа. Тэгээд мөнгөө төлж архи авч уучихаад дараа нь бөөлжиж гаргаад л 00-н утсаа татчихна. Үнэн сонин. Тэгэх ер нь ямар хэрэг байдаг юм болоо аан? Хэрвээ би архи уухгүй гээд ганцаараа пиво аваад суусан бол ялгаа байхгүй надад заавал архинаасаа өгнө. Ёстой сонин. Тэгж л таарна гэж тооцоолоод би пиво авч уугаагүй. Кола аваад л балиар архийг даруулаад уугаад байсан. Тэгээд гэртээ орж ирээд л буцаагаад бөөлжөөд гаргачихаж байгаа юм чинь кк. Бодоод үзэхээр би зүгээр л бөөлжиж, тух алдахын төлөө л мөнгө төлж архи уусан болж таараад байгаа юм. Ямар ч хэрэггүй хор уучихаад, дараа нь тэгж тух алдах хүсэл ч байхгүй, шаардлага ч байхгүй байхад шүү дээ. Аливаа юм чинь ямар нэг байдлаар кайфтай байх ёстой биз дээ? Мэдэхгүй ээ, мэдэхгүй миний ухаан хүрч ойлгохгүй юм, энэ архи уудаг хүмүүсийг...
Ирэх амралтын өдрөөр бас нэг хэдэн найзаа гэртээ урьж нээх сайхан вино ууж, ярьж суунаа. Тэгэхгүй л бол энэ архи ууснаас болоод нэг л юм утгагүй, бас дутуу санагдаад болж өгөхгүй юм. Бүр шал тэнэг санагдаад байна. Ёстой гоё вино авч уухгүй л бол болохгүй нь...





  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Important to have friends

Өчигдөр ёстой балрахаа шахав. Өмнөх банкинд хамт ажиллаж байсан хэдэн найзуудаа гэртээ урьчихсан байсан юм. Тэгээд хагас сайнд баахан юм бэлдээд... Гэрээсээ хол явахаасаа залхуураад хажууханд байдаг Замбала орох гэсэн хаалттай болохоор нь цаашаа яваад Миний дэлгүүр орлоо. Миний дэлгүүр лүү би орох дургүй, гэхдээ хааяа оройтсон үед орохоос өөр аргагүй болдог юм. Учир нь тэднийх нэлээн орой болтол ажилладаг болохоор...
Миний дэлгүүрт орсон чинь дөнгөж түрүүхэн ирсэн гээд дандаа гоё шинэ жимснүүд ирчихсэн байна. Баахан жимс аваад, тэгээд бас өндөг авчихлаа. Өчигдөр өглөө салат хийх гээд өндөгөө чанаад хөргөөд тавьчихсан байсан чинь охин өндөг иднэ гэхээр нь нэгийг хальслаад өгчихсөн. Үнэрийг нь ер анзаараагүй. Охиныг идэж дууссаны дараа салат хийх гээд хальслаад эхэлсэн чинь нэг л ер бусын өмхий үнэр гараад эхэлсэн. Бүр гайхаад 3 дахь өндгөө хальслаад нийлүүлээд үнэрлэсэн чинь аймаар өмхий... Өндөг өмхий байдаг л даа, гэхдээ тийм аймаар биш зөөлхөн бас цаанаа л нэг тааламжтай үнэртэй байдагшд. Яанаа, муудсан өндөг охин идчихсэн байнашдээ гээд сандраад л би чинь бөөн юм болов. Шууд гэдэсний өнгөр тогтоодог ч гэлүү нэг эм байсан уулгачихсан. Үхтлээ айсаан. Тэгээд үлдсэн өндөгнүүдээ бариад гараад Миний дэлгүүрт ороод үзүүлсэн чинь зохион байгуулагч нь үнэрлэж үзэнгүүтээ "Мөнгөө буцааж авах уу?" гэнэ. "Миний охины амь наад 10 өндөгний үнэнээс чинь илүү чухал байна, ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлага хүлээх юм?" гээд би уурлаад... Тэгсэн чинь "Манайх хадгалалтын горим зөрчөөгүй, цаад нийлүүлсэн компани нь л буруутай, манайх хариуцлага хүлээхгүй" гэнэ шүү. "Ямар нэгэн асуудал гардаг юм бол би танайхтай л заргалдана шүү, танайх цаад газартайгаа заргалддаг юм байгаа биз" гэж би тэнд чинь баахан агсан тавиад кк... Тэгсэн бушуухан өндөгний мөнгийг буцаагаад өгч байна. "Ямар арга хэмжээ авсан талаараа эргээд надад хариу мэдэгдээрэй, би эргэж ирнэ шүү" гээд ёстой томорч өгсөн хаха. 
Гэрт орж ирэнгүүтээ твиттерт бичсэн чинь хүмүүс тал талаас зөвөлгөө өгөөд... Хүмүүсийн зөвөлгөөний дагуу баахан шингэн юм хүчээр уулгав. Ус, ундаа, цай, сүү... Муудсан өндөг идсэн л бол бушуухан хордлого болохоос нь өмнө ходоодыг нь угаалга гээд зарим нь бүр намайг загнасан. Хэлэн дээр нь хуруугаараа дарж байгаад хүчээр бөөлжүүл гэсэн чинь би чаддаггүй. Уух юмаар шахсаар байгаад ямар ч байсан бөөлжүүлчихсэн. Бөөлжсөнийх нь дараа овоо тайвширлаа.
Твиттерт зөндөө олон хүн санаа тавиад зөвөлгөө өгсөн чинь хичнээн сайхан байваа. Танилтай бол талын чинээ гэж бас үнэн шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүсэл биелэв

Гэрээ зад цэвэрлэчихээд нэг анзаартал охин чив чимээгүй... Унтлагын өрөө рүү ороод хартал байдаггүй. Гайхав. Орны цаад талаар газар хэвтэж байгаа юм болов уу гэтэл бас алга. Бүүр гайхаад.... Орон дээр хуниралдсан хөнжил л байна. Унтлагын өрөөнд охины сонсдог бүүвэйн дууны аялгуу уянгалаастай. Гайхахын дээдээр гайхаад хөнжлөө сөхөөд үзтэл хөнжил дотор орны голд нам унтаж байдаг байнашд. 
Унтана гэхээр нь ор засаад өгсөн чинь "хөжим тавь" гэсэн юм. Хөгжим асааж өгчихөөд гэрэл унтраах гэтэл "гэл унтаахгүй" гэсэн. Тэгэхээр нь гэрлийг нь асаалттай орхиод би гэрээ цэвэрлээд... Нойр нь хүрээд давсанд явахын алдад гэрэл төвөгтэй санагдаад хөнжил доогуураа бүтэн биеэрээ шургаж ороод унтчихсан бололтой ккк. 
Ойрд ч ёстой зав муутай байнаа. Зарим захирлууд солигдоод бөөн бужигнаан... Төвөгтэй, шал стресстэй юмаа ингээд ажил дээр бужигнаад байхаар... Шинэ захиралтайгаа бид хэд ойлголцохгүй жоохон дурамжхан л байгаа. Өчнөөн жил гадаадад сурч боловсорч байгаад ирсэн нөхөр юм гэнэ. Монгол орчин, монгол нөхцөл байдлаас төсөөрчихсөн нэг хөлдүү баагий... Юу ч ойлгохгүй, ямар ч туршлага байхгүй, даже бүр банкинд ч ажиллаж үзээгүй. Сурсаараан байгаад ирсэн юм шиг байгаа юм, намтар түүхээс нь харваас хаха. Тэгээд гадаадад тийм байдаг гэж ирээд л ярина. Нэг л их худлаа онол ярьж, англи үг өгүүлбэр дундаа хавчуулж ярьсан худлаа хэлбэрдсэн нөхөр л байна. Үнэхээр мундаг бол удахгүй тодрох байлгүй дээ, харж л байхаас одоо.
За тэр ч яахав. Өнгөрсөн 5 дахь өдөр зээ дүү урилга өгөөд, ҮДБЭЧ-н Салхины дууль тоглолт үзээд... Өрөөнийхөнтэйгөө бүгдээрээ үзье гэсэн чинь зарим нь завгүй болоод 3-лаа л үзэв. Гоё тоглолт болсоон.  Тараад хамт үзсэн нэг охин харина гээд явсан, харин үлдсэн мань 2 нь жоохон суумаар санагдаад... Тэгсэн чинь сарын эхний өдөр гээд архи, пиав зардаггүй өдөр гэнээ кк. Ганц хоёр газраар орж үзсэн чинь цай, ундаанаас өөр уух юм зарахгүй гэж байгаа юм чинь кк. Тэглээ ч гэсэн уушийн газруудаар залуучууд их суух юмаа. Зарим нь цай, зарим нь ундаа, кола уучихсан юм яриад инээлдээд сууж байх юм. Зарим нь нөүтбүүкээ дэлгэчихсэн цай уугаад, тухайн газрынхаа wi-fi сүлжээг ашиглаад л сууж байдаг юм байна. 
Тэгэхээр нь бид 2 гандан буурахгүй хэдэн дэлгүүрээр ороод худалдагчаас нь "ганц вино өгчих тэхүү?" гээд л царай алдаж өгсөн хаха. Үгүй гээд халгаахгүй байгаа юм чинь. Тэгж тэгж манай гэрийн наахна нэг дэлгүүрийн худалдагч залуу "сэмхэн авчихөө" гэдэг юм. Бид 2 гялс нэг ягаан вино, бас бус юм аваад кассан дээр очоод хам хум бичүүлээд гараад явлаа. Манайд орж ирээд нээх тухтай сууж аваад л нөгөөхөө уух гэсэн чинь шампанск авчихсан байгаа юм даа хахаха. Тэгээд яахав дээ пүгхийтэл нь нэг буудуулж аваад л нөгөөхөө задлаад уусан. Азаар гоё шампанск байсан. 
Нэг дэх өдөр дүү дахиад л тоглолтын урилга өгөөд... "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолт нь 2 өдөр тоглоно гэнэ. Ёстой гоё гээд би бөөн баяр болоод охиноо гэрт аваачиж орхичихоод л эргээд гүйчихсэн кк. Ажлынхаа бүсгүйтэй бас дахиад хамт үзсэн юм. Үнэн гайхалтай гоё тоглолт болсон. Манай ажлын бүсгүй бүүр хэлэх гоё үгээ олж ядаад кк... "Ямар гоё юм ёэ? Ийм гоё юмуу монгол бүжиг чинь..." гээд бүр сэтгэл нь хөөрчихсөн. Тоглолт дууссаны дараа манай соёлын сайд тайзан дээр гарч ирээд сэтгэл нь хөөрөөд, бүжиг дэглээчидтэй хамт Жалам хар бүжиглээд... Ёстой хөгжилтэй. Сэтгэл хөөргөсөн, огшуулсан, омогшуулсан үнэхээр гайхалтай гоё тоглолт болсон л доо. 
"Элдэв дэмий хошин шог, мог үзэж байхаар эдний тоглолтыг л үзэж эрч хүч авч баймаар юм байнашдээ" гээд байсан кк. Тэгээд маргаашийн тоглолтыг нь 2 охиндоо үзүүлнэ гээд... Өнөөдөр хүртэл ажил дээр яриад л байсан. "Бүжигчид аймаар авьяастай, бүжиг үнэхээр гайхамшигтай юм байналээ" гээд л яриад байгаа цаадах чинь ккк.
Сониноос цалин нэмэгдээсэй гээд л мөрөөдөөд байсан чинь миний мөрөөдөл биелчихсэншд. Бас бус гоё гоё юм бодоод, хүсээд, мөрөөдөөд байсан чинь бүгд биелэх шинжтэй болоод явчихсан. Бараг л баттай болчихоод байгаа. Манай гэр ч одоо бараг тохижоод дууссан. Одоо хэдэн муусайн найзуудаа урьж, цай уулгаад зарим нэг дутуу зүйлээ бэлгийн замаар олж авахыг мөрөөдөөд сууж байна хахаха. Санаж явбал бүтнэ, хүсэж чадвал биелэнэ гээд л баясаад суугаад байгаашд би одоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS