Гэрт wi-fi-тай болчихсон чинь охин утас булаацалдаад ёстой ядаргаатай болчихлоо. "Утшаа Миша баавай үжий" гээд салахаа больсон. "Утсаар Миша баавгай үзье" гэж хэлж байгаа нь тэр. Эсвэл кабелийн видео сангаас Маша баавгайгаа үзээд суучихна. Тэр үед нь би нэг утасныхаа барааг харах юм. Тэгээд зурагтаар өөр юм үзэх эрхгүй, хамт хүүхэлдэйн кино үзээд суучихнашд. Одоо Маша баавгай хоёрын бараг бүх ангийг нь цээжлэх шахаж байна дөө. Ёстой үнэн лайтай сахилгагүй охин. Пээ тийм охинтой бол ёстой галзуурсаан. Харин баавгай бол сайхан сэтгэлийн туйл болсон амьтан юмаа. Машаг ёстой тэвчихийн дээдээр тэвчиж, хайрлахын дээдээр хайрлахыг нь яанаа. Ёстой хөөрхөн ккк.
Өнөөдөр охины үсийг нь аятайхан хэлбэртэй засуулчихъя гэж бодоод Lollypop гэдэг хүүхдийн салонд очив. Ноднин даахийг нь аваад одоо нэг юм овоо үстэй болж байгаа. Тэгээд нэг аятайхан тайруулчихаад ургуулъя гэж бодоод... Тэгсэн шаал муухай тайраад хаячихсан. Хэрэггүй тэр салонд очиж гэж одоо харамсаад байна. Ёстой муу үсчидтэй газар байна. Яахав санаа нь сайхан л юм. Хүүхдийг машинд суулгаад, урьд нь зурагтаар Маша баавгай гаргаж байгаад үсийг нь засдаг юм байна. Тэгэхээр хүүхэд сатаараад үсээ засуулдаг юм шиг байгаа юм. Манай охин бол тийм юмгүй салонд очвол бараг томоотой сууж байгаад үсээ засуулах байх. Тэр салонд машинаар нь оролдоод томоотой суухгүй байгаа юм чинь...
Өнөө маргаашгүй төрсөн өдөр нь болох гэж байхад үсийг нь муухай болгоод хаячихдаг нээрээ... Одоо өнгөрсөөн, өнгөрсөн.
Өчигдөр ажлынхантайгаа хуучин захирлаа гаргаж өгөөд... Их Монголд суугаад... Би энэ хүмүүсийг ер ойлгохгүй юмаа. Нээх сонин... Архи уугаад байгаа юм даа. Өөр юм хольж уухгүй, цагаан архи л ууя гээд байх юм бүгдээрээ. Би архи уухгүй гэсэн ч заавал уулгана. Уувал бүгдээрээ л хамт уух ёстой. Энэ манайхны дунд тогтсон ёстой тэнэг, гаж бичигдээгүй хууль юмаа. Тэгээд мөнгөө төлж архи авч уучихаад дараа нь бөөлжиж гаргаад л 00-н утсаа татчихна. Үнэн сонин. Тэгэх ер нь ямар хэрэг байдаг юм болоо аан? Хэрвээ би архи уухгүй гээд ганцаараа пиво аваад суусан бол ялгаа байхгүй надад заавал архинаасаа өгнө. Ёстой сонин. Тэгж л таарна гэж тооцоолоод би пиво авч уугаагүй. Кола аваад л балиар архийг даруулаад уугаад байсан. Тэгээд гэртээ орж ирээд л буцаагаад бөөлжөөд гаргачихаж байгаа юм чинь кк. Бодоод үзэхээр би зүгээр л бөөлжиж, тух алдахын төлөө л мөнгө төлж архи уусан болж таараад байгаа юм. Ямар ч хэрэггүй хор уучихаад, дараа нь тэгж тух алдах хүсэл ч байхгүй, шаардлага ч байхгүй байхад шүү дээ. Аливаа юм чинь ямар нэг байдлаар кайфтай байх ёстой биз дээ? Мэдэхгүй ээ, мэдэхгүй миний ухаан хүрч ойлгохгүй юм, энэ архи уудаг хүмүүсийг...
Ирэх амралтын өдрөөр бас нэг хэдэн найзаа гэртээ урьж нээх сайхан вино ууж, ярьж суунаа. Тэгэхгүй л бол энэ архи ууснаас болоод нэг л юм утгагүй, бас дутуу санагдаад болж өгөхгүй юм. Бүр шал тэнэг санагдаад байна. Ёстой гоё вино авч уухгүй л бол болохгүй нь...
0 Сэтгэгдэл:
Post a Comment