Өнөөдөр бурхан надад миний сахиусан тэнгэрийг бэлэглэсэн өдөр. Цайны цаг болохоос өмнө гарч гүйх гээд ажлуудаа сүнгэнүүлээд сууж байна. Нэлээн ажил цааш нь харуулчихлаа кк.
Ойрд ажил аймаар их. Хариуцдаг журам заавруудаа шинэчиллээ. Шинээр аргачлал боловсрууллаа. Одоо батлуулаад авчихвал нэг хэсэг ажил цэгцрэх гээд байна. Аан тэгээд дахиад дараагийн ажил үргэлжилчихнээ. Ямар ч байсан эхлээд гол ажлуудаа нугалаад авчихъя.
Өдөр охины цэцэрлэг дээр торт аваачиж өгнө. Хүүхдүүдэд өгөх бэлэг авчихаад гялгар уутнуудыг нь мартчихаж кк. Ойрхон дэлгүүрээс авчихъя гэсэн чинь байдаггүй юм байна. Хүнсний захаар л байдаг юм байлгүй. Одоо амжихгүй бол яанаа... Уутгүй бэлэг өгчихвөл муухай байх даа. Соруултай ундаа, шоколад, чихэр гурав...
Өчигдөр орой "Миний охин хэдэн нас хүрэх билээ?" гэсэн чинь "Гуюу жажина үенэ" гэж үү ккк. Нас гэхийг яахаараа жажина гэж хэлдэг байнаа айн... Өглөө дахиад асуусан чинь "наш" гэж хэлээд байсан. Янз бүрийн хэлээр, янз бүрийн акцентаар ярих юмаа энэ хүүхэд. Зарим хүүхдүүд хэзээний том хүн шиг яриад байхад манай охин хэлээ хазсан хэвээрээ ккк.
2 Сэтгэгдэл:
Happy birthday greeting from korea.
Thanks, thanks
Post a Comment