RSS

Хүсэл биелэв

Гэрээ зад цэвэрлэчихээд нэг анзаартал охин чив чимээгүй... Унтлагын өрөө рүү ороод хартал байдаггүй. Гайхав. Орны цаад талаар газар хэвтэж байгаа юм болов уу гэтэл бас алга. Бүүр гайхаад.... Орон дээр хуниралдсан хөнжил л байна. Унтлагын өрөөнд охины сонсдог бүүвэйн дууны аялгуу уянгалаастай. Гайхахын дээдээр гайхаад хөнжлөө сөхөөд үзтэл хөнжил дотор орны голд нам унтаж байдаг байнашд. 
Унтана гэхээр нь ор засаад өгсөн чинь "хөжим тавь" гэсэн юм. Хөгжим асааж өгчихөөд гэрэл унтраах гэтэл "гэл унтаахгүй" гэсэн. Тэгэхээр нь гэрлийг нь асаалттай орхиод би гэрээ цэвэрлээд... Нойр нь хүрээд давсанд явахын алдад гэрэл төвөгтэй санагдаад хөнжил доогуураа бүтэн биеэрээ шургаж ороод унтчихсан бололтой ккк. 
Ойрд ч ёстой зав муутай байнаа. Зарим захирлууд солигдоод бөөн бужигнаан... Төвөгтэй, шал стресстэй юмаа ингээд ажил дээр бужигнаад байхаар... Шинэ захиралтайгаа бид хэд ойлголцохгүй жоохон дурамжхан л байгаа. Өчнөөн жил гадаадад сурч боловсорч байгаад ирсэн нөхөр юм гэнэ. Монгол орчин, монгол нөхцөл байдлаас төсөөрчихсөн нэг хөлдүү баагий... Юу ч ойлгохгүй, ямар ч туршлага байхгүй, даже бүр банкинд ч ажиллаж үзээгүй. Сурсаараан байгаад ирсэн юм шиг байгаа юм, намтар түүхээс нь харваас хаха. Тэгээд гадаадад тийм байдаг гэж ирээд л ярина. Нэг л их худлаа онол ярьж, англи үг өгүүлбэр дундаа хавчуулж ярьсан худлаа хэлбэрдсэн нөхөр л байна. Үнэхээр мундаг бол удахгүй тодрох байлгүй дээ, харж л байхаас одоо.
За тэр ч яахав. Өнгөрсөн 5 дахь өдөр зээ дүү урилга өгөөд, ҮДБЭЧ-н Салхины дууль тоглолт үзээд... Өрөөнийхөнтэйгөө бүгдээрээ үзье гэсэн чинь зарим нь завгүй болоод 3-лаа л үзэв. Гоё тоглолт болсоон.  Тараад хамт үзсэн нэг охин харина гээд явсан, харин үлдсэн мань 2 нь жоохон суумаар санагдаад... Тэгсэн чинь сарын эхний өдөр гээд архи, пиав зардаггүй өдөр гэнээ кк. Ганц хоёр газраар орж үзсэн чинь цай, ундаанаас өөр уух юм зарахгүй гэж байгаа юм чинь кк. Тэглээ ч гэсэн уушийн газруудаар залуучууд их суух юмаа. Зарим нь цай, зарим нь ундаа, кола уучихсан юм яриад инээлдээд сууж байх юм. Зарим нь нөүтбүүкээ дэлгэчихсэн цай уугаад, тухайн газрынхаа wi-fi сүлжээг ашиглаад л сууж байдаг юм байна. 
Тэгэхээр нь бид 2 гандан буурахгүй хэдэн дэлгүүрээр ороод худалдагчаас нь "ганц вино өгчих тэхүү?" гээд л царай алдаж өгсөн хаха. Үгүй гээд халгаахгүй байгаа юм чинь. Тэгж тэгж манай гэрийн наахна нэг дэлгүүрийн худалдагч залуу "сэмхэн авчихөө" гэдэг юм. Бид 2 гялс нэг ягаан вино, бас бус юм аваад кассан дээр очоод хам хум бичүүлээд гараад явлаа. Манайд орж ирээд нээх тухтай сууж аваад л нөгөөхөө уух гэсэн чинь шампанск авчихсан байгаа юм даа хахаха. Тэгээд яахав дээ пүгхийтэл нь нэг буудуулж аваад л нөгөөхөө задлаад уусан. Азаар гоё шампанск байсан. 
Нэг дэх өдөр дүү дахиад л тоглолтын урилга өгөөд... "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолт нь 2 өдөр тоглоно гэнэ. Ёстой гоё гээд би бөөн баяр болоод охиноо гэрт аваачиж орхичихоод л эргээд гүйчихсэн кк. Ажлынхаа бүсгүйтэй бас дахиад хамт үзсэн юм. Үнэн гайхалтай гоё тоглолт болсон. Манай ажлын бүсгүй бүүр хэлэх гоё үгээ олж ядаад кк... "Ямар гоё юм ёэ? Ийм гоё юмуу монгол бүжиг чинь..." гээд бүр сэтгэл нь хөөрчихсөн. Тоглолт дууссаны дараа манай соёлын сайд тайзан дээр гарч ирээд сэтгэл нь хөөрөөд, бүжиг дэглээчидтэй хамт Жалам хар бүжиглээд... Ёстой хөгжилтэй. Сэтгэл хөөргөсөн, огшуулсан, омогшуулсан үнэхээр гайхалтай гоё тоглолт болсон л доо. 
"Элдэв дэмий хошин шог, мог үзэж байхаар эдний тоглолтыг л үзэж эрч хүч авч баймаар юм байнашдээ" гээд байсан кк. Тэгээд маргаашийн тоглолтыг нь 2 охиндоо үзүүлнэ гээд... Өнөөдөр хүртэл ажил дээр яриад л байсан. "Бүжигчид аймаар авьяастай, бүжиг үнэхээр гайхамшигтай юм байналээ" гээд л яриад байгаа цаадах чинь ккк.
Сониноос цалин нэмэгдээсэй гээд л мөрөөдөөд байсан чинь миний мөрөөдөл биелчихсэншд. Бас бус гоё гоё юм бодоод, хүсээд, мөрөөдөөд байсан чинь бүгд биелэх шинжтэй болоод явчихсан. Бараг л баттай болчихоод байгаа. Манай гэр ч одоо бараг тохижоод дууссан. Одоо хэдэн муусайн найзуудаа урьж, цай уулгаад зарим нэг дутуу зүйлээ бэлгийн замаар олж авахыг мөрөөдөөд сууж байна хахаха. Санаж явбал бүтнэ, хүсэж чадвал биелэнэ гээд л баясаад суугаад байгаашд би одоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment