Өчигдөр ёстой балрахаа шахав. Өмнөх банкинд хамт ажиллаж байсан хэдэн найзуудаа гэртээ урьчихсан байсан юм. Тэгээд хагас сайнд баахан юм бэлдээд... Гэрээсээ хол явахаасаа залхуураад хажууханд байдаг Замбала орох гэсэн хаалттай болохоор нь цаашаа яваад Миний дэлгүүр орлоо. Миний дэлгүүр лүү би орох дургүй, гэхдээ хааяа оройтсон үед орохоос өөр аргагүй болдог юм. Учир нь тэднийх нэлээн орой болтол ажилладаг болохоор...
Миний дэлгүүрт орсон чинь дөнгөж түрүүхэн ирсэн гээд дандаа гоё шинэ жимснүүд ирчихсэн байна. Баахан жимс аваад, тэгээд бас өндөг авчихлаа. Өчигдөр өглөө салат хийх гээд өндөгөө чанаад хөргөөд тавьчихсан байсан чинь охин өндөг иднэ гэхээр нь нэгийг хальслаад өгчихсөн. Үнэрийг нь ер анзаараагүй. Охиныг идэж дууссаны дараа салат хийх гээд хальслаад эхэлсэн чинь нэг л ер бусын өмхий үнэр гараад эхэлсэн. Бүр гайхаад 3 дахь өндгөө хальслаад нийлүүлээд үнэрлэсэн чинь аймаар өмхий... Өндөг өмхий байдаг л даа, гэхдээ тийм аймаар биш зөөлхөн бас цаанаа л нэг тааламжтай үнэртэй байдагшд. Яанаа, муудсан өндөг охин идчихсэн байнашдээ гээд сандраад л би чинь бөөн юм болов. Шууд гэдэсний өнгөр тогтоодог ч гэлүү нэг эм байсан уулгачихсан. Үхтлээ айсаан. Тэгээд үлдсэн өндөгнүүдээ бариад гараад Миний дэлгүүрт ороод үзүүлсэн чинь зохион байгуулагч нь үнэрлэж үзэнгүүтээ "Мөнгөө буцааж авах уу?" гэнэ. "Миний охины амь наад 10 өндөгний үнэнээс чинь илүү чухал байна, ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлага хүлээх юм?" гээд би уурлаад... Тэгсэн чинь "Манайх хадгалалтын горим зөрчөөгүй, цаад нийлүүлсэн компани нь л буруутай, манайх хариуцлага хүлээхгүй" гэнэ шүү. "Ямар нэгэн асуудал гардаг юм бол би танайхтай л заргалдана шүү, танайх цаад газартайгаа заргалддаг юм байгаа биз" гэж би тэнд чинь баахан агсан тавиад кк... Тэгсэн бушуухан өндөгний мөнгийг буцаагаад өгч байна. "Ямар арга хэмжээ авсан талаараа эргээд надад хариу мэдэгдээрэй, би эргэж ирнэ шүү" гээд ёстой томорч өгсөн хаха.
Гэрт орж ирэнгүүтээ твиттерт бичсэн чинь хүмүүс тал талаас зөвөлгөө өгөөд... Хүмүүсийн зөвөлгөөний дагуу баахан шингэн юм хүчээр уулгав. Ус, ундаа, цай, сүү... Муудсан өндөг идсэн л бол бушуухан хордлого болохоос нь өмнө ходоодыг нь угаалга гээд зарим нь бүр намайг загнасан. Хэлэн дээр нь хуруугаараа дарж байгаад хүчээр бөөлжүүл гэсэн чинь би чаддаггүй. Уух юмаар шахсаар байгаад ямар ч байсан бөөлжүүлчихсэн. Бөөлжсөнийх нь дараа овоо тайвширлаа.
Твиттерт зөндөө олон хүн санаа тавиад зөвөлгөө өгсөн чинь хичнээн сайхан байваа. Танилтай бол талын чинээ гэж бас үнэн шүү.
0 Сэтгэгдэл:
Post a Comment