RSS

Хайрлахгүй байхын аргагүй

Өглөө охиноо загнаад, бөгсөн дээр нь алгадаж уйлуулаад... Нойроо харамлаад сэрж өгдөггүй. Ажлаасаа хоцорчих гээд сандарч байхад уур хүргээд байхаар нь тэсэхгүй тас загнаж босгоод, хүчээр шүд, нүүрийг нь угаагаад хувцаслаад аваад гарчихсан. Өчигдөр орой их эрт 21 цагт унтчихаад сэрэхгүй байгаа юм чинь. Эрхлээд байгаа юмуу хаашаа юм? Хэсэг уйлж байснаа чимээгүй болоод надад загнуулаад гэрээсээ гарлаа. Би гэж бөөн уур охиноо ч анзаарах сөгөөгүй, угзчаад хөтлөөд гараад нэлээн явж байгаад зам хөндлөн гарахдаа тэвэрсэн чинь юу ч болоогүй юм шиг над руу харж инээгээд "би ээждээ хайлтай" гээд үнсэхэд нь.... Нүдний нулимс мэлмэрээд л явчихсан. Замдаа нүднийхээ будгийг урсгачихгүйг хичээгээд сэмхэн уйлавшд. Бодохоор л над руу инээмсэглэсэн харц нь харагдаад, хөөрхөн бүлээн уруул нь, зөөлхөн үнсэлт нь мэдрэгдээд... 
Яах гэж загнаж зодвоо гэж бодохоос л гол харлаад, өөрийгөө баахан зүхэв. Миний охин аягүй амархан гомдож, аягүй амархан гомдлоо мартчихна. Гомдохоороо хошуугаа унжуулаад толгой гудайгаад зогсчихно, эсвэл орон дээр түрүүлгээ хараад хэвтчихнэ. Тэгээд 1-2 минутын дараа л юу ч болоогүй юм шиг инээгээд босоод ирнээ кк. Ийм муухай амьтныг чинь яаж хайрлахгүй байх юм бэ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

kkk
yag unen shuu hairlahaaas argagui hoorhon egduutei
zulzaganuud shuu kkkkk...
ene bichlegiig unshchihaad neeree uneselt ni hoorhon shuu
gej bodogdoj bas medregdej bna lee, hun gedeg amitan helehees naashgui gedeg tun unen met shuu kkk...

Post a Comment