RSS

Залуу насны эрч хүч

Энд бичих гэж байгаа зүйл зөвхөн миний л бодол шүү. Хэдэн тохиолдлоос болоод ингэж бодоход хүрсэн учраас зүгээр л бодлоо бичмээр санагдаад... Ямар ч шинжлэх ухаан энэ талаар нээгээгүй байх, энэ асуудлаар ямар нэгэн шинжлэх ухааны нээлт байсан ч би лав уншиж байгаагүй. Зүгээр л өөрт төрсөн бодлоо бичмээр санагдав. 
Оюутан байхад манай ангийн нэг охин анх харахад их том эгч шиг харагдсан юм. Танилцаад төрсөн оноо мэдэлцсэн чинь миний үеийнх байж таарсан. Уг нь их хөөрхөн бүсгүй, гэхдээ өөрөөсөө 10 ах нөхөртэй, гэрлээд удаагүй байсан юм. Тэр үед зүгээр л ямар овортой харагддаг юм бэ гэж боддог байв. 
Манай бас нэг найз өөрийнхөө үеийн нөхөртэй байж байгаад гэнэт ямар тахил нь буруу өргөгдсөн юм мэдэхгүй, нөхрөөсөө салаад өөрөөсөө 9 ах алтны уурхай муурхайтай нэг баян хөгшин хар юмтай суучихдаг юм. Мөнгөтэй, чадалтай нөхөртэй, амьдрал нь юугаар ч дутдаггүй ч нөхөртөө нэг л сэтгэл дундуур байдгийг нь нэг удаа ярианаас нь олж мэдсэн. Бүсгүй хүн өөрөөсөө олон ах эрийг нас нь явах тусам таалдаггүй юм шиг. Нас нь явах тусмаа эд хөрөнгө, тохь тухтай тансаг амьдралаас илүү чин сэтгэлээсээ хайрлах, хайрлуулах хүнийг чухалчилдаг юм шиг сэтгэгдлийг тэр 2-н амьдрал надад төрүүлээд байгаа юм. За яг бичих гэхээр эвлэж өгөхгүй байна. Юу ч гэмээр юм дээ... Нэг тийм физиологийн асуудал... Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс эд эс нь сэргээгдэж байдаг ч юмуу, юу ч гэж хэлмээр юм.  Байнгын харьцаатай эр хүнийхээ насаар эмэгтэй хүний биологийн нас тодорхойлогддог ч гэх юм уу... Саяхан нэг уулзсан чинь аягүй стресстэй байсан. "Би яагаачгүй залуугаараа цэвэрших гээд байх шиг байна" гэж хэлэхэд нь стрессдээд байгаа шалтгааныг нь олсон л доо. 40 нас ч хүрээгүй байхад бол энэ ноцтой асуудал байлгүй яахав.
Бас нэг найз энэ өвөлжин надтай ярихаараа л нэг тийм эмзэг, бас л нэг том асуудлаас болоод стрессдээд байгаагаа хэлдэг байв. Өөрөөсөө 12 ах нөхөртэй. Бас л нөхрийнхөө насны үеийн эмэгтэйн асуудалтай тулгарчихаж. Саяхан уулзсан чинь аль уже галт тэрэг хөдлөөд, эцсийн зогсоолдоо хүрчихсэн гэж байна. Эмчид үзүүлсэн чинь бараг өнгөрсөн хорвоо гэсэн юм байх. 
Дөнгөж өчигдөр ойрд уулзаагүй, урьд нь хамт ажиллаж байсан найз бүсгүйтэйгээ уулзаж буу халж суусан юм. Бас л өөрөөсөө хөгшин, 10 насаар ах нөхөртэй байсан юм. Хүүхдээ аваад, нөхрөөсөө бараг зугатаад явчихсан гэнэ. Яаж байгаа нь тэр вэ гэсэн чинь... Эхлээд нөхөртөө хайртай байсан. Гэхдээ он жилүүд өнгөрөх тусам олон ах нөхөр улам л таагүй санагдаад байдаг гэнэ. Хүүхдээ бодоод олон жил тэвчсэн, хамт байх гэж өөрийгөө их хүчилсэн. Жил өнгөрөх тусам амьдрал улам аз жаргалгүй санагдаад байснаас гадна, эр хүн улам л сонирхохоо болоод байсан гэнэ. Тэр битгий хэл бас л нөхрийнхөө үеийн эмэгтэйчүүдийн асуудалтай тулгарч эхэлсэн гэнэ. Бүтэн нэг жил бодож шийдвэр гаргасны эцэст өөрийнхөө залуу насыг эргүүлж сэргээмээр санагдаад ажилдаа явсан хойгуур нь хүүхдээ аваад ээж аав дээрээ оччихсон гэнэ. Эхний хэдэн сар хүү нь аавыгаа санаад хэцүү байсан ч гүрийсэн гэнэ. Нөхөр нь уйлж дуулж бас баахан араас нь чаргууцалдсан ч гэсэн тэвчээд даваад өнгөрөөчихлөө гэнээ. Одоо овоо чимээгүй болсон, намайг эргэж очихгүйг ойлгосон байх гэж ярьж байна. Саяхнаас өөрийнхөө үеийн найз залуутай болсон, одоо л эмэгтэй хүн гэдгээ мэдэрч эхэлж байна гэж авдаг юм даа. 
Өчигдрийн ярианаас санаа аваад дээр бичсэн найз бүсгүйчүүдээ би дурссан хэрэг. Хамт сурч байсан оюутны ангийн охинтой одоо холбоогүй байгаа болохоор мэдэхгүй юм. Нөгөө 3 нь гурвуулаа олон ах нөхөртэй, нэг том асуудалтай байна гэхээр би ийм сонин юм бодож оллоо л доо кк. Магадгүй юм шиг санагдаад биччихлээ. Залуу насны эрч хүчийг эмэгтэй нь эрэгтэйгээсээ авдаг болохоос эрэгтэй нь залуу эмэгтэйгээс, эсвэл геритамин витаминаас авдаггүй юм шиг байна хаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цэцээ гүн рүү аялсан нь

Залуу насандаа тэнэгтэхгүй өнгөрвөл өтөл насандаа дурсаж инээх зүйлгүй өнгөрдөг юм гэнэ билээ. 
Өнгөрсөн амралтын өдрөөр манай ажлынхан Цэцээ гүний оргил өөд явган аялал хийв. Төр хурахын амнаас гарвал зам нь арай урт, гэхдээ гоё гэж зарим нэг нь зөвлөв. Зөвөлгөө ёсоор өглөө эртлэн цуглараад Төр хурахын тийшээ явлаа. 
Төв замаас салаад л аль замаар явах уу гээд л будилаад эхэлсэн кк. Хамгийн инээдтэй нь урьд нь тийшээ явж үзсэн хүмүүсээс нэг нь  ч яваагүй байгаа юм чинь... Бүгд явж үзээгүй гарууд ккк. Би гэхэд л хажуугийн Шажин хурахын аманд нь хүүхэд насныхаа зуны амралтуудыг өнгөрөөсөн байж л нэг ч удаа тэр ам руу орж үзээгүй байгаа юм чинь...
Бөөн будилаан болж болж, эргэж буцаж баахан ажил удаж байгаад арай гэж Төр хурахын ам руу орж авлаа. Очоод машинуудаа тавиад тэндээс Цэцээ гүн рүү яаж хүрэхийг асуугаад замыг нь заалгаад хөдөлсөн юм. Зам дагаад алхаж эхэлсэн чинь манай жолооч бидний урд гараад л алхав. Зөндөө явж байсан, сайн мэддэг гээд...
Араас нь бүгд дагаад л алхлаа. Ой руу нэлээн гүн орсоноо нэг л эргэлзээтэй болоод эхэллээ. Хүмүүс явсан жим байна уу гэхээр ингэж явнаа гээд л дагуулаад яваад байв. Ядаж байхад туучий чинь юманд хөөгдөж байгаа юм шиг хурдан явахыг яанаа хаха. Уулын гөрөөс гээд нэр өгчихсөөн би ккк. Уулын гөрөөсийн араас нь бид нар хэлээ унжуулаад л дагаад сажлаад байлаа. Гэхдээ би эрхбиш Богд ууланд багадаа бишгүй тэнэж үзчихсэн болохоор бусад хүмүүсээс хамаагүй дээр явж байналээ. Манайхан жоохон явж байгаад л "хөөе хүлээж бай, аажуухан яв л даа" гэж хашгирч байгаад л уулын гөрөөсөө зогсооно. Нөгөөх нь бусдыгаа хүлээж хэсэг амарч байгаад бүгд цуглангуут л "за хөдөлье" гээд л яваад өгнө. Тэгээд "нэг л буруу тийшээ яваад байх шиг байнаа, яагаад зам харагдахгүй байгаа юм бэ" гэсэн чинь "ийшээ байдаг юмаа" гээд л дагуулаад яваад байсан кк. Сайхан гар чинь замыг нь мэдсээр байж залхуураад товчлох санаатай байсан юмуу хаашаа юм, бид нарыг нохойн замаар дагуулаад явчихаж байгаа юм даа хаха. 
Ёстой хүн бараг явдаггүй газраар явсан. Уулнаас урсаж байгаа горхины дээгүүр алхаж пүүзнүүдээ норгоод, аалзны торонд ороод, хад асган дундуур дүүлж харайгаад... Юм юм л боллоо кк. Аймаар том том асган дундуур явсан.

Баахан экстрим аялал хийж явсаан. Нэг хэсэг амарч зогсохдоо утасныхаа GPS-ээр Цэцээ гүнийг хайсан чинь ямар ч байсан ойрхон байна гэж гарч байнаа. Тэгээд л явж явж байгаад, баахан том хад асган дээгүүр унаж тусан явж байгаад арай гэж ард нь гараад харсан чинь Цэцээ гүн тээр тэнд, мангар хол харагдаж байгаа юм чинь кк.

Барааг нь хараад л гэнэт шантарсаан. Болих уу, бүгдээрээ гэж байснаа ямар ч байсан суугаад, замын хүнсээ идээд хүч тэнхээ ороодхоё гэцгээгээд тухлаад суув. Бас болоогүй уулын орой дээр хадан дээр байгаа юм чинь амжуулж баахан зургаа даруулаад... 
Хоол идчихээд л харсан чинь манай нэг залуу ганцаараа түрүүлээд явчихсан, тээр доор модны захад гараад ирж байгаа нь харагдлаа. Тэрнийг харангуутаа шууд шулуудсан. Явцгаая ерөөсөө, зорьж ирчихээд эндээс буцаад байхдаа яадаг юм гээд... Тэндээс хагас нь шөнө хөлбөмбөг үзээд нойр муутай хоносон, эсвэл явж дийлэхгүй ядраад байна гээд буцаад явлаа. Хагас нь Цэцээ гүн тийш хөдөллөө. Буцсан хэдийгээ экстрим замаараа буцлаа даа гээд шоолоод байнаа бас ккк. 
Тэндээс уруудаад явсан ойгоор хүмүүс бараг явдаггүй бололтой. Хугарч унасан мод, гишүү хөлөөр хөглөрөөд, хэдэн жил ч болсон юм бүүр өгөршчихсөн. Хаа нэг варьений шил, лааз таарахаар нь соёл иргэншлийн ул мөр олдлоо гэж бид хошигноод л... Яг тэр ойд аймшгийн киноны зураг авалт хийвэл их эвгүй кино болохнээ тээ гээд л чалчиж явж байтал ойгоос гараад ирсэн. Тэр хэсгээр гайхаж явахдаа ганц ч зураг дараагүй өнгөрчихсөн байгаа юм даа. Хайран... Замаа сайн харж явахгүй бол болохгүй байсан юмаа. Унаж тусчих гээд...
Тэгж хэсэг явж байгаад Цэцээ гүн рүү явдаг жим рүү ороод ирдэг юм даа. Тэгсэн чинь л үнэн амар болоод ирсээн кк. Зүгээр сайхан хар зам дээр явж байгаа юм шиг болчихож байгаа юм чинь ккк. 
Тэгээд хэсэг алхаж байгаад Цэцээ гүн дээр гарч ирсэн. Би зургийг нь олигтой бүтэн аваагүй байна лээ. Дэвж байгаа Хангарьд хэлбэртэй хад нь энэ:
Сонирхолтой. Хажууханд ийм газар байхад өчнөөн жил дэргэд нь амьдарчихаад дөнгөж одоо л очиж үзэж байдаг нээрээ... Ийм сайхан газар төрж, өссөн гэж бодохоор бас их сайхан юмаа ккк. Цэцээ гүний оргил дээрээс унасан газар, угаасан усаа харахад ч...

Дэргэдээ байгаа байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхгүй бид нээрээ тэнэг хүмүүс юмаа. Бидний амьдарч буй нийслэл маань л ийм сайхан байгал дунд оршиж байнашд. Манайхан сардаа нэг ингэж явган аялал хийж баймаар юм байнаа, ёстой гоё байна гэцгээгээд байсан. Буруу замаар будаа тээж экстрим замаар аялсандаа бүгд их сэтгэл хангалуун байлаа шүү дээ. Харин ч анхнаасаа жимийг нь дагаад явсан бол бараг сонирхолгүй байх байсан юм гэцгээгээд...
Багадаа Шажин хурахад Богд уулын орой дээр гараад Улаанбаатарыг харахад нэлийсэн цагаан юм л харагддаг байсан. Сая Цэцээ гүний оройгоос харахад нэлийж харагдахаа больсон байналээ шүү. Өндөр өндөр барилгууд ялгарч, тодорч харагддаг болсон байна.
Хүн насны эцэст 2 зүйлд л харамсдаг гэж уншсан. Бага хайрлаж, бага аялсан гэж... Зуны дэлгэр цагт аль болох эх орныхоо үзэсгэлэнт газраар аялмаар юм билээ. Бид дараагийн аяллаа бас ойрхон төлөвлөөд байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зөнч шоргоолж

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд зөнч наймаалж энэ тэр гэж яригдсанаас эхлээд гэнэт багын нэгэн дурсамж санаанд оров.
Тавдугаар ангид байхад тохиолдсон явдал л даа. Хавар шалгалт эхлэх гээд хажуу байранд байдаг ангийнхаа нэг охинтой цуг нээх худлаа шалгалтандаа бэлддэг мундаг хоёр юм байрныхаа гадаа хамтдаа шалгалтандаа бэлдэнэ гээд дэвтрээ бариад сууж байсан юм. Тэгээд чалчаад сууж байснаа хаанаасаа ч сонссон юм шоргоолж их мэргэн гэсэн гэж ярьж байснаа гэнэт үнэн эсэхийг шалгахаар шийдээд... 
Байрны ард талын зүлэг рүү гүйлээ. Дэвтрийнхээ хуудаснаас нэгийг урж аваад дээр нь математикийн сургалтын материал дээрх бүх бодлогын дугаарыг тойруулаад бичлээ. Тэр үед шалгалтанд тэр номноос л ирдэг байсан юм. Яг маргааш нь математикийн шалгалттай байж таарсан юмаа. Тэгээд нэг шоргоолж барьж аваад цаасныхаа голд тавихаар нөгөөх нь муриганаад нэг тоон дээгүүр жирилзээд гүйнэ биз дээ... Яг тэр тоог нь бичиж аваад л... Шалгалтанд 5 бодлого ирдэг байсан болохоор 5 удаа өнөөх шоргоолжоо цаасныхаа голд авч тавиад л дээгүүр нь гүйсэн тоог л тэмдэглэж аваад байсан юм. 5 бодлогын дугаараа бичиж тэмдэглэж авч байхдаа л тогтоочихсон. 
Тэгээд гэртээ ороод нөгөө бодлогуудаа ч анзаарч хараагүй. Итгээгүй юм чинь тэр муу шоргоолжинд... Хэсэг тоо бодож сууж байгаад, маргааш өглөө нь шалгалтаа өгөхөөр сургууль руугаа явлаа. 
Шалгалт эхлэв. Багш самбар дээр шалгалтын бодлогуудыг бичиж эхэллээ. Эхний тоо... Яг шоргоолжийн мэргэлснээр... 2 дахь тоо... Бас л шоргоолжийн мэргэлснээр... 3 дахь, 4 дэхь, 5 дахь тоо... Яг нөгөө шоргоолжийн мэргэлснээр яг таарчихдаг юм даа. Бид 2 бүр ангайгаад өөд өөдөөсөө гайхаж хараад... Сонин юм болсоон кк.
Шалгалт дуусав. Ангийнхаа охидуудад сонин үйл явдлыг яриад... Ангиар дүүрэн сенсаци дэгдээвшд. Дараагийн шалгалт монгол хэлний шалгалт байсан юм. Ангийн бүх охидууд сургуулийн хашаан дотроос шоргоолж барьж аваад хэддүгээр билет сугалахаа мэдэх их ажилтай болцгоов кк. Бид 2 бас бүх билетний дугаараа цаасан дээр бичиж байгаад л нэг шоргоолж барьж аваад нөгөөхөө муриганууллаа. Надад лав 5-р билет ирнэ гэж таарав. Нөгөө шоргоолжиндоо хэт итгээд 5-р билетийг ягштал уншаад, бараг цээжлээд л шалгалтандаа орсон. Тэгсэн чинь юу вэ... 13-р билет сугалж новширдог юм даа хаха. 
Тэрнээс хойш дахиж шоргоолжинд итгэж найдахаа больсон л доо кк. Эхний удаа санамсаргүйгээр их зөнч мэргэн шоргоолжтой учирчихсан байгаа юм. Амьдрал санамсаргүй адал явдлаар дүүрэн юм даа. Ямартай ч бид 2-т нэг хөөрхөн дурсамж үлдээчихсээн тэр шоргоолж кккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Түр үүрэг гүйцэтгэгч

Хэн гэдэг ухаантан нь хэлсэнийг мэдэхгүй. Нэг иймэрхүү утгатай үг нэлээн хэдэн удаа олж уншлаа. "Хүний амьдралд санамсаргүй учрал гэж байдаггүй. Учирч байгаа хүн бүр өөрийн зорилготой илгээгдсэн байдаг. Үндсэн 2 зорилготой. Нэг нь амьдралын туршлага суулгахаар, нөгөө нь хувь заяагаараа холбоотой учраас. Амьдралын туршлага суулгах үүрэг зорилготой хүн үүргээ гүйцэтгээд л явдаг бол хувь заяагаар холбоотой нь насан туршдаа салдаггүй..." гэж.
Үнэн ч юм шиг... За гэхдээ үнэн ч бай, худлаа ч бай хамаагүй. Амьдралын, энэ ертөнцийн зарчим ийм байдаг гээд ойлгоод авчихвал харин хүний сэтгэл илүү амар амгалан болчих юм шигээ. Хэн нэг орхиод явсан хүний араас харамсан гашуудахгүй, харин ч тэр үүргээ биелүүлээд буцлаа гэж бодвол сэтгэл санаа ямар амгалан байх нь ойлгомжтой.
Зарим хүний амьдралаас хараад байхад ийм түр томилолттой үүрэг гүйцэтгэгчээс хурдан салах нь дээр юм шигээ кк. Заавал учрах тавилантай юм бол эртхэн учраад, эртхэн ухаарал авч хоцроод, эртхэн үүрэг гүйцэтгэгчээс салаад тэгээд хурдхан шиг хувь заяаныхаа учралтай учирчихмаар тээ ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би дурлачихлаа

Дурлачихжээ, би ий дурлачихжээ эээ гэхгүй юу ккк. Нээрээ би сүүлийн хэдэн хоног нэг халзан толгойтой, гитар барьсан залууд дурлаад баларч байнаа. Бүр яг жинхэнээсээ дурлачихсан юм шиг байнаа. Яг 15-16 настай охин шиг хэзээ ч бүтэхгүй, бүтэх ч боломжгүй дурлалтай учирчихсан хаха. Дурлах сайн уу, муу юу? Ямар нэгэн гормон мармон ялгараад сайн юм биш биз дээ? Тийм байгаасай тээ хаха. Тэгвэл аштай юу... 
Хүн хөгшрөхөөрөө дурлахаа больдог биш, дурлахаа болихоороо хөгширдөг гээ биз дээ. Тэгэхээр бүтэлгүй, тэнэг, өсвөр насны охин шиг дурлал ч юмуу, шохоорхол ч юмуу сонин юмтай учирч байнаа гэдэг чинь их сайн гэсэн үг байхаа ккк.
Миний дурласан залуу энэ байна:


Энэ залуугийн дуугаар амьсгалаад нэлээн хэд хонож байна. Сонсох тусам улам дурлаад байнаа ккк. Дуучны хоолой нь, дуунууд нь үнэхээр таалагдаад байна. Одоо тэгээд энэ үе, энэ цагийн дурсамжууд энэ дуучинтай, дуунуудтай нь яалтчгүй холбогдчихлоо л доо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Супер зүүд

Өчигдөр орой уур хүрээд жоохон тэнэгтчихэж... Оройн цагаар их нерв хөдөлдөг юм байх даа. Одоо сайхан унтаад амарчихсан тархи шал өөр бодолтой болоод сууж байна ккк. Би ийм амархан уурлаад дуусчихдагшд. Гэнэт уур дүрсхийвэл юу ч хэлж хүн гомдоож магадгүй. Өөрөө хэлсэн үгээ ач холбогдол өгөхгүй, зүгээр хэлээд өнгөрсөн үг гэж боддог ч нөгөө хүн бодоод, гомдоод олон хоног стресстчихсэн байх нь бий. Гэхдээ намайг сайн мэддэг хүмүүс бол миний энэ занг анддаггүй болохоор тоодоггүй юмөө. 
Гэснээс... урд шөнө тэнэг тэнэг юм энд биччихээд унтангуутаа шөнөжин лаг сонин зүүд зүүдэлсэн. Аягүй тод өнгөтэй зүүд. Охины үздэг хүүхэлдэйн кинонууд шиг тод өнгөтэй зүүдэлсэн. Цэв цэнхэр гол дагаад яв ягаан өнгийн машинаар яваад л байсан. Байлдаад л, дайтаад л аймаар их адал явдалтай учирч явсанаа хамгийн сүүлд нэг баатар хувцастай залуутай амар сайхандаа жаргасан хахаха. Үнэн супер зүүд. Зүүдэндээ урд шөнө бичсэн нууц амрагтайгаа учирчих шиг болсоон хаха. Огт хараагүй төрх байсан. Их тод өнгөтэй сонин ертөнц зүүдлэгдсэн. Хүүхэлдэйн кинонд зүүдэндээ тоглоод үзчих шиг болсон ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нууц амрагтай болноо

Ёоо унтах гэсэн чинь бүр уур хүрээд, нойр сэргэчихлээ. Сая охины аавтай вайбераар баахан хэрэлдэвшд. Зэвүүн амьтан чинь дандаа хүн бөх нойрондоо дийлдээд нам унтсан хойно залгадаг байсан чинь түрүүн хэлсэн үгнээс нь ойлгоход санаатай байсан юм байна л даа. Би наана чинь 3 жил очихгүй, чи наанаа нууц амрагтай болчихсон байгаа биз ч гэх шиг... Ёоооо надад тийм зав, зай хаана байнаа, айн?
Мэдрэл муутай байхаа. Нууц амрагт битгий хэл хүүхэддээ бүрэн цаг зав гаргаж амжихгүй байхад яаж тэгж бодож чадаж байнаа? Ёстой бүр жинхэнэ уур хүргээд хаячихлаа.
Ерөөсөө нууц амрагтай болноо, яадгийн. Жинхэнээсээ байлгаж байгаад тэгж хэлүүлбэл гомдохгүйшд. Байхгүй байж тэгж гүжирдүүлэхээр уур хүрч байна.
Зориуд шөнийн цагаар залгаад, тэгээд утсаа авахгүй болохоор тэгж бодсон юм байх даа, тэнэг чинь... За за ингээд бичсэн чинь уур гарчихлаа. Түрүүн ёстой аймаар уур хүрсийн ккк.
Гэхдээ ер нь... Нээрээ жинхэнээсээ нууц амрагтай болноо кк. Надад их гоё шинэ санаа төрүүлчихлээ. Тэр муу 3 жил ирэхгүй нь үнэн бол би энд нууц амрагтай битгий хэл ил амрагтай байж яагаад болохгүй гэж? Ер нь тэр энд байлаа ч би нууц ч бай , ил ч бай амрагтай байж болношд. Ямар тэр охин бид 2-той нэг гэрт амьдардаг биш. Салж ч чадахгүй, нийлж ч чадахгүй худлаа нээх их ажилтайгаа гайхсан юм яваад байдаг байж. Ямар ч хариуцлагагүй, даварчихсан... 
За за унтах минь. Сайхан уур гараад, нойр хүрчихлээ. Бичсэн чинь дотор онгойчихлоо кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэд гэж сонин ертөнц

Ажлын хэдхэн цагт л охиноо санаад байх юмаа. Намайг багад ээж, аав яадаг байсан бол? Олон хүүхэдтэй болохоороо тоодоггүй байсан болов уу? Эсвэл бүгдийг нь санадаг байсан болов уу? Одоо бодвол санадаг л байсан байх даа ккк. 
Ойрд охиныг хараагүй нэг найз маань хэд хоногийн өмнө уулзаад зэгзийсэн өндөр болчихож гээд байсан. Аавыгаа дуурайвал ч зэгзийх байлгүй дээ энэ хүүхэд. Бүдүүн болчихгүй л бол дүүрч ккк. 
Хэл яриа нь улам зүгшрээд, заримдаа том хүн шиг том том яриад л... Хөөрхөн юмаа хүүхэд энэ үедээ. Одоо монгол хэлээ сураад дуусчихсан юм байлгүй, юм болгоныг л "ээжээ энийг олосоол юу гэхүү?" гээд л асуугаад байдаг болчихоод байгаа кк. Зурагтаар цэргийн хувцастай хүн харахаараа л "ээжээ энд миний аав байна уу?" гэж асуух юм. Тэгснээ "би аавыгаа папа гэж дууднаа, тээ ээжээ" гээд л... Тэгэх тоолонд нь сэтгэл өвдөх юм. Хамт амьдрахгүй ч гэсэн аавтайгаа холбогддог нэг үелзэл, долгион юу байдаг юм нэг юм байдаг юм шигээ хүүхдэд. Надад уурлавал одоо шууд "ааваа" гэж уйлдаг болсон. 
Нэг удаа өдөржин утсаар ярьж тоглов. "Байна уу, байна уу, утсаа аваачээ, ямал ядалгаатайн бэ... бла бла..." гээд л... Би тоглож байна гээд тоохгүй байсан чинь "ээжээ чи утсаа аваачээ" гэж уурлав кк. Тэгсэн тэр шөнө нь аав нь над руу вайбераар ная залгачихсан байсан. Би үнэндээ утсаа сонсоогүй нам унтсан. Бодвол над руу залгаж байхдаа яг охин шигээ "ямар ядаргаатайн бэ, утсаа авахгүй, бла бла..." гэсэн байхаа. Аавыгаа над руу залгахыг урьдчилж хэлсэн юм шиг санагдсаншд.
Урьд нь ч бас нэлээн зүйлийг урьдчилж зөгнөсөн шүү. Хүүхдийг сайн анзаараад, ойлгож чадвал их зөнтэй. Гол нь тоглож байгааг нь л анзаарахад болдог ч юм шиг. Дандаа нэг хэвийн тоглохгүйшдээ. Тоглохдоо хэлж байгаа үг, ярьж байгаа яриаг нь сайн анзаараад чагнаад байвал  хэсэг хугацааны дараа болох зүйлийг хэлээд байдаг юм билээ. Би нэлээн хэдэн удаа тэгж ажиглалт хийсэн. 
Бас нэг удаа гэнэт "байна уу, сайн уу найзаа" гээд л учиргүй утсаар ярьж тоголсон юм. Тэгтэл 3-4 цагийн дараа Австралид байгаа найз бас вайбераар залгаад... Бараг ярьдаггүй, хааяа хальт мессенжэрддэг хүн залгаж байгаа нь тэр. Дэлгүүр хэсээд явж байна, охин чинь одоо хэдтэй билээ гэж асуугаад зун монголд очно гэж хэлж байна. Охины насыг асуухыг бодоход бэлэг авах гэж байсан байх гэж бодсоон. Өөрт нь хүн бэлэг авна гэж бодож байхад нь охин мэдэрч зөгнөсөн ч юм шиг. 
Хүүхэд ер нь сонин ертөнц. Хөгжилтэй, сонирхолтой, хайр татам, нээлттэй ил тод юм шиг мөртлөө маш нууцлаг. Охин хүүхэд ялангуяа... Өдөр ирэх тусам наалинхай, аальгүй зан нь улам нэмэгдээд байх юм. Нялхдаа эрэгтэй хүүхэд ч юм шиг хэнэггүй гар байдаг байсан бол одоо тэс өөр. Загвар өмсөгчийн алхаагаар алхана, зургаа авахуулахдаа аль болох эмэгтэйлэг поз авч зогсоно, хүн шоолох болбол амаа дарж аальгүйтэж инээнэ... Хөөрхөөн хөөрхөн. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхдийн баяраар

Хүүхдийн баяраар охинтой оросын одой циркчдийн тоглолт үзэв. Одой хүмүүс болохоор эвгүй байх гэж бодоод үзэх үү, байх уу гээд эргэлзээд байсан юм. Тэгсэн ажлаас урилга өгөөд... Санасныг бодоход өөр юм байна. Бас бүгдээрээ ч төсөөлж байсан шиг эвгүй биш юм. Хөөрхөн жижигхэн хүмүүс байналээ. 
Гарч ирээд охиноос таалагдсан уу гэж асуусан чинь баавгай нь л таалагдлаа гэж авсан. Тагтаа, муур, нохой таалагдаагүй юмуу гэсэн чинь таалагдсаан таалагдсан гэж байналээ ккк. 
Надаа харин их танил дотно санагдсаан. Орос хэл, орос ая аялгуу тэр чигтээ хүүхэд насны минь дурсамжийг сэдрээгээд гоё байлаа. Яг соц үеийн үзүүлбэр, хөгжим хэвээрээ байналээшд. Сүүлийн үеийн хөгжимд үзүүлбэр үзүүлсэн л дээ. Гэхдээ л надаа 80-д оныг санагдуулаад байсан. Зарим ая нь тэр үеийнх, бас сургуультай амьтад нь тэр үеийг санагдуулаад байсан байх. 
Циркээс гараад охин тоглоно гэхэд нь тоглуулаагүй. Шороо шуурсан хөсрий өдөр байсан. Заавал тийм өдөр тоглоомон дээр оочерлох гэж төвөг, Хамгийн гол нь мөнгө муутай байсан болохоороо тоглуулаагүй юмаа кк. Дараа цалин буухаар парк орно гэж ятгаад өнгөрлөө. Олигтой ч баярлуулаагүй. За за яадгийн... Баярыг нь нэг тэгсгээд л халтуурдаад өнгөрөөчихлөө. Дүүрсэн одоо ккк. 
Үндсэндээ бараг би хүүхдийн баяраар баярлаад өнгөрчих шиг боллоо кк. Охин жоохон сэтгэл дундуур... За яахав дараа зад баярлуулнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS