RSS

Ажилдаа орчихлоо

За өнөөдрөөс ажилдаа орлоо. Бараг сар шахам амарлаа. Миний хувьд амралтын өдрүүд мангар хурдан жирэлзээд л өнгөрчихлөө. Амралт эхлэх шиг л болсон, нэг мэдсэн чинь дуусчихсан. Тэгсэн өглөө нэг найз маань "чи ямар удаан амраваа, ашгүй өнөөдрөөс ажилдаа орж байгаа юм уу?" гэж авч байна. Би амарснаа ч мэдээгүй өнгөрч байхад, манай хүн намайг санаад, цаг явж өгөхгүй сууж байсан байнашд кк. 
Зөндөө л хувийн ажил амжууллаа. Нэг том ажлаас бусдыг нь... Захиалсан байр ашиглалтанд орж өгөхгүй болохоор хамгийн чухал энэ ажлыг амжуулаагүй. Төлөвлөсөн ёсоор бүтээгүй бас нэг зүйл бол охиноо аваад амралтанд явж амжсангүй. Сэрүү ороод юун амралт... 
Охинтойгоо паркаар зугаалаад явж байсан чинь Мөрөөдлийн театрын хэд Гангнам стайлын бичлэгээ хийж явахтай нь тааралдав. Шагай, Батаа 2 яг бид 2-ын хажууд шахам бүжиглээд байсан юм. Тэр бичлэгт нь орчихсон болов уу гэж бодоод горьдоод харсан чинь бид 2-г оруулаагүй байналээ кк. Хальт ч болтугай орчихсон бол дэлгэцэнд дүрээ мөнхлөх байсан юм уг нь хахаха. 
Охиноо улсын цэцэрлэгт өгсөн. Эхний хэдэн өдөр айлын хүүхдүүдийг дагаж уйллаа. Сэтгэл өвдөөд л уйлуулаад орхидог байлаа. Цэцэрлэгт орохынхоо өмнө "уйланхай хүүхэд муухай, битгий уйлаарай за" гэхээр аягүй дуулгавартай " за" гэнэ. Яг цэцэрлэг рүү оронгуутаа нэг л хүүхдийн уйлах дуу сонсох юм бол өмөлзөөд л "бишээ, энэ биш" гээд л орилоод явчих юм. Тэгээд хувцсаа солиулахгүй, зугатаана. Хүчээр хувцсыг нь солиод л уйлуулаад л гараад гүйдэг байлаашд. Тэгээд өдөржин санаа зовчихно. Үнэн тамтай. 4 цаг болов уу, үгүй юу гүйж очоод авчихаж байгаа юм чинь. 
Сониноос миний охин өнөөдрийн байдлаар 21 үсэг баттай мэддэг болсон.  Хаана ч тэр үсгээ харсан шууд заагаад хэлээд байгаа. Аавыгаа ирсэн чинь сурсан үсэгнүүдээ заагаад хэлж өгөөд, нөгөөтөх нь "мундаг байна" гээд магтаад явсан. Өчигдөр өглөө нээх хөөрхөн "нэг, хоёё, гуяв, дөев, тав, жуягаа, долоо" гээд 7 хүртэл тоолчихож байгаа юм даа. Би уг нь тоо зааж өгөөгүй. Хааяа шатаар буухдаа тоолоод буудаг юм. Тэгээд л тогтоочихсон юм шиг байна. Өнөө өглөө бас тоглоомоо барьчихаад нэг юм хэлээд байхаар нь тоохгүй байсан чинь хашгираад байна над руу. Тэгээд анзаараад сонссон чинь "ногоон өнгө" гээд байсан юм байна. Тэгснээ өөр тоглоом барьж авсанаа "шае өнгө" гэнээ. Өнгө тогтоох гээд оролдоод байгаа юм байна. Гудамжинд улаан машин харахаараа л "улаан машин" гээд байгаа. Бид 2 улаан машинтай болох юм болов уу гээд горьдоод байхгүй юу кк. 
Тухтай ном уншаад гэртээ тухлах боломж нэг ч олдоогүй. Аягүй сонин. Нет рүү орох зав бол бүр байхгүй, байсан ч сонирхол байхгүй байгаа юм чинь. Компьютерийн барааг ч харах сонирхолгүй байлаашд. Одоо өнөөдрөөс эхлээд залхталаа компьютертай найзлах юм чинь. 
Өнөөдөр л блог руугаа шагайж байна. Юу ч бичихгүй байхад л зөндөө хүмүүс орж унших юмаа миний блогийг. Юу нь сонирхолтой байдаг юм бол гэж гайхлаа. Ямартай ч надад үнэнч хэдэн уншигчтай болсон юм шиг байна. Хэн нэг нь бүр миний нэрээр хайж орж ирж уншсан байх юм. Бодвол надтай адилхан ээж нар байдаг болов уу? Гэнэт миний блогийн уншигч нар ямар хүмүүс байдаг бол гэж бодогдоод кк. Өнгөрсөн нэг сарын хугацаанд, намайг огт юу ч бичихгүй байхад Монгол, Солонгос, Орос, Америк, Герман, Англи, Франц, Япон, Малайз, Филиппинээс орж ирж уншсан байх юм. Нэг биш нэлээн хэдэн удаа байнга орж ирэхийг бодоход монгол хүмүүс л байгаа байх гэж бодлоо. Энд би дэмий юм бичдэг ч гэсэн худлаа бичдэггүй, чин сэтгэлээсээ бичдэг болохоор зарим нэгэнд нь уншууртай байдаг юм болов уу? За юутай ч намайг тоож уншдаг уншигч нартаа бүгдээрэнд нь аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment