RSS

Миний охин...

Миний охин харамч, яг ээж шигээ кк...

Өчигдөр цэцэрлэгээс нь авах гээд очсон чинь багш нь хувцсыг нь өмсгөж байна. Тэгсэн нэг жоохон охин миний өмнө ирж зогсоод нэг юм шулганаад байнаа. Багш нь триког нь авах гээд босоод явах хооронд миний охин гялс гүйж ирээд нөгөө охиныг "ход чи /холд чи/" гэснээ миний өмнөөс татаж холдуулаад,  шууд цохиод авдаг байнашд. Намайг харамлаж байгаа нь тэр кк. Яг над шиг өөрийнхөө хайртай хүмүүсийг өмчилж хайрладаг гэмтэй нөхөр байна хаха. Харин тэр хүүхэд зоддог ген нь ааваас нь уламжилж ирсэн байхаа. Би арай ч бас тэгж шулуухан хүүхэд зоддог байгаагүй л юм даг.
Миний охин хэнэггүй, яг аав шигээ...
Арай дэндүү хэнэггүй зантай. Манай нэг найз бүр "би яасын, яагаачгүйшд" гэсэн харцтай гээд шоолоод байсан юм нэг удаа. Тэр хэнэггүй харц, хэнэггүй царайлаад явж байгаа нь яг аав шигээ хаха. Аав нь бол сайхан хэнэггүй гаршд. Ичнэ гэж мэддэггүй байхаа тэр ер нь. "Яадгийн" гэчихээд кк... Эртээр би гэртээ үсээ самналгүй хамж аваад боочихсон, нүүрээ будаагүй, тэгээд гэрийн халтар хувцастай, ёстой жинхэнэ дэлбэрчихсэн байж байсан чинь хэдэн найзуудаа дуудаад авчирчихаж байгаа юм даа. Хүн орж ирлээ гээд хувцсаа солиод, нүүрээ будаад эхлэлтэй нь биш, гэртээ угаасаа гадны хүнгүй үед тэгээд дэлбэрээд сууж байхад гоё амардагшд. Гэхдээ намайг тэгээд дэлбэрчихсэн байж байхад жоохон ч гэсэн санаа нь зовж болно доо. Ёстой нөү шүү дээ. Шал тоохгүй байгаа юм чинь. Би л баахан санаа зововшд. 
Миний охин мундаг, яг ээж шигээ...
Хаха, хальт өөрийгөө магтчихъя яадгийн. Би багадаа юмыг их хурдан тогтоодог, ой сайтай байсан юм. Багын үйл явдлуудаа одоо хэр нь их сайн санадаг. Харин кесарев хагалгаанаас хойш мартамхай болчихоод байгаа юм даа. За тэр ч яахав, ямартай ч миний охин бас намайг дуурайсан ой тогтоолт сайтай шинжтэй. Юмыг нэг эсвэл хоёр хэлүүлээд л тогтоогоод байна. Өчигдөр оройны байдлаар 27 үсэг баттай мэдэж байна. Бас одоохондоо зураг зурж чадахгүй ч гэсэн буддаг номоо сараачаад нээх мундаг хичээлээ хийгээд сууж байгаа хүүхэд шиг суучих юм. Ямар ч байсан дуртай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд суух шинжтэй. Би багадаа их зураг зурах дуртай хүүхэд байсан юм. Бас орос хэлний хичээлд их дуртай, толь бичгээс үгийг нэг хараад л тогтоочихдог байсан. Дунд сургуульд байхдаа "Онц"-оос өөр дүн авч үзээгүй 2 хичээл байдаг нь зураг, орос хэл байлаа. Охин миний энэ шинжийг дуурайсан юм шиг байна гэж горьдоод байгаа. 
Миний охин зөөлхөн, яг аав шигээ... 
Азаар намайг дуурайсан аймшгийн зөрүүд зан охинд минь алга. Би багадаа намайг уурлуулсан хүнийг буулгаж авч байж санаа амардаг, яг өөрийнхөөрөө зүтгэдэг, ёстой нүгэлтэй зөрүүд охин байлаа. Одоо ч бас тиймэрхүү, гэхдээ одоо харьцангуй зөөлөрсөн, амьдралд нухлагдаад хаха. Би охиноо бас тийм зантай байхвий гээд санаа зовдог байсан юм. Эхлээд тиймэрхүү шинж тэмдэг илрэх гээд байх шиг байсан, одоо харин гайгүй шүү. Аав нь хамаг муу муухайгаа дуудалцаж хэрэлдчихээд, тэрэнд муу санадаггүй, ач холбогдол өгч өс санадаггүй, эргээд л юу ч болоогүй юм шиг тайван болчихдог. Намайг уурлаад хэрүүл хийвэл адилхан өрвөлзөөд хэрэлдэнэ, хэрүүл хийхээ больчихвол шууд л тэр дороо уур нь гараад юу ч болоогүй юм шиг  болчихноо, нээх сонин. Охинд яг тийм зан байна. Загнаж уйлуулчихаад, аргадангуут шууд тайвшраад надаа эрхэлчихнэ. Би байсан бол яаж байгаа болоо, заавал нэг гоё амттангаар хахууль авч байж л тайвширдаг байсаншд кк.
За одоохондоо нэг иймэрхүү шинж тэмдгүүд илрээд байна. Яваандаа яаж хувьсан өөрчлөгдөхийг би таашгүй. Хүүхэд эх эцгээ яг 50, 50 хувь дуурайдаг юм гэнэлээ. Аргагүйшд тус бүрээс нь 23 хромосом өвлөж авч байгаа юм чинь. Ямар ч байсан бид 2-ын ген их гайгүй зохицсон юм байна гэж бодоод байгаашд охиноо хараад... 
Аан тийн бас нэг мэдэхгүй чанар харагдаад байгаа. Хөгжим тавиад, хөгжмийн аянд өөрөө хөдөлгөөн зохиогоод бүжиглээд байх юм. Бас тэрүүхэндээ хөөрхөн эвсэлтэй аан. Тэгээд намайг бас дагаж бүжиглэ гээд суулгахгүй. Би л лав багадаа битгий хэл одоо ч тэгж чадахгүй. Аавыг нь бас тийм авьяастай гэж төсөөлөхчгүй байна. Хэн нэгнийх нь нууц чадвар юмуу, эсвэл энэ хүүхдэд тусгайлан Бурхан бэлэглэсэн авьяас байна уу, ёстой мэдэхгүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment