Миний охин 35 үсэг бүгдийг нь мэддэг болчихлоо. Өчигдөр шалгаад үзсэн чинь бүгдийг нь нэрлэчихэж байна. Гайхалтай. Одоо яг 2 нас 7 сартай. Ой тогтоолт их сайн байна шүү.
Тод ярьж чадахгүй байж үсэгнүүдийг нэг нэгээр нь нэрлээд байх юмаа. Хагас И гэхийг "хас И" гээд, нээх хөөрхөн. Хатуугийн тэмдэг гэхийг "адууы тэмэг" гээд байгаам даа хаха.
Диван дээр сууж байхаар хөлөн дээр суучихаад "дүүчий даачий" гээд байдаг болчихож. Компьютераа асаагаад "бүжилий бүжилий" гэдэг нь хэвээрээ. Би сүүлдээ залхаад "ёоо ядаргаатаймаа" гээд суучихна. Тэгэхээр л уур нь хүрээд чаралчихнаа. Заавал урдаа зогсоож навсагануулах санаатай, ёстой ядаргаатай ккк.
Зураг зурах гэж алж өгч байна одоохондоо. Аягүй чухал царайлаад л суучихна. Өнгийн харандаануудаа ээлжилж аваад л будаад л байна, будаад л байна. Дараа нь харахаар буддаг номоо битүү сараачаад хаячихсан байгаа юм чинь. Хэдэн ном ингэж цаашаа харуулсныхаа дараа өнгө, хэлбэр дүрсээ ялгаж будаж сурах байх даа.
Цэцэрлэгт явахаар ханиаднаас салахгүй, нус нь одоо болтол гоожоостой, төвөгтэй юмаа. Өглөө цор цор гээд л ханиагаад байсан. Нуснаас нь нэг салгах юмсандаа кк. Одоо цэцэрлэгтээ дасаад санаа амар болчихсон. Орой авах гээд очихоор хөгжмийн аянд бүжиглээд байж байх юмаа, хөөрхөн. Бас тэрүүхэндээ пээдгэрээ.
35 үсгийг бүгдийг нь мэддэг болсон энэ өдрийг заавал тэмдэглэж авах нь зүйтэй гэж бодоод блогтоо биччихлээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment