Амьдрал гэж давахгүй гэсэн даваануудын үргэлжлэл юм байна дөө одоо эргээд бодоход... Асуудал, асуудал, асуудал бас дахин асуудал. Нэг асуудлыг арай гэж шийдээд, нэг давааг арай гэж даваад дөнгөж амсхийнгүүт дараагийнх нь отоод сууж байх юмаа нээрээ. Тэр давааг хэрхэн дарамт багатай давж гарах гарцаа л олчихвол энэ үргэлжилсэн олон давааг давах ч юу ч биш байна л даа уул нь бол.
Зөв гарцыг олохын тулд ганц толгойгоо сэнсэртэл ажиллуулах нь жоохон тиймхэн юмаа. Ядаж хажуунаас дэм болдог бас нэг толгой байсан бол кк. Заримдаа ч ганцаараа бачуураад байх юм байна шүү. Гэхдээ л аль болох эерэг талыг нь олж харж, өөдрөг байхыг л бодох юм. Дэмий юманд нервтлээ гээд би өөрөө л хорлогдоно гэж бодоод л тэвчээд өнгөрч байна.
Уржигдар мэдээгээр нэг гоё юм сонссон. Амжилтанд хүрсэн хүмүүсийг судлаад үзсэн чинь сэтгэл зүйгээ маш зөв удирдаж чаддаг хүмүүс байсан гэнэ. Бясалгалын тухай л ярьж байсан юм шиг байгаа юм. Бясалгаж, сэтгэл санаагаа зөв удирдаж, саад бэрхшээлийг тайван, дарамт багатай даван туулах зөв гарцыг эрэлхийлэх чадвартай байхад хүн ямар ч амжилтанд хүрнэ гэнэ. Түүнээс биш хаа нэгтээ байгаа эсэх нь үл мэдэгдэх Бурхан, Ертөнцийн эзэн, Будда энээ тэрээ огт биш. Зөвхөн хүн өөрөө сэтгэл зүйгээ зөв залж удирдах нь чухал хэмээж байна.
Гэснээс, охиноо ажлынхаа хажууд цэцэрлэгт өгчихсөн чинь амар байнаа. Орой ажил тарахаас 1 цагийн өмнө авчихаад, хамт ажил дээрээ байж байгаад хариад байгаа. Санаа зовохгүй амар байна. Аан тэгсэн анх цэцэрлэгтээ явах болсон чинь такси баригдахгүй, нэг өглөө би чинь бараг уйлах шахаад кк. Тэр такси чинь тэгсэн ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ баригддаг эд болсон юм гэнэ шүү. Эхний хэд хоног тэврээд алхсан, такси барих гэж зам дагаж алхсаар байгаад хахаха. Дараа нь нэг өдөр автобусанд суусан чинь юу вэ, мангар хурдан 5 мин-д хүрээд ирдэг байнашд. Тэрнээс хойш хэд хоног автобусдаж байгаа. Амар юм байналээ. Хүүхэдтэй хүнд суудал тавьж өг гэж кондуктор ганц хэлээд л бид 2 суудалтай аан кк. Охин "атуушанд шууя" гээд учиргүй дуртай байгаа.
Өнгөрсөн хагас сайнд Зайсанд байдаг нэг найзындаа очоод, цаашаа уулын аманд байдаг амралтын тийшээ яваад ой руу орсон чинь ёстой гоё байсаан. Нэг хөөрхөн горхи урсдаг юм байна. Амралтын өдрөөр ойрхон тийшээ салхилж баймаар юм байналээ. Тэндээс ирэх гэж бөөн асуудал болов. Энхтайвны гүүр тэр өдөр хаачихсан, такси дуудаад байхгүй. Өчнөөн залгаж байж, ашгүй ганц такси ирэх болов.
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэгшд. УБ такси болохоор их гоё цэвэрхэн, шинээрээ. Жолоочтой замдаа баахан буу халаад... Тэднийх УБ-т такси үйлчилгээг жинхэнэ утгаар нь нэвтрүүлнэ гэнэ. Хэзээд цэвэрхэн, соёлтой үйлчилнэ гэнээ. Тэгэхээр нь жолоочийн гар утсыг аваад, хэрэгтэй үедээ диспетчэрээр дамжуулалгүй дуудаж байх зөвшөөрөл авчихсан. "Тэг тэг, урьдчилаад хэлчихэж бай" гээд уриалгахан байсан. Болоогүй тэгээд өвөлжин өглөө хүргүүлэхээр гэрээ байгуулъя гээд тохирчихсон. Сарын эцэст төлбөрөө бөөнөөр нь өгч байхаар тохироод... Жолооч "өдөр болгон 1-2 мянган төгрөг авч байхаар, сарын эцэст бөөн мөнгө авах нь зүгээр, би нэлээн хэдэн хүнтэй ийм гэрээ байгуулсан" гэж байналээ. Хүүхэд хол зөөх асуудлыг ингээд шийдчихлээ.
Ноднин гэрийн хажууд цэцэрлэгтэй амар байж. Өглөө босоод хоолоо хийж идчихээд гардаг байсан бол энэ жил байхгүй. Орой ирээд хоолоо хийж иднэ, өглөө ганц ширхэг өндөг идэж амжина, өөр хоол моол бол байхгүй, амжихгүй кк. Ингээд энэ жил буруу хооллолтын дэглэмтэй болж таарч байх шиг байна. Тэгж байгаад нэг хэрхэн хор хохирол багатайгаар шийдэх гарц олдох байгаа кк.
Сая бас нэг асуудлыг шийдэхээр тохиролцсон. Гэхдээ тэрний өмнө нэг том даваа байгаа. Эээ энэ олон давааг нээрээ яаж давж туулна даа. Давна даа, өөр арга байхгүй юм чинь. Одоохондоо энэ талаар бичихгүй ээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment