RSS

Michelle, Je m'apelle Michelle


Helene Rolles - Je m'apelle Helene

90-ээд оны эхэн үед ОРТ-1 Телевизээр гарч байсан "Элен и ребят" гэдэг киноны гол дүрийн жүжигчин дуулж байна. Тэр кино тухайн үедээ л бидний үеийнхэн дунд хит болж байлаа. Дуунууд нь бүгд нээх гоёо. Энэ хамгийн эхний ангиудынх нь дуу. Надаа бүтэн кассет нь байдаг байсан. Одоо миний тэр хэдэн кассетнууд ер нь хаана байгаан болоо? Хаа нэгтээ хаягдсан уу, эсвэл нэг газар байгаа юм болов уу? 
За тэр ч яахав. Ямар ч байсан дуртай дуугаа оруулчихъя. Хааяа сонсохоор гоё. Анхны хайрын дурсамж мурсамж сэдрээд аан ккк. 
Ая нь гоё уянгалаг, хэл нь бүүр ч гоё уянгалаг. Франц хэл нээрээ нээх гоё уянгалаг хэл шүү. Ерөөсөө охиноо франц хэлтэй болгоноо. Тэгээд "Michelle, Je m'apelle Michelle" гээд гитар дараад дуулдаг охин болог ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment