Бүүдийсэн, бүрзийсэн сонин өдөр вэ өнөөдөр чинь. Иймэрхүү өдөр лагерь дээр мөн ч их зутардаг байж билээ багадаа. Аав ээж 2-ын эзгүйд бол бүр өнгөрөө. Гал түлж чадахгүй нусаа хацартаа нааж байгаа юм чинь. Хажуу айлын охиныг дуудаад байшин дотроосоо хашгирчихдаг байж билээ манай дүү бид 2. Бид 2 л лагерьт гарах дуртай байсаншд. Ах эгч нар бол зуслан явах нь яваад, хөдөө аавын аав ээж рүү явах нь яваад дүү бид 2 л үлддэг байсан юм. Тэгээд бороо орохоор дүү бид 2 хөнжилнөөсөө ч толгойгоо цухуйлгаж чадахгүй хажуу айлын охиныг дуудаад хашгирчихна. Нөгөөх нь дуудуулж, дуудуулж нэг сонсохоороо гүйж орж ирээд гал түлж өгөх гээд ноцолдчихно. Гэр хорооллын хүүхэд байсан болохоор бид 2-г бодвол гал түлж чадна гээд онгироод сууж байгаа нь тэр. Гэвч жоохон хүүхэд юм болохоор тийм ч амархан гал асааж чаддаггүй л байсан юм. Ноцолдож, ноцолдож нэг юм асааж өгөөд гараад явна. Хөөрхий минь их сайхан сэтгэлтэй охин байжээ. Бид 2 байшин дулаан болсны дараа л хөнжилнөөсөө сугарч байгаа юм чинь. Ер нь бол иймэрхүү өдөр лагерь дээр хөнжилдөө л хэвтэж баймаар санагдаад байдаг юмаа.
Одоо бол ямар лагерь дээр байгаа биш. Харин иймэрхүү өдөр ресторан пабд хоол идээд, пиав уугаад найзуудтайгаа буу халаад суух чинь гоё юм байналээшд. Охиноо гэдсэнд байхад нь намрын нэг цас, бороо холилдож шуурсан өдөр нэг найз Айришт хүрээд ир гээд байхаар нь очоод... Тэгээд гадааны муухай цаг агаарыг цонхоор хараад хоол идээд, пиав уугаад суусан чинь аягүй тааламжтай байсаан. Дараа нь охины аав утасдсанаа "жирэмсэн юм байж юу гэж гадуур тэнээд байгаа юм?" гэж үү... Харсан юм уу, эсвэл худлаа таагаад буудчихсан чинь оночихсон уу, мэдэхгүй. Их л олон нүд, чихтэйгээ гайхаад л онгироод байдаг байсан юм. За тэр ч яахав.
Өчигдөр ангийнхаа 2 охинтой уулзаад... Их Монголд сууж пиав ууж чалчив. Дараа нь нөгөө 2 чинь Ривер Саундс оръё гээд салдаггүй. Гоё дээрээ тавьчихсан 2 бүсгүйг дагаж тийшээ салбаганав. Диско бар орох сонирхол үнэндээ л байгаагүй. Охин руугаа яараад байгаа юм чинь.
Нөгөө 2-н бүжиглэхийг хараад нээх томоотой жүүс уугаад сууж байсан чинь зүүгээр хатгавал л дэлбэ үсэрч мэдэхээр 2 бүдүүн залуу ирсэнээ "хажууд чинь сууж болох уу?" гэнэ. "Тэгээ" л гэсэн. Ямар миний сандал ширээ биш би юу гэж харамлах вэ дээ. Тэгсэн дуугай суухгүй нээх хэрэгт дуртай "Чи юу ууж байгаан?" гэнээ. "Жүүс" гэсэн чинь "За яршиг даа..." гэснээ зөөгчийг дуудаад л захиалгаа өгөөд байна. Нэг харсан жин, тоник миний өмнө тавьж байна. "Яанаа уучлаарай, коктейл гарахгүй гэнээ" гэж байна. "Би юу ч ууя гээгүйшд" гэсэн чинь "За яахав дээ, чамайг дайлмаар байнашд. Хажуудаа суулгасан юм чинь" гэнээ хахах.
Тэгсэн "Өргөө" хамтлагийн агаа нар дуулж байнаа. Нөгөө 2 бүдүүнээ маань дууг нь дагаад хашгираад л, хөөрөөд л бөөн юм болж байна. Учиргүй суудал дээрээ оцгоноод бүжиглэхээр нь гайхаад харсан чинь "Бид 2 дээр үеийн хүмүүс байхгүй юу, тэгээд сэтгэл хөдлөөд..." гэж авсан хахаха. "Би тэгээд дээр үеийнх биш юм уу?" гэсэн чинь сонсох ч ухаан алгаа. Бондогоноод л бүжгийн талбай руу босоод гүйчихсэн хахахаха.
Бүжгийн талбай дээр бондогонож, бондгонож ирсэнээ "хүн дайлж байхад тоож уусангүй, хүний сэтгэл гаргаж авч өгсөн юмыг ганц амсчихаач" гээд үг хаяад эхлэхээр нь авч өгсөн жинээс нь ганц балгаж, хөөрсөн сэтгэлийг нь хөглөж өгөв кк.
Тэнд ер нь эсвэл дан бүсгүйчүүдийн фракци, эсвэл дан залуучуудын фракци очдог юм биш үү? Манай 2 бондгорыг бид 3 тоож харахгүй байсан чинь хажуугийн ширээний 2 бүсгүй рүү шууд эргэж хараад, араас нь татаж байгаад яриа өдөөд бүжгийн талбай руу хөтлөлцөөд гүйж байналээшд. Нээх хөгжилтэй хахах. Тэгээд цаашаа юу болсныг тэднийг ивээдэг тэнгэрүүд нь л мэдэх байх даа.
Би ч нөгөө 2-оо тэнд нь хаяад л охин руугаа харайлгачихсан. Өчигдөр өглөө гараад л шөнө охиноо унтсан хойгуур гэртээ ороод, өнөө өглөө дөнгөж сэрээд уйлагнахад нь хаяад гараад ирсэн болохоор охиноо санаад тавгүйтээд байна. Ядаж байхад нээрээ яасан бүрзгэр өдөр вэ? Яг миний тавгүй сэтгэл шиг....
Өнөөдөр цалин бууж байгаа. Охиныхоо дансанд цалингийнхаа дээжээс тушаачихаад бушуухан очихоос. Охиноо тэврээд нэг сайхан энерги, эрч хүч авчихаад оройн зугаалганд гарнаа. Бороотой ч байсан хамаагүй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment