RSS

Улаан нүдэлсэн өдөр

Орой МонСинема-гаар Л.Лоханы тоглосон "Эцэг эхээ хашраасан нь" гээд хөөрхөн кино гарч байхаар нь ухаангүй үзэв. Ёстой хөөрхөн кино. Хичнээн ч үзсэн уйдахгүй. Би киног нэг үзээд, номыг нэг уншаад хичнээн гоё байсан ч давтаж үздэггүйшд уг нь. Тэгтэл энэ киног бол гараад л байвал үзээд л байх шинжтэй. Үнэхээр хөөрхөн кино шүү. 
Амьдрал дээр тийм байдаг бол хэцүүяа. 2 ихэр охиноо салгаад 2 тив рүү нэг нэгээр нь аваад явчихдаг аан. Үйл явдал бүр нь сэтгэл догдлуулсан үнэхээрийн гоё кино. Гоё үйл явдлаар дүүрэн гоё урт кино үзсээр байгаад орой дуусаад нэг юм унтахаар хэвттэл...
Яг унтахынхаа өмнө манай охин заавал утсаараа тоголдог зуршилтай болчихсон. Орондоо оронгуутаа "учи аанайн?" (утас хаана байна?) гээд нэхээд эхэлнэ. Тэгээд л пижигнүүлээд тоглож өгнөшд. Өөрийнхөө хүүхдийг болохоор уурлахгүй байгаа байхгүй юу. Өөр хүний хүүхэд тэгж тоглоод байвал боож үхтлээ уурлана даа кк. Утсаа чарлуулж чарлуулж арай гэж нэг юм охин унтаад, би зүүрмэглээд эхэлтэл танихгүй дугаараас дуудлага орж ирж хоролмаатдаг юм даа. Шөнийн 00 цагаас хойш... Хичнээн уур хүрвээ. Тэгээд л сэрвэлзчихэж байгаа юм чинь.
Унтах гээд ядаж байтал дахиад утас... Охины аав... Архи уумаар байна гэж тэнэгтдэг юм даа. Юу болчихсон юм бүү мэд, нэг л юмнаас болж стрессдсэн юм шиг байна.  Би ер нь тэрний согтуу байхыг санахгүй л юм байна. Хааяа нэг үнэртүүлчихсэн байдаг юмаа. Гэхдээ хаа очиж тийм арчаагүй хамаа намаагүй уудаггүйшд хөөрхий минь. Эр хүн хааяа хүртэлгүй л яахав дээ. Манай аав шиг огт уудаггүй байвал бас дэмий санагдаад байдаг юм. Найз нөхөдтэйгөө нийлж ууж сууж ярилцаж стрессээ тайлж байх хэрэгтэй л дээ. Гэхдээ намайг тэгж хар шөнөөр сэрээж залгаад байхдаа яахав дээ, унтаж ядаж байгаа нойрыг минь хулжаагаад... Эрхийн тэнэг гэдэг нь тэгээд харагдаад байдаг байхгүй юу. Нэг тийм дураараа, эрх зан байгаад байдаг юм, яг над шиг кк. Надаа яг тэр зан нь шал тэнэг санагдаад байдаг юмаа. Би яг манай аав шиг намайг эрхлүүлдэг уян зөөлөн сэтгэлтэй, манай том ах шиг өмөөрч овилгогүй нөхдүүдийг будаа болгодог зоригтой, бага ах шиг "битгий эрхлээд, хов зөөгөөд бай" гээд тас загначихдаг шударга зантай эр хүнд дуртай хаха.
Аавыгаа залгах чимээгээр охин давхийж сэрээд, өндийж суучихаад "ааваа аанайн?" гээд бас уйлагначихдаг юм даа. Үргэлжлүүлээд бас нэг асуудал аан... Орой бас балкон дээр гарчихаад машинтай хүн ирээд зогсохоор л "ааваа" гээд байсан нээх сонин. 
Гэх мэтчилэн баахан пижигнэсэн асуудлууд ар араасаа пижигнэлдсээр байгаад намайг унтуулсангүй. Тэгж тэгж арай гэж зүүрмэглээд эхэлтэл сэрүүлэг дин дин дин дин дин... Сэрүүлэгний дуу ёстой зэвүүн санагданаа ийм үед. 
Тэгээд л нэгэн шөнийн нойр будаа... Одоо улаан нүдлээд сууж байна. Өдрийг яажшуухан барна даа кк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment