Зуун төгрөгтэй явсанаас зуун найзтай яв гэж үг байдаг даа. Найз нөхөдтэй байх нь чухал аа чухал. Гэхдээ ямар найзуудтай байх вэ гэдэг нь илүү чухал асуудал. Хөнгөн хуумгай явдалтай, худал хуурмаг зантай, хүн чанараа гээчихсэн олон найз нөхөдтэй байснаас нэгийгээ зөв залж, зөв үлгэр дуурайл болж чадах үнэнч цөөн найзтай байсан нь дээр. Хүнийг найз нөхдөөр нь шинжихэд ер нь алдахгүй л болов уу.
Манай энэ бүтэлгүй дүү уг нь их цөөхөн зөв хүүхдүүдтэй найзалдаг юмсан. Зуны амралт болоод тэр хэд нь хөдөө гадаа явчихсан хойгуур л буруу нөхдүүдтэй учирчих юм даа. Мөн ч заяагүй хүүхэд юм даа. Хувь заяа нь л энэ биз дээ гээд одоо тайвшраад сууж байна. Ямар ч байсан одоо л зөв хөдөлж, зөв замд нь чиглүүлж тавихгүй бол болохгүй. Энэ үйл явдал харин ч цаашдын амьдралд нь том сургамж болох байх. Одоо гэрээс ч гарахгүй гэмшээд л суугаад байгаа. Ямар буруу хэрэг хийснээ ойлгосон байх. Хэнтэй найзалж нөхөрлөх, юу хийхээ одоо жоохон бодож шийдвэр гаргадаг болох байгаа. Жоохон ч гэсэн муу санаа суух байлгүй дээ энэ чинь одоо.
Өчигдөр өмгөөлөгч авчихлаа. Бас хөөрхөн төлбөр төлдөг юм байна. Муухай асуудлаас хүүхэд салгаж өгч байвал хамаа алга. Одоо жоохон айлгаж байгаад толгойд нь нэлээн том сургамж үлдээчихье. Магадгүй энэ давааг давчихвал илүү сайн явах хувь тавилан хүлээж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхий сайд асан С.Баяр ч гэсэн бас бага залуудаа танхайн хэрэгт орооцолдож явсан л гэдэгшд. Тэр үйл явдлаасаа нэлээн сайн сургамж авсан байх. Тэгээд тийм өндөрлөгт хүрсэн ч юм билүү аан. Тэгж бодоод дүүгээ өмөөрчихлөө. Ямар тийм аймаар яадгаа алдчихсан буруу хүүхэд биш. Би л хааяа хэтрүүлж загнаад зөрүүдлүүлчихдэг болохоос. Одоо ямар ч байсан энэ давааг давна даа.
Ёоо сая гэнэт палхийтэл муу мэдээ.... Хамт ажилладаг залуу амралтаа авчихсан байгаа. Тэгсэн тэр чигтээ ажлаасаа гарна гээд өргөдлөө өгчихсөн байх юм. Би орж ирэхээр нь зөрөөд амарна гэж байгаашдээ. Ямар балай юм бэ? Би тэгээд яах юм бэ? Амармаар байнашдээ... Амралтаа аваад 3 том ажил зохицуулах хувийн төлөвлөгөөтэй байхад чинь, яаж байгаа юм бэ? Охины цэцэрлэг, дүүгийн сургууль, орон байрны асуудал... Аймаар том, аягүй чухал асуудлууд байгаа биз дээ?
Ойрд стрессддэг өдрүүд юмуу хаашаа юм. Бурхан минь надад амралт хайрла. Амрааж өгч хайрла. Хэд хоног охинтойгоо эрхэлж, нялуурч жаргамаар байна. Тааваараа ном уншиж тарвалзаж хэвтмээр байна. Хамтдаа дэлгүүр хэсэж, паркаар зугаалж, ресторанд тухлаж баясмаар байнашдээ. Амжвал 5 хоног сувилалд явмаар байна. Амраагаад өгөөч, амраагаад өгөөч дээ бурхан минь гуйж байна гээд уйлан донгодоод байхгүй юу ккк...
Нээрээ үнэнээсээ надад амрах боломж олгооч дээ.
Хэд хоногийн өмнө манай охин утсаар тоглож байгаад тохиргоогоор нь оролдоод Factory data reset болгочихоод... Тэгээд надаас "Толоок аачий?" (Тоглоом яасан?) гээд нэхээд байгаа юм даа. Тоглоомнуудаа хайгаад олохгүй бүр гайхаад байгаа байхгүй юу кк. Өчигдөр өмгөөлөгчтэй уулзчихаад гараад найзтайгаа нэг газар сууж байгаад Wi-Fi-гаар нь нетэд холбогдож охиныхоо хэдэн тоглоомыг татаж өгөв. Орой очоод утсаа өгсөн чинь тоож авдаггүй, энэ тоглоомгүй утсаар яадаг юм гэсэн шинжтэй. Тэгэхээр нь нэг тоглоомыг нь гаргаад өгчихсөн чинь нүд нь гялалзаад л утсаа шүүрээд авсан. Хангинуулаад л тоглож өгсөн. Нөгөө муу хэдэн ууртай шувуунуудыг чарлуулж өгч байнаа. Тэгж тэгж арай гэж унтаж санаа амраав.
За за ажлаа хийхээс.
1 Сэтгэгдэл:
Жаахан хүүхдийг утасны тоглоомоор тоглуулах буруу юм шиг санагдаж байна. Нүдний хараанд муу. 2-рт ажлын цагаар битгий хувийн бичлэг бичиж бай. ккк
Post a Comment