RSS

Онцгүй дурсамж

Охин айл руу явчихсан болохоор өчигдөр орой гэрлүүгээ яарсангүй. Оройтож очоод шууд нам унтаад, өглөө арай гэж сэрлээшд. Одоо ч нойр хүрээд, унтмаар санагдаад байх юм. 
Өчигдөр захиралд ажлаас халагдах мэдэгдэл өгсөн гэнэ. Нэг зээлийн асуудлаас болсон юм байх. Ямар олиг байхав дээ тийм мэдэгдэл авахад... Уг нь хөөрхий ёстой чин сэтгэлээсээ л ажлаа хийдэг байсан даа. Хүний амьдралд ч нээрээ элдвийн л зүйл тохиолдох юм даа. 
Тэгээд түрүүлээд орхиод явж чаддаггүй, өрөвдөөд... Явахаар нь явъя гэж бодож сууж байснаа сүүлдээ манай бас нэг ажилтан "гарч ганц пиво ууж ярьж суух уу?" гэсэн санал тавиад... "Ну, давай" гээд уухайн тас зөвшөөрч байгаа юм чинь би кк. Захирал бид 3 хамт нэг газар орж, нэлээн орой болтол баахан ярьж суулаа. Овоо сэтгэл нь тайвшраад гэртээ харьсан.  
4 жилийн өмнөх үйл явдал санагдаад, миний сэтгэл санаа шал онцгүй болчихоод байсан юм.  Өмнөх ажиллаж байсан банкийг дампууруулахад бас муухай дурсамж үлдсэн шүү. Гэв гэнэт нэг орой утасдаж хэлээд л маргааш нь тушаал гаргачихаж байсан юм. Найзтайгаа орой уулзана гээд товолчихсон, яг гарах гээд байж байсан чинь над руу утасдаад... Гэнэт тийм онцгүй мэдээ сонсчихсон хүн чинь шоконд орно биз дээ? Шууд амьдрал зогсож байгаа юм шиг санагдаад л явчихсан. "Ажилгүй, цалингүй би одоо яаж амьдрах юм бэ" гээд л уйлчихсан. Байрны зээлээ төлж дуусаагүй гэж бодохоос уйлахгүй байж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд ядаж байхад тэр үе яг эдийн засгийн хямралын үе. Тийм хурдан дараагийн ажлаа олно гэхэд найдваргүй санагдаж байгаа юм чинь.
Тэгж байтал уулзахаар болзсон найз маань хурдан гараад ирээч гээд дуудсан. Гарч очоод л нөгөөхдөө яриад л бас стрессдүүлээд баахан уйлж билээ. Гэрийн ойрхон нэг ресторанд ороод суусан юмаа. Тэгсэн хоолойгоор юу ч ордоггүй, ууж идэх хүсэл өчүүхэн ч байхгүй болчихсон. Тэгсэн манай найз "гаръя" гээд... Машиндаа нээх гоё цоглог орос дууны сиди хамгийн чанга дээр нь тавиад, шууд давхичихсан. Нарны замаар баахан нааш цаашаа давхиад... Тэгсэн овоо сэргэж билээ кк. Тэр үйл явдлыг одоо эргээд дурсахад бас гоё санагдаж байна шүү кк. 4 жилийн өмнө яг өдийд байхгүй юу. 2 сарын эхэн байсан юм. Гадаа дулаараад гоё болчихсон.
Нэг хэсэгтээ л би ажлаас халагдсан гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй байж билээ. Одоо би яанаа гээд л стрессдээд л  байсан.  Байрны зээлээ яанаа гэж бодохоор улам л стрессдээд л... Гэлээ гээд яахав дээ. Тэр цаг үеийг даваад л гарсан. Өнөөдөр илүү гоё байртай, ажилтай, бас хөөрхөн охинтой болчихоод сууж л байна. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэж яг үнэн. Тэр үетэй харьцуулахад одоо овоо сэтгэлийн хат суусан. Ямар ч байсан юу юугүй л сэгсийтлээ уйлаад, нервтээд өөрийгөө хорлоод байхаа больсон шүү кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

16 давхраас амьдрал сайхан харагдана

Охин бас муухай ханиад хүрчихээд, халуураад... Ойрд ёстой онцгүй байнаа.  Ингэж олон хоног халуурч үзээгүй хүүхэд. Өнөөдөр цэцэрлэгт нь явуулсангүй, дүү өглөө ирээд харж байснаа түрүүн "бие нь гайгүй байна, аваад гэртээ харилаа" гэж ярьж байх юм. Халуун нь л бууж байвал дүүрч...
Өчигдөр эмийг нь өгөх гэж гэрт дайн боллоо. Үгүй, уухгүй гээд таг гүрийчих юмаа. Аргадаж үзлээ, загнаж үзлээ, бөгс рүү нь зөөлхөн алгадаж үзлээ. Дийлсэнгүй. Түргэний эмч ирж халуун бууруулах тариа хийснээс хойш эм рүү ойртохгүй бөөн юм болж байна. Ийм аймаар гүргэр, зөрүүд зантай гэдгийг нь өчигдөр л мэдлээ. Миний муухай зан байдаг юм байнаа, хог гэж... Загнахаар нүүр нь огт хувирахгүй, сонсохчгүй чихгүй толгой царайлаад зурагт хараад зогсчихож байгаа юм чинь. Аргадаад гуйхаар уйлагнаад эрхлээд эхлэх мөртлөө "эмээ уух уу?" гэхэд шийдэмгий нь аргагүй "үгүй" л гэх юм. Ёстой яагаад ч дийлээгүй.
Дургүйг нь хүргэсэн хүнд нулимсаа үзүүлдэггүй, шазруун зан бол минийхшд кк. Тэгээд заавал тэр хүнээ яаж ийж байгаад дийлж байж санаа нь амардаг. Зүгээр үедээ бол зөөлөн. Гэхдээ ийм зантайг нь өчигдөр хараад ямар ч байсан хүнд дээрэлхүүлэхгүй юм байна гэж санаа амарлаа кк.
Өнөө өглөө манай дүү эмийг нь өгсөн чинь ямар ч асуудалгүй, зүв зүгээр уучихаж байна гэнэ. Намайг бас сайхан элэг барих юмаа. Өчигдөр эмнээс болж асуудал үүссэн болохоор өнөөдөр төвөг гэж бодсон юм байх даа хахаха. Манай дүү надаас илүү халамжтай. Би бол муу ээж кк. Хүүхдээ өвдөхөд хүртэл дүүдээ даатгачихаад сууж байдаг...
За тэр ч яахав, уржигдар орой гэртээ харьж яваад дэлгүүрийн үүднээс түрийвч олоод... 9000 төгрөгтэй. Мангар азтай хаха. Мөнгө олох ёстой гоёо кк. Өнгөрсөн жил хүүхдийн паркад охиноо салхилуулж яваад лаг их мөнгө олсоншд. 280000 төгрөгтэй эрэгтэй хүний жижиг цүнх. Найзтайгаа мөнгийг нь хувааж аваад цүнхийг нь буцаагаад орхичихсон. Аймаар балиар байгаа биз хаха. Эхлээд санаа зовж байснаа, "за яадгийн, өөрөө яах гэж цүнхээ хаясан юм" гээд л тайвширчихсаан кк. Бас нэг удаа өглөө эрт гэрээсээ гарч яваад орцноосоо цувуулаад хаячихсан 5000 орчим төгрөг олж билээ. Нэг согтуу толгой нь шөнө орж ирэхдээ карманаасаа цувуулаад унагаасан юм шиг байгаа юм. Бас нэг удаа 2 ш 50-т олоод... Охины аавд би 100 төгрөг олсон, лаг олзтой гэсэн чинь "аймаар их мөнгө олсон байнашд" гээд шоолоод саваад уначихсан кк. Сул орж ирж байгаа мөнгө болохоор хэд ч байсан гоё санагдаад байгаа юм чинь...
Одоо ойрын хугацаанд шинэ байрны найр хийе гэж бодоод байнаа. За найр ч юу байхав, найз нараа оруулж цай уулгая. Эхнээс нь бэлгээ захиалчихсан кк. Хэрэгтэй юмнуудаа захичихна, амар зүгээр. Заримаас нь ямар бэлэг авахаа бодож олоогүй л байна. Фракц, фракцаар нь оруулна гэж төлөвлөөд байгаа. Эхний фракцид гоё халбага сэрээний ком захиалчихсан. Дараагийн хэдэд нь аяга тавагны ком захиалчихсан. Тэгэхгүй бол хамаг аягануудыг манай охин хагалаад хаячихсан, хэдхээн сондгой аягатай болчихсон кк. Сэнжтэй аягануудыг бариад л мөргөлдүүлчихсэн тоглоод явж байдаг байсан юм кк. Одоо хэнүүсд нь талх баригч, хэнүүсд нь тараг бүрэгч захих уу гэж бодоод л сууж байна.
Өчигдөр орой цонхоор харсан чинь нээх гоё утаагүй... Утаагүй, шөнийн УБ яг өнгө өнгийн шил, чулуун гоёл овоолчихсон юм шиг харагдах юмаа. 16 давхраас ч амьдрал сайхан л харагдах юм. Эхний хэд хоног доошоо харахад эвгүйцдэг байсан бол одоо толгойны эргээ гараад зүв зүгээр болчихсон.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ялзарсан хэрүүлийн алим

Ойрд овоо дулаараад гоё байнаа. Өдөр уртсаад, цаг агаар дулаараад ирэхээр өвөлжин бачуурсан сэтгэл нэг тавигдах юмаа кк. Яаж өвлийг барнаа гэж айж байсан чинь нэг л мэдэхэд барчихлаа шүү. 
Гэрийнхээ нет, кабелийг холбуулж санаа амарсан. Скаймедиа ёстой гоё юмаа. Даанч манай зурагт ийм кабел манайд нэвтрээгүй үед авсан болохоор HDMI гэдэг  нь гэмтэлтэй байна гээд дуу нь гардаггүй. Тэгээд өөр оролт ч билүү нэг юмаар нь үзэж байгаа кк. Тэглээ ч гэсэн гоё л гарч байна. Номингоос очоод асуусан чинь "тэр үед энэ оролтыг нь шалгадаггүй байсан юм, одоо засварын газар очоод тохируулчих" гэнээ. Бас нэг ажил нэмэгдчихлээ кк. Тэр HD сувгууд нь ямар гоё гардаг юм бэ? Пээ урьд нь юу үздэг байсан юм бэ гэж гайхсаншд кк.
Хэд хоногийн өмнө охины аав яриад... Гэрт ирье гэхээр нь уур хүрээд "хэрэггүй, би амармаар байна" гэсэн чинь заавал очно гэж зөрүүдлээд... Тэр муу ер нь яахаараа дандаа тэгж өөрийнхөөрөө зүтгэж, бас дандаа намайг дийлдэг байнаа. Яаж ийж байгаад л тэрний дураар болчихдог. "Би чамаас удаан нуусан нэг нууц юм ярья" гээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд ирэхийг нь зөвшөөрлөөшд кк. Тэгсэн чинь шал сонин юм хэлдэг юм даа. Миний үй зайгүй найз миний тухай их тааламжгүй зүйл хэлсэн юм гэнэ. Намайг их том хүнтэй явдаг, хол байгаарай чи гэсэн гэнээ хахаха. Ямар том хүн юм бол доо? Хашир тухайн үед манай хүнд талтай байсан л даа. Бид 2-г танилцуулсан юм. Тэгээд надад алдчихна гэж бодоогүй байх. Даанч тэр үед байн байн мессеж бичээд, хаана хэнтэй байна гээд асуугаад байдаг байсан юм. Тэгээд анаж байгаад бид 2-г тусдаа байх үед утасдаад баахан дэмий юм ярьчихсан юм байна. Нөгөө мангар нь тэрэнд нь итгэж л байдаг. Үгүй ээ тэгээд үй зайгүй найзад нь итгэхгүй ч гээд яахав дээ. Би одоо тэр 2-н хэнийг нь ч буруутгахав дээ.
Бид 2-т урт удаан хугацааны хэрүүлийн алим бэлэглэсэн найзыгаа буруутгах уу, хүний худал үгэнд итгэж охин бид 2-н хувь заяагаар тоголсон охиныхоо аавыг буруутгах уу? Надаа лав алийг нь ч гэх сонголт алга. Яагаад нэг нь тэгж хэнд ч ашиггүй зүйлийг худлаа ярьж, нөгөөх нь тухайн үед нь асууж тодруулаад үг хэлээрээ ойлголцчихгүй өнгөрсөн юм бол? Амьдрал ийм хорлонтой. Энэ бүх хугацаанд би юу ч мэдээгүй явж л байдаг. За за ингэх л ёстой байсан юм байлгүй, төвөг цаашаа. Ямартай ч охины аавын надад уурлаад байдаг байсан шалтгаан тодорхой боллоо. Тэр тэгж л байдаг, тэглээ гээд надаас хэзээ ч бүр явж чаддаггүй юм чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Чассс халуун өдрүүд

Хэд хоног өвдөөд... Одоо ч сайн тамир тэнхээ ороогүй л байна. Хоолой жоохон улайсны төлөө 39,5 хүрч халуурдаг байнашд. 3 өдөр дараалан халуураад сүүлдээ хүчээр босож ажилдаа явлаа. Босохоос өөр арга байсангүй. Аяга шөл хийгээд өгөх хүн ч байхгүй, ёстой зутарлаа. Зээ дүүгээс аяга ус гуйна, өнөөх нь сонсохгүй чихэвчний хөгжим сонсоод таг суучихна, эсвэл нам унтана. Эрэгтэй хүүхэд ёстой хэрэг алгаа. Тэр тусмаа хүний хүүхэд бол хүний л хүүхэд гэдгийг надад алхам тутамд мэдрүүлдэг хүүхэд юм чинь.
Охин тэгэхэд жоохон хүүхэд байж шал өөр. "Ээж нь халуураад байна" гээд ороо засаад хэвтсэн чинь халууны шил авчирч хажууд тавиад, өрөөний хаалга зөөлхөн хаагаад гараад явчихаж байгаа юм даа. Тэгээд нэг ч саад болоогүй. Бусад үед бол зэрэгцэж ирж хэвтээд л, орон дээр үсрээд цовхчоод түйвээж өгдөг хүүхэд шүү дээ. Нөгөө өрөөнд байж байгаад унтах цаг нь болохоор орж ирсэнээ духан дээр жижигхэн гараа тавиад нээх хөөрхөн "халуучийнуу?" гэж асуугаад байгаа юм даа.
Ойрд ингэж өвдөөгүй болохоор урьд нь бүх юм сайхан, болоод байгаа юм шиг санагддаг байсан юм байна. Эрүүл байх 1000 лан гэж юутай үнэн үг вэ? Яг өвдөөд хэвтэнгүүт аяга шөл хийгээд өгдөг хүн байсан ч болоосой гэж эрхгүй бодогдсон шүү. Ганцаараа байхын сул талыг мэдрүүлсэн өдрүүд л сүүлийн үед үргэлжлээд байх юм. Нэг дохио өгөөд байгаа ч юм шиг. Эрүүл байхад бол яахав, ямар ч байсан ажлаа хийгээд цалингаа авчихна, өөрөө хийж хүчрэхгүй зүйлээ мөнгө төлөөд үйлчилгээний байгууллагуудаас авчихна. Болоод л байдаг юм. Өвдөөд хэвтэхэд бол хүн хүнээр л дутдаг юм байна. Нээх гоё эмээтэй, өвөөтэй, ээжтэй, аавтай өнөр өтгөн амьдармаар санагдсан шүү.
Үхтлээ халуурч хэвтэхдээ элдвийн л юм бодлоо. Бурхан ямарт нь амьдралын төлөө үхэн хатан тэмцэж амьдрах хувь тавилан оноочихоод, ямарт нь зүгээр л бусдыг шулж санаа амар амьдрах тавилан заяадаг юм бол гэж... Бодохоос бүр дургүй хүрээд бурхантай очиж зодолдмоор санагдсаан хахаха. Би нээрээ аав, ээж хоёрыг бурханы орон луу буцаж ирэхгүйгээр явсанаас хойш үргэлжийн салхи, шуурга сөрж яваа мэт амьдарч байна. Толгой үргэлж завгүй, тоо бодоод тооцоо хийгээд л байна кк. Аль нь ирээдүйтэй, аль нь илүү үнэ цэнэтэй, аль нь илүү чухал??? Цаг үргэлж ийм асуултуудад таарах хариултыг бодож олж, шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ зөв, буруу алин болохыг баталж, нотлох, баталсан хойноо шийдвэрээ хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх явцад буруу нь нотлогдвол засаж залруулах.... Гээд л үргэлжлээд байна ккк.
Яг одоо ч ядарсан хэвээрээ... Бие нэг л тэнхээ муутай. Өдрийн цайнаар өрөөнийхөө охинтой хоол идэж суухдаа энэ дархлаа суларсан шалтгаан нь сүүлийн үед турдаг гээд давс багатай хоол идсэнийх гэж дүгнэлээ. Давс огт хэрэггүй л гэх юм. Гэхдээ би яалтчгүй давсаа багасгаснаас л дархлаа муутай болчих шиг санагдаад байна. Өнөөдрөөс эхлээд давсны хэвийн хэрэглээндээ орноо яршиг. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охин заяа

Оргүйгээс охинтой гэдэг үг лав атаархсан хүний хэлсэн үг байх гэж би бодох боллоо кк. Арай илүү жаргах тавилантай хүмүүст л охин заяадаг байх. Охин хүүхэд арай л өөр юмаа нээрээ. Чадлынхаа хэрээр ээждээ туслах гээд хичээх юмаа, нээх хөөрхөн. Бууз, баншны гурил элдэж өгдөг байсан бол одоо сармис арилгаж өгөх их дуртай болчихсон ккк. "Би би би би тушлий" гээд л гүйчихнээ.
Томрох тусмаа чаддаг юм нь улам л олшрох байх. Тэгж байгаад нэг л өдөр залхуураад эхлэх байх даа кк. 
Саяхны Энэтхэг охины дуулианаас болоод бас л ямар азтай, хувьтай, заяатайдаа Монголд эмэгтэй хүн болж төрсөн юм бэ гэж бас баярлалаа. Тэр нээрээ харамсмаар... Ёстой хөөрхөн охин байсан байналэ. Хааяа бас дэлхий дахинд болж муу үйл явдлыг чагнаж ямар улсад, ямар жаргалтай амьдарч байгаагаа мэдэрч баярлаж баймаар ч юм шиг. Бид ч бас жаргал нь дэндээд даварчихсан нөхдүүд шүү. Тэгээд үргэлж Монголоо муулна.
Энэ "Оргүйгээс охинтой" гэдэг үг манжийн дарангуйллын үед л гаргасан үг байх. "Эр муу ч эмийн дээр" ч гэх шиг... Хүчтэй, ухаантай монгол эмэгтэйчүүдийг дарах бодлогын хүрээнд гаргасан л үг байх.
Монгол эмэгтэйчүүд их хүчирхэг байсныг "Монгол хатдын нууц товчоон" гэдэг номон дээр бичсэн гэсэн. Тэр номыг нэг авч унших төлөвлөгөө байгаа. Сорхугтани романаас уншихад, Мандухай сэцэн хатан киноноос харахад үгүйсгэхийн аргагүй. Тэр битгий хэл Чингисхан хөвгүүдээсээ илүү охидууддаа итгэдэг байсан гэж "Монгол хатдын нууц товчоон" дээр бичсэн байдаг гэсэн. 
Үгүй тэгээд монгол эмэгтэйчүүд мундаг гэдэг нь олон жишээгээр нотлогдох юм даа. Ямар ч айлын атаман нь ээж л байдагшд ккк. Ер нь ихэнх тохиолдолд...  2 жилийн өмнө байраа зарах гээд зар өгөхөд дандаа ганц бие бүсгүйчүүд ирж манай байрыг үзэж байсан юм даа. Урьдчилгаагаа цуглуулчихсан, үлдсэнийг нь банкны зээлээр авна гэчихсэн. 2-хон залуу ирж үзсэний 1 нь эхнэртэйгээ ирээд эхнэр нь үзээд, нөхөр зүгээр бараа болж явж байгаа байхгүй юу. Нөгөө залуу болохоор эхнэр үзээд ир гэсэн гэж байгаа юм даа. Би тэр үед залуучууд хаана явнаа гэж бодсон шүү кк. Эндээс харахад одоогийн бүсгүйчүүд ирээдүйдээ их тэмүүлэлтэй, залуучууд тэгсгээд нэг эмэгтэйнхээ амыг харсан, шийдвэр гаргах чадваргүй болчихсон юм шиг. Угаасаа ген нь тийм байхөө ккк.
Ер нь тэгээд өөрийнхөө ойр орчинд байгаа хүмүүсийг харахад ч гэсэн... Эмэгтэйчүүд л арай илүү харагдаад байгаа юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Үрийн санаа

Эхийн санаа үрд, үрийн санаа аавд, аавын санаа ууланд байдаг юм биш үү? Саяхан болсон үйл явдлаас ийм дүгнэлтэнд хүрэхэд хүрлээ. 
Нэг найзын маань нөхөр нь 7 жилийн өмнө нялх биетэй эхнэр, нярай хүүгээ орхиод эргэж ирэхгүйгээр яваад өгсөн юм. Тэр ардаа ямар их сэтгэлийн зовлон үлдээж байгаагаа огт мэдээгүй, өөрийнхөө жаргалын араас хөөцөлдөөд л яваад өгсөн. Ерөөс энэ талаар бодохыг ч хүсээгүй байх. Бүхэл бүтэн нэг хувь заяа, тавиланг аавгүй өсөх, бусдаас дутуугаа мэдэрч өсөх эмзэглэл дунд орхиод өөр амьдрал сонгоод явсан. Тэр үеийг эргээд дурсахаар... Өлгийндөө үнэгчлэн амгалан гэгч нь нойрсох нярай, гомдол нь дээд цэгтээ тулсан болов уу гэмээр цөхөрсөн найзын минь харц... Тухайн үед би тэр харцнаас цочиж билээ. Одооч мартдаггүй юм. Гэхдээ өөрт нь хэлээгүй. Байдаг л асуудалшдээ гэж тайвшруулахыг л оролдож байснаас өөрөөр би үнэндээ яаж ч чадахгүй байсан юм.
Хүү өсөж том болсон. Хүн болох замаар, жамаар л өсөж өндийсөн. Хүүтэй цуг эхийнх нь амьдрал, ажил, карьер бүх юм өсөж өндийсөн. Цаг хугацаатай уралдан сэтгэл санаа нь ч өөдрөг болсон. Өмнөх зовлон ул болж, шинэ амьдралын эрч хүчээр дүүрэн нэгэн болсон. Өнөөдөр тэр 2-т ааваас бусад бүх юм байгаа. 
4 настайдаа нэг удаа "Ээжээ, миний аав хаана байдаг юм бэ? Яагаад би бусад хүүхэд шиг аавгүй юм бэ?" гэж асуусан гэнэ. Ээж нь тэр үед тулгамдаад "Чиний аав үхчихсэн" гээд хэлчихэж. Хэсэг хугацааны дараа "Та худлаа ярьлаа. Альбом дээр байдаг аав одоо хаана байгаа юм бэ?" гэхэд нь манай найз хүүдээ уурлаад "Чиний аав муу хүн болохоор чи бид 2-г орхиод явсан" гэж ууртайгаар хэлчихсэн гэнэ. Тэрнээс хойш чимээгүй болоод, дахиж асуухгүй байна гэж надаа ярьж байлаа. 
Аавынхаа талаар асуувал ээж уурладаг юм байна гэдгийг ойлгосон учраас хүү дахиж асуухгүй, дотроо л аавтайгаа уулзахыг хүсээд явдаг байсан юм шиг байгаа юм. Бас нэг удаа ээжээсээ "аавын утсыг өгөөтөх" гэж хэлээд бас загнуулаад дуугай болсон гэнэ. Тэгээд найз маань аавыг нь их л муу хүн мэтээр ойлгуулж, дахиж асуухгүй болгох гэж  баахан юм ярьсан юм байх. Хүү наанаа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байсан хэдий ч... 
Саяхан оны өмнө гэнэт хүүгийн аав уулзахыг хүсэж ярьсан гэнэ. Надад хэлэхээр нь би шууд уулзуул л гэсэн. Аав нь ямар хүн байдгийг ядаж хараг гэж бодоод...  Гэхдээ хүүдээ хэлэхгүй байж байгаад уулзуулаарай гэж захисан юм. Тэгтэл тэсэхгүй гэртээ очоод "аав чинь чамтай уулзъя гэж байна" гээд хүүдээ хэлчихэж. Тэгсэн чинь...
Хүүгийн дотор нуугдаж байсан хүсэл, бодол тэсрэх нь тэр. Ээжийнхээ өөдөөс үл тоож байгаа юм шиг царай гаргах гэсэн боловч... Хүүхэдшдээ. Юугаа ч нууж чадахгүй. Сэтгэл нь хөөрөөд л дуу шуу ороод, гүйж харайгаад л шууд шал өөр болчихсон гэнэ. Явдал нь бараг л нисэлт болсон гэнэ. Аавыгаа огт хараагүй байж ингэж дотроо үгүйлж, бэтгэрч байсныг нь би огт мэдээгүй гээд найз маань бүр гайхчихсан сууж байлаа. 
Аав, хүү хоёрын уулзалт...
Намайг ирнэ гэж битгий хэлээрэй, маргааш өглөө яваад очъё гэж хэлж. Өглөө цайгаа уугаад сууж байхад нь орж ирж л дээ. Хүүгээсээ "Энэ хүн хэнтэй адилхан байна?" гэсэн чинь "Мэдэхгүй" гэж гайхаад сууж байсанаа "Аав уу?" гээд хэзээний хамт амьдарч байсан юм шиг, хэд хоногоор хол яваад ирж байгаа аавтайгаа уулзаж байгаа юм шиг босож очоод үнсүүлсэн гэнэ. Гэрэвших, нэрэлхэх асуудал юу ч байхгүй. Тэгээд зогсоо зайгүй "ааваа, ааваа" гээд л шулганаад л зөндөө юм ярьсан гэнэ. "Ааваа" гэснээ "энэ үгийг би бараг хэлж үзээгүй, ямар сонин юм бэ, хэлсэн чинь" гээд л инээгээд байсан гэсэн. "Та намайг сургууль дээр ирж авч байгаарай, би таныг найзууддаа харуулна, миний утсан дээр дугаараа тэмдэглээтэх, Dad гэж бичээрэй..." гээд л баахан юм шулганачихсан гэсэн. 7 жил, за 3 наснаас ухаан орсон цагаасаа гэж тооцох юм бол 4 жил бэтгэрсэн сэтгэл... Хүүхдийг хүүхэд гэж басаж болохгүй юм байна гэдгийг л бидэнд ойлгууллаа. Ямар их юм бодож, бэтгэрч явсан нь тэр өдөр мэдэгдсэн. 
Найзын хэлснээр, аавынх нь ярианаас... 
Ажил амьдрал нь өөдлөхөө больсон. Хоёр дахь амьдрал нь амьдрал болоогүй, саяхан  гэрлэлтээ цуцлуулсан. Ажил нь урагшгүй.  Нэг л өөдлөхгүй болохоор нь ламдах дуртай ээж нь баахан лам хард үзүүлсэн юм байх. Хүүхдийн заяа гомдоосноос, нуган үрийнхээ заяаг гомдоосноос, хүү нь ирэхийг нь хүлээгээд буян нэхээд байгаагаас ингээд өөдлөхгүй байгаа юм байна гээд нэг мундаг нь юм уу, тааж бууддаг нь юмуу хэлээтхэж л дээ. Тэгээд л 7 жилийн өмнө жишимчгүй хаяад явсан үртэйгээ уулзахаар ирсэн нь тэр юм гэнэ. Залуу насны болчимгүй алдаа гэж өөрийгөө цагаатгасан юм байхаа. 
Гэхдээ хүүгээ гэсэн чин сэтгэл харагдахгүй л байна гээд найз маань жоохон сэтгэл дундуур байсан. Харин хүү нь хөл нь газар хүрэхгүй баярлаад бөөн юм болж байгаа. Одоо ч сэтгэл санаа нь сэргээд, сэргэлэн болжмор шиг болчихоод байж байгаа. 
Хүүтэйгээ уулзсаны дараа байгууллагынхаа ёолконд очоод сугалаанд аз таараад, бас бүтэхгүй байсан нэг ажил нь нааштайгаар шийдэгдээд... Их сайхан болсон юм байхаа. Хэд хоногийн дараа утсаар тэгж ярьсан гэнэ.
Хүүгийн аавыгаа гэсэн сэтгэл, аавынх нь хүүгээ гэсэн сэтгэлтэй дүйж байвал жинхэнэ аз жаргал тэр болох байх. Гэвч аав зөвхөн өөрийгөө л бодсон сэтгэлээр хүүтэйгээ уулзаж нэгэн цаг үеийг хуурсан юм шиг санагдаад би бас сэтгэл гонсгор л байна. Муу үйлийн үр хэзээд ирдэг жамаар эргээд л 2 дахь бусниулсан амьдралынхаа эргүүлгэнд дахиад л ороогдоод будилна гэдгээ мэдэж л байгаа байгаа даа тэр залуу. Хувь тавилан гэж сонин юм шүү. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шунал, бас урамшуулал

Өчигдөр хөшиг сонирхохоор Шинэ сонголт орчихсон чинь гэрийнхээ тавилгуудыг голоод, бүр шунал хөдөлчихлөө. Тасархай гоё тавилгууд байх юмаа. Нэг гоё час улаан диван дээр бүр нүд унаад болдоггүй. Хэд дахин тойрвоо кк. Тийм тансаг тавилгатай гэрт амьдарвал гэрээсээ ч гарахгүй ээ гээд байхгүй юу хаха. 
Сүүлдээ бушуухан хөшигнийх нь тасаг дээр очиж нэг юм тавилганаас түр холдож, шуналын сэтгэлээ түр дарлаа кк. Хүмүүс ямар ч их хөшиг авдаг юм. Надад тэр худалдагч охидууд нь олддоггүй ээ. Хүмүүст зөвөлгөө өгч, үнэ ханшийнх нь тооцоог хийж өгч дуусахыг хүлээсээр байтал сүүлдээ халууцаад тэсвэр алдаад гараад явчихсан. Уг нь нэг гоё  цайвар гэгээлэг өнгөтэй хөшиг, тюль сонгочихоод том өрөөнийхөө 2 цонхонд хийлгэхэд зардал нь хэд болохнуу бодуулчихъя гэж бодсон юм. Ирэх хагас сайнд л дахиж очихоос...
Гэрийн ажил барагдахгүй юмөө. Нэлээн хэдэн өдөр болж байж төвхнөж дуусах шинжтэй. Одоо болтол интернет, кабел тавиулаагүй. Скаймедиа гэж дампуу газар юмаа. Бусад интернет, кабел нь орж ирээгүй болохоор өөр сонголт байхгүй л сууж байна. 
Кабелгүй болохоор зурагт үзэж чадахгүй, ФМ тавьчихсан байсан юм.  Тэгээд би бууз чимхээд сууж байсан чинь нэг гоё цоглог дуу явсан охин шууд ширээн дээр байсан жижигхэн ганжинг шүүрч аваад микрофон болгоод дуулж байгаа дүр үзүүлээд бүжиглээд кк. Нээх хөөрхөн. Тэгэхээр нь микрофон гаргаад хөгжмөнд залгаад өгчихсөн. Яах гэж ч микрофон авсан юм мэдэхгүй, хэдэн жилийн өмнө хөгжимтэй цуг авсан микрофон байдаг байсан юм. Тэрний хэрэг одоо л гарах юм шиг байна. Бөөн баяр микрофоноо бариад л "Маамуу нааш ир", "Гацуурхан" дуунуудаа дуулаад л байсан. Урьд нь зурагт үзээд хөгжим бараг асаадаггүй байсан. Ойрд хөгжмөө асаахаар охин зогсоо зайгүй бүжиглээд их хөөрхөн юмаа. Гоё дуу явахаар л бүр тогтож сууж чадахгүй салбаганачих юмаа ккк. Дуу, хөгжим, бүжигт дуртай, урлагийн мэдрэмжтэй байна гэдэг сайн хэрэг.
Сүүлийн үед охины хэл яриа, улам л тодроод байгаа. Хүн болж л яваа юм чинь аргагүй дээ. Тапочкиг жаажиг гэж хэлдэг байсан бол одоо чаавчиг гэж хэлдэг болчихсон байналэ кк. Цээжилсэн үсэгнүүдээ мартаж байгаа болов уу гэж бодоод үе үе асуугаад шалгахаар яг л хэлээд байгаа. Бас зураг зурж байна гээд зүгээр сараачдаг байсан бол одоо овоо өөрийнхөө төсөөллөөр дүрс гаргаад л байгаа.
Гэснээс, урамшуулал өгөх сурагтай. Урамшуулал авах үнэн гоё кк. Ноднингийнх шиг бас цалин нэмээсэй. Тэгвэл бүүр гоё. 
Ёооё урамшуулалт цалингийн талаар бичиж байх агшинд л мэдсэн юм шиг Мобикомоос утасны төлбөр 53514 төгрөг гэсэн мессеж ирэх юм даа кк. Аль болох зардлаа хэмнэж, ашиг орлого ихтэй л амьдармаар байх юм. Утасны төлбөр бас юув дээ зүгээр...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

...


Enrique Iglesias - Ring My Bells HD

Сүүлийн үед энэ блог руу шагайхаас залхуу хүрээд байдаг болчихлоо. Твиттерт хэт донтоод кк. Ажлын хажуугаар нэг иймэрхүү дуу сонсож гэгэлзсэн шиг л сууж байна дөө. Гэрийнхээ нетийг хурдан холбуулчих юмсан даа... 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шинэ орчин

Шинэ он гарахын өмнөхөн амжаад шинэ байрандаа нүүгээд орчихлоо. Азаар 4 хоног амралтын өдөр таарлаа. Хагас сайн өдөржингөө л юм болов. Баахан нервтлээ. Бурхан минь дахиж л нүүхгүй юм шүү. Ямар ч их новштой болчихсон юм. Одоо болтол цэгцэлж төвхнөж дуусаагүй. Хэдэн өдрийн ажил болох шинжтэй. 
Стенкний шилээ хагалуулчихсан. Тэгээд Монголд яг ийм адилхан шил хийлгэх боломжгүй гээд... Нүүлгэлтийн компанитай бас муудалцлаа. Бүх тавилгыг задлаад, буцаагаад угсраад өгсөн ч стенкний шил хагалсанд нь сэтгэл дундуур байна. Хагас сайнд шил хагалаад, бүтэн сайнд бүтэн болгож өгөх гэж байна гэж баахан уур хүргээд... Шал хачин юм авчирчихаад, бид нар зөндөө зардал гаргалаа гэж дургүй хүргээд байгаа юм даа. Тэд нартай хэрүүл хийхээсээ төвөгшөөгөөд сүүлдээ бууж өглөө. Иймэрхүү асуудал тулгарахад хажууд нэг хар юмны бараа байх хэрэгтэй л юм байналээ. Бас дахиад л дутуу, дундуур гэдгээ мэдэрч гутарсан. Бас айсан. Гэр нүүлгэж байгаа залуучуудын "энэ яаж ингэж амьдардаг юм бол?" гэсэн шинжтэй, сонирхсон харцнаас нь эмээсэн шүү сүүлдээ.
Скаймедиа тавиулна гээд дуудлага өгчихсөн чинь захиалга ихтэй байгаа гээд ирсэнгүй. Он гараад ирэх юм гэнэ. Залгахаар утсаа авахгүй байж байж арай гэж нэг авахаар нь уураа гаргаад зад загнаад хаячихсан. Их л ууртай хуучин оноо үдлээ дээ кк.
Гоё дулаахан, их тохитой байгаа. Дулаахан байх чинь ёстой жаргал юм байна. Охин нимгэхэн хувцастай байж л халууцаад байна гээд байгаа юм чинь. 16 давхраас амьдрал сайхан харагдаж байна өө. Хотыг тэр чигт нь харах үнэн кайфтай юм. 
Ор задлаад ачаад гарсан чинь орны толгойны араас нэг Burberry нусны алчуур гараад ирсэн. Тэгсэн охины аавын үнэр үнэртээд байгаа юм даа кк. Хэзээ хаясан алчуур юм бол доо? 
Нүүж орсон орой нь бусад юмаа цэгцэлж амжаагүй байж ёолкоо заслаашд. Өчигдөр орой "ёолкоо хураачих уу?" гэсэн чинь охин "үгүй үгүй" гээд хураалгахгүй байналээ.  Өнөө маргаашнаас эртхэн унтуулж байгаад хураачихнаа ккк. 
За ямартай ч өнгөрсөн жилийн хүсэл, төлөвлөгөө биелчихлээ. Одоо дараагийн хүслээ бодож, төлөвлөгөөгөө гарганаа. Тэгээд биелүүлэхийн төлөө МАРШ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS