Ойрд овоо дулаараад гоё байнаа. Өдөр уртсаад, цаг агаар дулаараад ирэхээр өвөлжин бачуурсан сэтгэл нэг тавигдах юмаа кк. Яаж өвлийг барнаа гэж айж байсан чинь нэг л мэдэхэд барчихлаа шүү.
Гэрийнхээ нет, кабелийг холбуулж санаа амарсан. Скаймедиа ёстой гоё юмаа. Даанч манай зурагт ийм кабел манайд нэвтрээгүй үед авсан болохоор HDMI гэдэг нь гэмтэлтэй байна гээд дуу нь гардаггүй. Тэгээд өөр оролт ч билүү нэг юмаар нь үзэж байгаа кк. Тэглээ ч гэсэн гоё л гарч байна. Номингоос очоод асуусан чинь "тэр үед энэ оролтыг нь шалгадаггүй байсан юм, одоо засварын газар очоод тохируулчих" гэнээ. Бас нэг ажил нэмэгдчихлээ кк. Тэр HD сувгууд нь ямар гоё гардаг юм бэ? Пээ урьд нь юу үздэг байсан юм бэ гэж гайхсаншд кк.
Хэд хоногийн өмнө охины аав яриад... Гэрт ирье гэхээр нь уур хүрээд "хэрэггүй, би амармаар байна" гэсэн чинь заавал очно гэж зөрүүдлээд... Тэр муу ер нь яахаараа дандаа тэгж өөрийнхөөрөө зүтгэж, бас дандаа намайг дийлдэг байнаа. Яаж ийж байгаад л тэрний дураар болчихдог. "Би чамаас удаан нуусан нэг нууц юм ярья" гээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд ирэхийг нь зөвшөөрлөөшд кк. Тэгсэн чинь шал сонин юм хэлдэг юм даа. Миний үй зайгүй найз миний тухай их тааламжгүй зүйл хэлсэн юм гэнэ. Намайг их том хүнтэй явдаг, хол байгаарай чи гэсэн гэнээ хахаха. Ямар том хүн юм бол доо? Хашир тухайн үед манай хүнд талтай байсан л даа. Бид 2-г танилцуулсан юм. Тэгээд надад алдчихна гэж бодоогүй байх. Даанч тэр үед байн байн мессеж бичээд, хаана хэнтэй байна гээд асуугаад байдаг байсан юм. Тэгээд анаж байгаад бид 2-г тусдаа байх үед утасдаад баахан дэмий юм ярьчихсан юм байна. Нөгөө мангар нь тэрэнд нь итгэж л байдаг. Үгүй ээ тэгээд үй зайгүй найзад нь итгэхгүй ч гээд яахав дээ. Би одоо тэр 2-н хэнийг нь ч буруутгахав дээ.
Бид 2-т урт удаан хугацааны хэрүүлийн алим бэлэглэсэн найзыгаа буруутгах уу, хүний худал үгэнд итгэж охин бид 2-н хувь заяагаар тоголсон охиныхоо аавыг буруутгах уу? Надаа лав алийг нь ч гэх сонголт алга. Яагаад нэг нь тэгж хэнд ч ашиггүй зүйлийг худлаа ярьж, нөгөөх нь тухайн үед нь асууж тодруулаад үг хэлээрээ ойлголцчихгүй өнгөрсөн юм бол? Амьдрал ийм хорлонтой. Энэ бүх хугацаанд би юу ч мэдээгүй явж л байдаг. За за ингэх л ёстой байсан юм байлгүй, төвөг цаашаа. Ямартай ч охины аавын надад уурлаад байдаг байсан шалтгаан тодорхой боллоо. Тэр тэгж л байдаг, тэглээ гээд надаас хэзээ ч бүр явж чаддаггүй юм чинь.

0 Сэтгэгдэл:
Post a Comment