RSS

Шунал, бас урамшуулал

Өчигдөр хөшиг сонирхохоор Шинэ сонголт орчихсон чинь гэрийнхээ тавилгуудыг голоод, бүр шунал хөдөлчихлөө. Тасархай гоё тавилгууд байх юмаа. Нэг гоё час улаан диван дээр бүр нүд унаад болдоггүй. Хэд дахин тойрвоо кк. Тийм тансаг тавилгатай гэрт амьдарвал гэрээсээ ч гарахгүй ээ гээд байхгүй юу хаха. 
Сүүлдээ бушуухан хөшигнийх нь тасаг дээр очиж нэг юм тавилганаас түр холдож, шуналын сэтгэлээ түр дарлаа кк. Хүмүүс ямар ч их хөшиг авдаг юм. Надад тэр худалдагч охидууд нь олддоггүй ээ. Хүмүүст зөвөлгөө өгч, үнэ ханшийнх нь тооцоог хийж өгч дуусахыг хүлээсээр байтал сүүлдээ халууцаад тэсвэр алдаад гараад явчихсан. Уг нь нэг гоё  цайвар гэгээлэг өнгөтэй хөшиг, тюль сонгочихоод том өрөөнийхөө 2 цонхонд хийлгэхэд зардал нь хэд болохнуу бодуулчихъя гэж бодсон юм. Ирэх хагас сайнд л дахиж очихоос...
Гэрийн ажил барагдахгүй юмөө. Нэлээн хэдэн өдөр болж байж төвхнөж дуусах шинжтэй. Одоо болтол интернет, кабел тавиулаагүй. Скаймедиа гэж дампуу газар юмаа. Бусад интернет, кабел нь орж ирээгүй болохоор өөр сонголт байхгүй л сууж байна. 
Кабелгүй болохоор зурагт үзэж чадахгүй, ФМ тавьчихсан байсан юм.  Тэгээд би бууз чимхээд сууж байсан чинь нэг гоё цоглог дуу явсан охин шууд ширээн дээр байсан жижигхэн ганжинг шүүрч аваад микрофон болгоод дуулж байгаа дүр үзүүлээд бүжиглээд кк. Нээх хөөрхөн. Тэгэхээр нь микрофон гаргаад хөгжмөнд залгаад өгчихсөн. Яах гэж ч микрофон авсан юм мэдэхгүй, хэдэн жилийн өмнө хөгжимтэй цуг авсан микрофон байдаг байсан юм. Тэрний хэрэг одоо л гарах юм шиг байна. Бөөн баяр микрофоноо бариад л "Маамуу нааш ир", "Гацуурхан" дуунуудаа дуулаад л байсан. Урьд нь зурагт үзээд хөгжим бараг асаадаггүй байсан. Ойрд хөгжмөө асаахаар охин зогсоо зайгүй бүжиглээд их хөөрхөн юмаа. Гоё дуу явахаар л бүр тогтож сууж чадахгүй салбаганачих юмаа ккк. Дуу, хөгжим, бүжигт дуртай, урлагийн мэдрэмжтэй байна гэдэг сайн хэрэг.
Сүүлийн үед охины хэл яриа, улам л тодроод байгаа. Хүн болж л яваа юм чинь аргагүй дээ. Тапочкиг жаажиг гэж хэлдэг байсан бол одоо чаавчиг гэж хэлдэг болчихсон байналэ кк. Цээжилсэн үсэгнүүдээ мартаж байгаа болов уу гэж бодоод үе үе асуугаад шалгахаар яг л хэлээд байгаа. Бас зураг зурж байна гээд зүгээр сараачдаг байсан бол одоо овоо өөрийнхөө төсөөллөөр дүрс гаргаад л байгаа.
Гэснээс, урамшуулал өгөх сурагтай. Урамшуулал авах үнэн гоё кк. Ноднингийнх шиг бас цалин нэмээсэй. Тэгвэл бүүр гоё. 
Ёооё урамшуулалт цалингийн талаар бичиж байх агшинд л мэдсэн юм шиг Мобикомоос утасны төлбөр 53514 төгрөг гэсэн мессеж ирэх юм даа кк. Аль болох зардлаа хэмнэж, ашиг орлого ихтэй л амьдармаар байх юм. Утасны төлбөр бас юув дээ зүгээр...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment