RSS

Охин заяа

Оргүйгээс охинтой гэдэг үг лав атаархсан хүний хэлсэн үг байх гэж би бодох боллоо кк. Арай илүү жаргах тавилантай хүмүүст л охин заяадаг байх. Охин хүүхэд арай л өөр юмаа нээрээ. Чадлынхаа хэрээр ээждээ туслах гээд хичээх юмаа, нээх хөөрхөн. Бууз, баншны гурил элдэж өгдөг байсан бол одоо сармис арилгаж өгөх их дуртай болчихсон ккк. "Би би би би тушлий" гээд л гүйчихнээ.
Томрох тусмаа чаддаг юм нь улам л олшрох байх. Тэгж байгаад нэг л өдөр залхуураад эхлэх байх даа кк. 
Саяхны Энэтхэг охины дуулианаас болоод бас л ямар азтай, хувьтай, заяатайдаа Монголд эмэгтэй хүн болж төрсөн юм бэ гэж бас баярлалаа. Тэр нээрээ харамсмаар... Ёстой хөөрхөн охин байсан байналэ. Хааяа бас дэлхий дахинд болж муу үйл явдлыг чагнаж ямар улсад, ямар жаргалтай амьдарч байгаагаа мэдэрч баярлаж баймаар ч юм шиг. Бид ч бас жаргал нь дэндээд даварчихсан нөхдүүд шүү. Тэгээд үргэлж Монголоо муулна.
Энэ "Оргүйгээс охинтой" гэдэг үг манжийн дарангуйллын үед л гаргасан үг байх. "Эр муу ч эмийн дээр" ч гэх шиг... Хүчтэй, ухаантай монгол эмэгтэйчүүдийг дарах бодлогын хүрээнд гаргасан л үг байх.
Монгол эмэгтэйчүүд их хүчирхэг байсныг "Монгол хатдын нууц товчоон" гэдэг номон дээр бичсэн гэсэн. Тэр номыг нэг авч унших төлөвлөгөө байгаа. Сорхугтани романаас уншихад, Мандухай сэцэн хатан киноноос харахад үгүйсгэхийн аргагүй. Тэр битгий хэл Чингисхан хөвгүүдээсээ илүү охидууддаа итгэдэг байсан гэж "Монгол хатдын нууц товчоон" дээр бичсэн байдаг гэсэн. 
Үгүй тэгээд монгол эмэгтэйчүүд мундаг гэдэг нь олон жишээгээр нотлогдох юм даа. Ямар ч айлын атаман нь ээж л байдагшд ккк. Ер нь ихэнх тохиолдолд...  2 жилийн өмнө байраа зарах гээд зар өгөхөд дандаа ганц бие бүсгүйчүүд ирж манай байрыг үзэж байсан юм даа. Урьдчилгаагаа цуглуулчихсан, үлдсэнийг нь банкны зээлээр авна гэчихсэн. 2-хон залуу ирж үзсэний 1 нь эхнэртэйгээ ирээд эхнэр нь үзээд, нөхөр зүгээр бараа болж явж байгаа байхгүй юу. Нөгөө залуу болохоор эхнэр үзээд ир гэсэн гэж байгаа юм даа. Би тэр үед залуучууд хаана явнаа гэж бодсон шүү кк. Эндээс харахад одоогийн бүсгүйчүүд ирээдүйдээ их тэмүүлэлтэй, залуучууд тэгсгээд нэг эмэгтэйнхээ амыг харсан, шийдвэр гаргах чадваргүй болчихсон юм шиг. Угаасаа ген нь тийм байхөө ккк.
Ер нь тэгээд өөрийнхөө ойр орчинд байгаа хүмүүсийг харахад ч гэсэн... Эмэгтэйчүүд л арай илүү харагдаад байгаа юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment