RSS

Шинэ орчин

Шинэ он гарахын өмнөхөн амжаад шинэ байрандаа нүүгээд орчихлоо. Азаар 4 хоног амралтын өдөр таарлаа. Хагас сайн өдөржингөө л юм болов. Баахан нервтлээ. Бурхан минь дахиж л нүүхгүй юм шүү. Ямар ч их новштой болчихсон юм. Одоо болтол цэгцэлж төвхнөж дуусаагүй. Хэдэн өдрийн ажил болох шинжтэй. 
Стенкний шилээ хагалуулчихсан. Тэгээд Монголд яг ийм адилхан шил хийлгэх боломжгүй гээд... Нүүлгэлтийн компанитай бас муудалцлаа. Бүх тавилгыг задлаад, буцаагаад угсраад өгсөн ч стенкний шил хагалсанд нь сэтгэл дундуур байна. Хагас сайнд шил хагалаад, бүтэн сайнд бүтэн болгож өгөх гэж байна гэж баахан уур хүргээд... Шал хачин юм авчирчихаад, бид нар зөндөө зардал гаргалаа гэж дургүй хүргээд байгаа юм даа. Тэд нартай хэрүүл хийхээсээ төвөгшөөгөөд сүүлдээ бууж өглөө. Иймэрхүү асуудал тулгарахад хажууд нэг хар юмны бараа байх хэрэгтэй л юм байналээ. Бас дахиад л дутуу, дундуур гэдгээ мэдэрч гутарсан. Бас айсан. Гэр нүүлгэж байгаа залуучуудын "энэ яаж ингэж амьдардаг юм бол?" гэсэн шинжтэй, сонирхсон харцнаас нь эмээсэн шүү сүүлдээ.
Скаймедиа тавиулна гээд дуудлага өгчихсөн чинь захиалга ихтэй байгаа гээд ирсэнгүй. Он гараад ирэх юм гэнэ. Залгахаар утсаа авахгүй байж байж арай гэж нэг авахаар нь уураа гаргаад зад загнаад хаячихсан. Их л ууртай хуучин оноо үдлээ дээ кк.
Гоё дулаахан, их тохитой байгаа. Дулаахан байх чинь ёстой жаргал юм байна. Охин нимгэхэн хувцастай байж л халууцаад байна гээд байгаа юм чинь. 16 давхраас амьдрал сайхан харагдаж байна өө. Хотыг тэр чигт нь харах үнэн кайфтай юм. 
Ор задлаад ачаад гарсан чинь орны толгойны араас нэг Burberry нусны алчуур гараад ирсэн. Тэгсэн охины аавын үнэр үнэртээд байгаа юм даа кк. Хэзээ хаясан алчуур юм бол доо? 
Нүүж орсон орой нь бусад юмаа цэгцэлж амжаагүй байж ёолкоо заслаашд. Өчигдөр орой "ёолкоо хураачих уу?" гэсэн чинь охин "үгүй үгүй" гээд хураалгахгүй байналээ.  Өнөө маргаашнаас эртхэн унтуулж байгаад хураачихнаа ккк. 
За ямартай ч өнгөрсөн жилийн хүсэл, төлөвлөгөө биелчихлээ. Одоо дараагийн хүслээ бодож, төлөвлөгөөгөө гарганаа. Тэгээд биелүүлэхийн төлөө МАРШ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment