Охины хамгийн анхны шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өндөрлөв. Охины хэлдгээр Ёоохк болоод дууслаа ашгүй ккк. "Ёоохк бохоо балаажаа өшөөд гоё болно тэмээ?" (ёолк болохоор платье өмсөөд гоё болно тиймээ) гэж хичнээн өдөр ярьж ярьж өнөөдөр нэг юм боллоо.
Ээж аав нар амьтны хувцас өмсөөд танигдахгүй болоод ирээрэй, хүүхдүүд эрхлээд уйлаад баяр болохтой манатай юм болно гээд багш нь захиад байсан. Толгойдоо туулайны баг өмсөөд, маскарадын шил зүүгээд очсон чинь намайг хараад таниад уйлагнадаг байнашд. Тэгэхээр нь зугатаагаад, нуугдаад... Хүмүүсийн араар нуугдаж байгаад зургийг нь ч олигтой авч чадаагүй. Олны дунд намайг харчихвал шууд эрхлээд уйлаад унана гэж бодоод...
Хун болно, бүжиглэнэ гээд дэрэвгэр хормойтой купальник авахуулсан. Нөгөө хун болох маамаанууд нь бүжиглэх ч гэж дээ, баахан ангайж зогсож байгаад тааравшд кк. 5 настай дээд ангийнх нь хүүхдүүд орж ирж дуулж бүжиглэсэн. Шал өөр юмаа. Хэзээний юмны учрыг сайн ойлгодог болчихсон, дуулж бүжиглэнэ ч гэж цоглог байгаа юм чинь. 2-3 настнууд бол яахав хөгжим дагаад нэг юм дуулалдаад байна. Бүжиглэх гээд үзээд л байх юм кк. Гэхдээ сайн чадахгүй. Тэгснээ Ганнам стайлын ая тавьсан чинь салбаганаж өгч байнаа, нээх хөөрхөн.
За тэгээд охины шинэ жилийн цэнгүүн гэж энд тэнд ээж аавыгаа хараад уйлалдаж майлалдсан, эсвэл гайхаж ангайсан ганган хувцастай маамаанууд баахан бужигналдаж байгаад нэг юм өндөрлөв.
0 Сэтгэгдэл:
Post a Comment