Охины үг хэл улам олшроод, улам л эгдүүтэй болоод байнаа. Хэдхэн хоногийн өмнө Божмой гээд байсан бол өчигдөр Божнол гэж хэлээд байсан кк. Нээх удахгүй Болжмор гэж зөв хэлэх байхаа.
Одоо утсан дээрх пианогоо гаргаж ирж байгаад намайг хөгжим тогло гээд салахаа больчихлоо. Нэг удаа Гацуурхан дууны аяыг сонсголоороо оруулчихсан юм. Тэрнээс хойш салахаа больсон дарамтлаад кк. Би хөгжим дарж, охин дуулж орой бөөн л дуу хуур болдог боллоо. Маамуу нааш ир дууг бас аяыг нь оруулж сурсан. Тэгж байгаад даралтат хөгжим авч өгье гэж бодогдоод байгаа. Хүүхдийн тоглоомон төгөлдөр хуур ч юмуу эсвэл.
Охины ангийнхан бүгдээрээ дуучин. Үнэн хөгжилтэй. Орой авч байхад ичихээ мэдэхгүй орилолдоод л дуулаад байнаа хахаха. Одоохондоо ичиж мэдэхгүй нас юм чинь... Ёстой элэг авмаар... Сая цэцэрлэг дээр нь шалгалт ирээд шалгасан чинь охины ангийн хүүхдүүд дээд ангийн хүүхдүүдээсээ их дуу сурчихсан байна гэнээ.
Өчигдөр оройжин надад хоол, цай өгч тоголлоо. Би идэж байгаа дүр үзүүлж бөөн юм болов. Сүүлдээ бүр миний залхуу хүрээд кк.
- Пообий уухуу? (Кофе уух уу?)
- За тэгье
- Зааа, май пообий...
Ууж байгаа дүр үзүүлэхээр бөөн баяр дараагийн юмаараа дайлах гээд хаха.
- Бууж итүү? (Бууз идэх үү?)- Хуужуугууяа итиймүү? (Хуушуур идэх юм уу?)
- Томпоод уухыму? (Компот уух юм уу?)
Өчигдөр орой нээрээ надад хичнээн их хуушуур, бууз, компот өгчихвөө кк. Сүүлдээ "би цадчихсаан, одоо болно" гээд байхад л дайлах гэж зүтгээд... Охин намайг дайлж, би ууж идэж тоглохоор их л зугаатай байсан юм шиг байгаа юм. Эхлээд надад хөгжилтэй байснаа, сүүлдээ залхуу хүрээд эхэлсэн хаха.
Болжмор шиг шулганаад байгаа болохоор нь өчигдөр "Божнол" гээд нэр өгчихсөн охиндоо. "Божнолоо" гэсэн чинь "ааан?" гээд байгаа юм даа кк. Өнөөдөр орой мартчихна л даа хахаха.
0 Сэтгэгдэл:
Post a Comment