RSS

Дуулиант оюутан нас

Хэдхэн хоногийн дараа манайд ирэх гэж байгаа "MLTR" хамтлагийн дуунуудыг сонсонгоо ажлаа хийгээд сууж байна. Би "Михаил рокоор занималджийн" гээд орчуулчихаад байгаа кк. Үнэхээр гоё уянгалаг дуунуудтай шүү. Сонсох тусам оюутан насандаа эргээд оччихмоор, сэтгэл хөдлөөд уйлмаар ч юм шиг... Нэг л сонин мэдрэмж төрөөд байна. Гоё мөртлөө гунигтай ч юм шиг. Мэдэхгүй ээ... 
Оюутан байхад англи хэлний хичээл дээр энэ хамтлагийн дууг дуулж сурдаг байж билээ. Уянгалаг аялгуутай, зөөлөн хэмнэлтэй болохоороо хэл сурж байгаа хүмүүс дуулахад их тохиромжтой юм шиг байгаа юм. Энэ хамтлаг ирэх сураг гарсанаас хойш оюутан цаг минь дурсагдаад сэтгэл гэгэлзүүлээд байгаа. Дууг нь сонсохоор бүүр ч их...
Дээд сургуулийн ангийнхантайгаа одоо ч бараг тааралдахаа ч больж дээ. Үй зайгүй 3 найз бүсгүйн 2-той нь одоо болтол холбоотой байгаа. Нэг маань том дарга болоод завгүй алга болсон. Бусад нь ч тэгээд чимээгүй мөр мөрөө хөөгөөд сураг алдрах юм даа. 
Манай ангийг хамгийн гоё охидуудтай анги гэдэг байсан юм.  Ямар сайндаа нэг удаа компьютерийн танхимд юм хийгээд сууж байсан гадны 2 залуу багшаас "энэ миссүүдийн анги юм уу?" гэж асуусан гэнээ.  Тэгж асуусан гээд ярьсан чинь манай хөвгүүд "бид нар тэгвэл мистерүүд" гээд учиргүй барьцаж билээ ккк. Бид нарыг мисс гэж хэлсэн гээд охидууд онгироод, бид нар тэгвэл мистер гэж хөвгүүд босож ирж цээжээ дэлдээд хөөрхөн шуугиан болоод өнгөрч байсан юм.
1-р курсэд манай анги 2-хон эрэгтэйтэй байлаа. Нэг нь алга болчихвол "манай ангийн хөвгүүдийн тал нь хааччихваа?" гээд л инээлддэг байлаа. 2-р курсээс жилийн чөлөө аваад орж ирж байгаа 2, өөр ангиас шилжиж ирсэн 1 гээд 3 залуу нэмэгдээд овоо 5 залуутай болж билээ. Сайхан гарууд хааяа 5-уулаа нийлээд алга болчихдог байв. Архидаад алга болдог хаха. Тэгсэн нэг удаа ЭЗО-н багш "танай ангийн хүнд нэртэй хүнд гарууд хааччихваа?" гэнээ. Тэгж хэлэхээр нь бид хэд ямар хүнд нэртэй, хүнд гарууд гэдгийг анзаарч бөөн инээдэм болоод кк. 2-нх нь нэр 10 үсэгтэй, 1-нх нь 11 үсэгтэй,  1-нх нь 12 үсэгтэй, үлдсэн 1-нх нь 13 үсэгтэй аймаар хүнд хүнд утгатай нээрээ хүнд гарууд байсныг бид нар анзаардаггүй байсан байналээшд. Тэрнээс хойш нөгөө хэдийгээ хүнд нэртэй, хүнд гарууд гэж шоолдог болчихсон. Сонирхолтой нь манай 5 хүнд гарын хэн нь ч тамхи татдаггүй байлаа. Архийг бол хөнтөрнөө хаха. 
Охидууд зав зай л гарвал косметикоо дэлгээд л будаг шунх, хувцас хунар яриад тойроод суучихдаг байлаа. Тэр ярианд манай хүнд гаруудын дургүй гэж... Хажуунаас сонсоод л залхуу нь хүрдэг байсан юм шиг байгаа юм ккк.
Манай охидууд лекцэн дээр бол нээх мундаг царайлаад хамгийн урд суудлуудад очоод суучихдаг байлаа.  Урд талын хэдэн суудлыг бүр өмчлөөд авчихсан, өөр хүмүүс суучихвал учиргүй дургүйцдэг байж билээ. Яах гэж тэгдэг байсан юм болоо кк. Өөр оюутнууд суучихсан байвал тэрүүхэн тэндээ аашлаад, хялалзаад хөөрхөн нь аргагүй уураа илэрхийлчихнээ хаха.
Хичээл тараад л бидний хэсэг нөхөд дэлгүүр хэсье гээд гараад харайчихдаг байсан юм. Хамгийн их ордог дэлгүүр нь одоо Их монгол ресторан байгаа байранд байсан Боржин гэдэг дэлгүүрт... Тэгээд Топ шоп орно. Өөр олигтой дэлгүүр байдаггүй байсан юм болов уу? Хичээл тарахаараа дэлгүүр хэсэх ямар ч дуртай байсан юм. Одоо ч дуртай л даа, гоё сэтгэл сэргээдэг юм чинь дэлгүүр хэсэхэд кк. 
Нэг удаа торт идмээр санагдаад бид 4 мөнгөө нийлүүлж байгаад нэг торт аваад манай гэрт очоод 4 тэнцүү хуваагаад идчихэж билээ. Идэж дуусангуутаа пологтоод дахиж хэзээ ч торт идэхгүй болов оо. Тэгснээ маргааш нь л өчигдрийн тортыг дахиад идмээр байна гээд санаад эхэлж байгаа юм чинь хахаха. Одоо болтол тэр торт хамгийн амттай байсан гэж ярьдаг юм манай хэд. 
Заримдаа үхрийн жигнэсэн мах аваад манай гэрт очоод будаа агшаагаад холиод идчихнэ. Тэр хоолонд би одоо болтол дуртайшд. Хийхэд амархан бас гоё амттай. 
Бид хэдийн өдөр тутам авч иддэг байсан зүйл нь тэр үед хүмүүс их дуртай  байсан ширхэгийн вафли байсан юм байна. Одоо тэр вафлийг тоож иддэггүйшд. Заримдаа хөөрхий муу 100-н Янзага печенье авч иднээ. Өлссөн үед их гоёшд. 150 төгрөг гээд ууттай цагаан самар их авч иддэг байсан юм бас.
Манай ангийн нэг охины 10 жилийн ангийнх нь найз, одоо олны танил болоод нэлээд нэрд гарчихсан нэг жүжигчин бүсгүй тухайн үед СУИС-т сурч байхдаа нэг удаа манай ангид ирж багт наадамд бэлдүүлж байлаа. Тэгээд ангийнхандаа очоод манай ангийн охид, хөвгүүдийн хөөрхөн ганганыг бишрээд л ярьж байсан гэсэн ккк.
Гэснээс нээрээ 1-р курсэд орсон жил сургуулийн урлагийн үзлэг болсон чинь манай ангийнхан бэлдэж чадахгүй байсаар байгаад ороогүй юм. Орохгүй байх шалтгаан нь үнэн инээдтэй. Урлагийн үзлэгт бэлдэж байхад хэн нь ч билээ "Хичээлийн эрхлэгч урлагийн үзлэгт орохгүй бол сургуулиас хөөнө гэж байна" гэж хэлснээс болсон юм. Үнэн ч байсан юмуу, худлаа ч байсан юмуу мэдэхгүй. Тэр яриаг сонсонгуутаа бөөн далим. "Бид нар ямар урлагийн сургуульд сурч байгаа юмуу, эдийн засгийн сургуульд сурч байгаашд. Хөөхийг нь харъя" гээд тараад алга болцгоож билээ. Тэгээд үнэхээр урлагийн үзлэгт ороогүй. Хичээлийн эрхлэгч "манай сургуулийн түүхэнд тохиолдож байгаагүй явдал боллоо, бүхэл бүтэн ангиараа сургуулиас зохиож байгаа ажилд оролцсонгүй" гэж уурласан гэсэн кк. Бас л сайхан хүнд гарууд байсан шүү манайхан.
Хааяа хичээл тараад автобусанд суугаад явна. Тэр үед автобус 100 төгрөг байсан юм. Ороод 50 төгрөг өгөөд буруу хараад зогсчихно. Кондутор мөнгө нэмж өг гээд нэхэхээр нь "өгсөн нь их юмшд" гээд ярдаглаад буруу харчихдаг байж билээ. Хамтдаа олуулаа явж байхдаа л тэгж онгирношд. Ганцаараа бол тэгж чадахгүйшд кк.
Бид хэд хичээл тараад дэлгүүр хэсээд явахаараа бас их адал явдалтай учирдаг байжээ ккк. Залуу ч байж, хөөрхөн ч байж. Залуучууд танилцъя гэж их өднө. Зарим нь машинтай явж байснаа  харчихаад эргээд араас дагачихдаг байж билээ хаха. Нэрээ худлаа хэлээд сайхан хошгоруулдаг байсан. Тэр үед гар утас дөнгөж хэрэглэж эхэлж байсан үе болохоор бид нар ямар утастай байсан биш. Харин гар утастай залуучууд биднийг их хоргоодог байж кк.
Нэг удаа 2 найзтайгаа 3-лаа сургуулийн гадаа  замын хажууд сууж байсан чинь тухайн үед сургуулийн ойрхон байсан нэг компаний босс, одоо гишүүн болчихсон нэгэн этгээд  машинтайгаа хажууд ирж зогссоноо:
- Юу хийцгээж байгаа юм, охидуудаа гэнээ. Тэгсэн манай нэг найз:
- Сууж байгааг харж байгаа биз дээ гэж өөдөөс нь хэдэрлэв.
- Салхинд гарах уу? гэхээр нь миний бас хэдэр зан хөдлөөд:
- Салхинд л сууж байнашд гэчихсэн чинь уур нь хүрээд давхиад явчихаж билээ хаха.
Дээд курсын залуучууд бас их өддөг байсан юмаа. Номын санд сууж байхад ойрхон ирж суучихаад яриа өдөөд л, хичээл зааж өгөх нэрээр танилцана. Тараад явахаар зарим нүүрэмгий нь шууд хүрч ирээд яриа өднө, зүг нийлвэл цуг явъя гэнэ. Сүүлдээ дээд курсын хэдэн залуутай найзууд болчихсон. Хичээл тараад л сургуулийн ойрхон пабад ороод пиав уугаад буу халаад суучихдаг байлаа. Тэр хэдийн пароль нь "хичээлээ давтах уу?" гэдэг байсан хаха. Хичээл давтъя гэнгүүтээ пиав уугаад суучихдаг аан. Тэр үед надад дурласан дээд ангийн залуу одоо болтол над руу ярьдаг юм. Одоо болтол надад хайртай гэсэн кк. Би даанч тоож сонирхохгүй гачлантай хорвоо юм даа ккк. Тэр үед хамт хичээл давтах нэрээр пиавддаг байсан залуучууд одоо бүгд томорцгоочихсон, мундаг явж байгаа. Манай сургууль ч угаасаа мундагуудын сургууль л даа гээд онгироод байхгүй юу кк. 
Оюутан байхад үерхдэг байсан залуу одоо нэг банкинд нэлээн дээгүүр албан тушаалд байгаа. Одоо хааяа мессенжэрээр л холбогддог юм. Намайг охиноо төрүүлсний дараа миний өмнөөс зөндөө их баярлаж байна гээд... "Одоо би чамайг эргэж очилтой биш данс руу чинь мөнгө шилжүүлчихье, охиндоо хэрэгтэй юмыг нь авч өгөөрэй" гэхээр нь "хүрээд л ирэхгүй юу" гэсэн "үгүй үгүй болохгүй" гээд бөөн сүр болж байсан юм. Гэснээс хамт дээд сургуульд байсан, дараа нь хамт ажиллаж байсан нэг залуу намайг "эрийн тэнгэртэй ч ханийн тэнгэргүй" гэж шоолоод... Бараг л үнэн юм шигээ хахаха. Хөөрхий минь надтай хаа очиж дандаа сайн бас сайхан залуучууд учирдаг байсан юм кк. Хамгийн миа нь миний охины аав... За хэрвээ нөгөөх чинь энэ блогийг мэддэг, орж ирж уншдаг бол уур нь хүрэх байх даа хаха. 
За ер нь ингээд зогсоё. Үг олдож, үхэр холдлоо. Нэг мэдсэн чинь сайхан хадуурч байна. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment