RSS

Айдас

Өчигдөр орой ямар их айваа. Унтах гээд хэвтсэн чинь дээд айлд гэнэт пижигнээд явчихсан. "Гар, зайл" гээд байгаа дуулдсан. Тэгээд удалгүй л нэг согтуу юм хашгичаад л, бүгдийг нь ална, агсан тавина гэж орилоод айл айлын хаалга балбаад эхлэв. Удалгүй  манай хаалга  ч пижигнээд л явчихсан. Босон харайгаад дурангаар харсан чинь орцны жижүүр юмуу, нэг аймаар царайтай хүн шатны доогуур сүүтэгнээд байдаг байсан, тэр байгаа юм даа. Дээд айл руу яах гэж орсон юм бүү мэд, хөдөөнөөс ирсэн айл байдаг юм. Бодвол тэгээд юм бодохгүй хаалгыг нь нүдэхээр гэртээ оруулчихсан байх. 
Би айсандаа шууд 102 луу залгасан чинь маш хурдан утсаа авсанаа хаяг хэлүүлж аваад л "дуудлага хүлээж авлаа" гэсэн. 12 минутын дараа 9911-тэй дугаараас "Амрыг эрье. Дуудлагын дагуу ирлээ" гэж байналээ. Ёстой шуурхай юм байна. 
Манай хаалгыг балбаад эхлэнгүүт хамт ажилладаг байсан, доод айлын залуу гарч ирээд өнөөхийг бариад авсан. Азаар манай орцонд хамт ажиллаж байсан хүмүүс амьдардаг болохоор бас гоё юмаа. "Өнөө Тунгааг чинь айлгачихлаа, охин нь айгаад сүйд болно" гээд гараад гүйсэн гэсэн, нээх хөөрхөн ккк. Би дурангаар харангуутаа, нээх зориг орж гарч ирээд "102 дуудчихсан" гээд байгаа юмаа. Нөгөө согтуу чинь намайг цагдаа дуудсан гээд мэдчихсэн. Одоо яанаа.
Аль анхны цас орсон өдөр гадаа нэг хүн цас цэвэрлэж байна гээд өдөржин цемент нүдээд байсан юм. Цас цэвэрлэж байгаа юм чинь гээд л тэвчээд байсан чинь сүүлдээ дуу чимээ нь бүүр дарамттай санагдаад... Амралтын өдөр байсан болохоор тэсэлгүй балкон дээр гараад "аяархан цэвэрлээч" гээд загначихсан юмаа. Миний ам ямар болох биш кк. Тэгсэн тэр муу согтуу толгой цас цэвэрлэж байсан юм байж. Тэгээд "намайг цас цэвэрлэж байхад чи загнасан" гээд хашгичаад байналээ. Намайг бүр хорхойтой араандаа зууж явж байгаад өчигдөр агсан тавьсан юм шиг байна.
Охиноо айж байгаа болов уу гэж бодоод буцаж ороод харсан чинь нам унтаж байсан. Тэгээд тайвшрангуутаа буцаж орцонд гараад, цагдаад ховлоод ккк. Гарч ирж согтуу толгойг барьж авсан залуугийн эхнэр нь өнөөдөр хорооны цагдаад бичгээр гомдол гаргаж өгөхөөр болсон. Өчигдрийн цагдаа заавал бичгээр гомдол гаргаарай гээд байсан юм.
Гэртээ орчихоод гэнэт айснаас болоод зүрх дэлсээд тайвширч чаддаггүй. Урьд нь ерөөсөө ийм айдас мэдэрч үзээгүй юм байналээшд. Муу ч гэсэн нэг эр хүний нөмөр, нөөлөг хэрэгтэй юм байна. Нээрээ юу ч боддоггүй явж. 
Дээд давхарт байдаг, хүүтэйгээ 2-лхнаа амьдардаг найзыгаа яасан бол гэж бодоод бас санаа зовов. Тэгсэн "Би дандаа л ийм айдас мэдэрдэгшд. Орой үдэш машинаа тавихдаа бүр их айдаг" гэнэ. Би машингүй болохоороо анзаардаггүй байсан юм байна л даа. Хүү нь унтаагүй байсан болохоор айгаад уйлсан гэнэ.
Тэдний хүү ч яахав удахгүй том болоод айхаа болино. Миний охин том болоод ч нэмэргүй гэж бодсон чинь бүүр их санаа зовдог байнашд. Одоохондоо ч яахав, муу ч гэсэн нэг эр хүний хугархай хамт байгаа болохоор кк. Зээ дүү том болоод ажил, амьдрал хөөгөөд тусдаа гараад явчихвал... За за больё, муу юм бодохгүй ээ. Ерөөсөө хүнтэй сууя яршиг гээд байхгүй юу хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment