RSS

Давсгүй, чихэргүй...

Яг одоо надаас "энэ дэлхийн хамгийн сайхан амттан юу вэ?" гэж асуувал би ДАВС гэж хариулнаа. Өнөөдөр давсгүй хооллолтын 3 дахь өдөр. Өглөө сахаргүй, сүүгүй кофе уусан. Өнөөдрөөс сахаргүй цай, кофе ууж байх төлөвлөгөөтэй байгаа. Цай, кофе сахаргүй уух ч асуудалгүй ээ. Маргаашнаас төмсийг жагсаалтаас гаргана. Гурилыг харин хэзээнээс гаргадаг юм билээ кккк. Гүрийж байгаад 10 хоночихвол... 11 дэхь хоногоосоо давсны хэрэглээгээ 50%-иар хорогдуулна гэж бодоод байгаа. Дандаа огт давсгүй хоол иднэ гэдэг бас арай ч амжихгүй асуудал юм шиг байнаа. Тэвчээрийн тэлээ тас үсрэх гээд л байна шүү ккк. 
Өчигдөр өглөө гараад ирсэн чинь тэнгэрт хөмсгөн сар гарчихсан байсан юм. Охин хараад шууд уулга алдаад... Нээх хөөрхөн. "Шая, үжиктэй шая эйн" гээд байсан юм. Юу гэж хэлээд байгааг нь би ойлгодоггүй ээ. Орой юу гэж хэлснийг нь мэдэх гээд "Өглөө тэнгэрт ямар сар гарсан байсан билээ?" гээд асуусан чинь "Үжиктэй шая эйшэн. Гоё гоё шая..." гэнээ. Мунхаг би ойлгодоггүй ээ. Бодож бодож гоё гэж хэлсэнийг бодоход "үзэсгэлэнтэй сар" гэж хэлсэн юм байна гэж орчууллаа кк. Цэцэрлэг дээр багш нь үлгэр ярьж өгөхдөө үзэсгэлэнтэй гээд ярьдаг байх. Үзэсгэлэнтэй сар, үзэсгэлэнтэй гүнж гээд үлгэрт гардаг л биз дээ.
Гэснээс нүүнэ гээд зарим нэг хэрэглээ багатай зүйлээ хайрцаг саванд хийгээд баглаад хураачихсан юм. Охиныхоо ном, дэвтэр, харандааг бүгдийг нь далд хийгээд баглаад боочихсон. Тэгсэн уржигдар:
- Миний андаа аанайн? (Миний харандаа хаана байна?)
- Ээ бухан мээн, миний андаа аанайн? (Ээ бурхан минээ, миний харандаа хаана байна?)
- Бухаааан, миний андаа аанайнаааа? (Бурхаан, миний харандаа хаана байнаа?)
гэнээ хахаха. Харандаагаа бурханаас асуугаад байхдаа яахав дээ ккк.
Өчигдөр орой бас:
- Миний жаажиг аанайн? (Миний тапочки хаана байна?)
- Миний жаажиг аанайнаа? (Миний тапочки хаана байнаа?)
- Май, энэ....
- Зааа, альлаа (Заа, баярлалаа)
гэсэн яриа өрнөв кк. 
Ойрд охинтойгоо жоохон ширүүн үзэж байгаа кк. Намар өглөө хэд уйлуулаад дэлгүүр оръё гэхээ больчихсон юм. Харин орой болгон өрөвдөөд дэлгүүр дагуулж орж, заасан юмыг нь авч өгсөөр байгаад бүр давраачихаж... Одоо ингэж даварсаар байгаад шүдээ хорхой идүүлвэл яана гэж бодоод, оройны дэлгүүрийн асуудлыг бас болиулахаар шийдэв. Нэг оройжингоо ажлын хажуугийн дэлгүүр орохгүй гэж загнаад баахан уйлуулсан. Маргаашнаас нь тэр дэлгүүр оръё гэхээ больчихсон. Харин гэрийн арын дэлгүүр орох гэж уйлсан хэвээрээ. 2-3 хоног тийшээ дагуулж орж байгаад бас л нэг өдөр тас загнаад, уйлуулаад оруулаагүй. Өчигдөр тэгсэн чинь номондоо орчихож кк. Юу ч хэлэхгүй, дуугай л гэртээ орлоо. Нэлээн орой болсон хойно нээх өрөвдөлтэй "Жийжээ баабаа" гэнээ. Тэгэхээр нь өрөвдөөд ганц ширхэг жижиг шоколад өгсөн чинь аймаар жаргалтай сууж байгаад идчихсэн. Ингээд өрөвдөөд хүүхдээ хорлох гээд байдаг байхгүй юу. 
Одоо энэ чигт нь дэлгүүр орж, дуртай юмаа зааж авахуулдагийг нь болиулнаа. Гэхдээ бас чадахгүй юмаа, хэдэн ширхэг чихэр, шоколад, бохь аваад цүнхэндээ хийчихсэн. Өглөө ангидаа ороход нь нэг ширхэгийг өгөөд оруулаад байгаа. Тэгэхгүй бол айлын хүүхдүүд юм барьж ороод хүүхэд горьдоогоод байдаг юм шиг байгаа юм. Ангидаа ороход нь чихэр өгөхөөр нүд нь сэргээд л "Заа" гээд л бөөн баяр болох юм. 
Би давснаас гарах гээд, охиноо чихэрнээс гаргах гээд үзэж тарж байна дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment